Англи хэлний used to, to be used to –гийн ялгаа

2008 оны 10 сарын 24
Аливаа гадаад хэлийг эхлэн суралцаж байгаа хүн юуны түрүүнд ойр зуурын хэдэн үг хэллэгтэй болсондоо урамшин үг тогтоож эхэлдэг. Үгсийн сангаа баяжуулах нь чухал боловч цээжилж авсан хэдэн үгээ хооронд нь зөв холбож, ярьж, бичиж сурахад хэлзүйн дүрмийг давхар үзэж байх нь тустай байдаг. Энэ удаад англи хэлний used to, to be used to -г хэрхэн зөв хэрэглэж сурахыг дараах жишээн дээр тайлбарлая.

I used to be a teacher. Би багш байсан.
I’m used to the teacher. Би багшдаа дассан

When I lived in America, I used to drink Coca Cola. Now I’m in Mongolia and I’m used to airag.
Би Америкт байхдаа Кока кола уудаг байсан. Харин одоо Монголд айраг ууж сурсан.

Англи хэлний used to -г ямар нэгэн юм дахин давтагдаж үргэлжлэхгүй бөгөөд түүх болоод өнгөрсөнийг илэрхийлэхэд хэрэглэдэг.
>Otgoo used to be a pilot.
Отгоо нисэгч байсан.

Tuya used to have long hair.
Туяа урт үстэй байсан.

I used to drive to work but now I take the bus.
Би ажилруугаа машинаараа явдаг байсан харин одоо автобусаар явж байгаа.

I used to smoke a packet a day, but I stopped.
Би өдөрт бүтэн хайрцаг татдаг байлаа гэвч одоо больсон.

to be used to нь хэн нэгэн хүнд эсвэл ямар нэгэн юманд дассан гэдгийг илэрхийлэхэд хэрэглэгддэг.
I’m used to Otgoo and Tuya.
Би Отгоо Туяа хоёрт дассан.

Robert is used to drinking airag .
Роберт айраг ууж сурсан

I’m used to all the noise now.
Эндхийн чимээ шуугианд би одоо дассан.

Ямар нэгэн үйлд сурч, дасч, хэвшиж байгааг мөн to be used to -ээр илэрхийлдэг.
I’m used to living on my own.
Би ганцаараа амьдарч сурсан.

As a father I’m used to cleaning up the mess my children make.
Аав хүний хувьд хүүхдүүдийнхээ тарьсан хогийг цэвэрлэж заншсан.

I used to live in the countryside, but now I’m used to living in the city.
Би хөдөө суудаг байсан харин одоо хотод амьдарч сурч байна.

Boldoo has started working nights. So he’s getting used to sleeping during the day.
Болдоо шөнө ажиллаж эхлэсэн тул өдөр унтаж сурч байна.

used to –гийн үгүйсгэсэн хэлбэр нь didn’t use to, never used to, used not to –гээр илэрдэг.
I didn’t use to like him but now I do.
Би түүнд дургүй байсан харин одоо бол зүгээрээ.

Saran didn’t use to travel abroad a lot in her job.
Саран гадаад руу ажлаар нэг их явдаггүй байсан.

I never used to smoke, but now I smoke too much.
Би хэзээ ч тамхи татдаггүй байсан гэвч одоо хэтэрхий их татдаг болсон.

I used not to buy really expensive make-up.
Би дэндүү үнэтэй гоо сайхны бараа авдаггүй байсан.

used to, to be used to хоерыг өнгөц харахад ижил мэт боловч өөр өөр утгыг илэрхийлдэгийг дээрх жишээнүүд харуулж байна.

Ш.Наранчимэг /Arlington, VA/

0 comments:

Хайвал олно

Loading...

Архив