Д.Энхболдбаатар Шувууд үргэлж миний мөрөөдлийн зүг нисдэг 1

"-Тийм гэж уу? -Тиймээ..."
Миний хариулт

Шувууд үргэлж миний мөрөөдлийн зүг нисдэг
Шуурга хавсарга, шуугих салхийг сөрөн нисдэг
Шулганан ганганалданхан нисдэг
Шув шулуухан, эргэлт буцалтгүй нисдэг

Элин халин, дүүлэн хөөрөн нисдэг
Эрч хүч, гоо сайхныг илэрхийлэн нисдэг
Эх дэлхийгээ ямагт ширтэнхэн нисдэг
Эрэлхэг зоригтой нисдэг ээ...
Шувууд дандаа миний мөрөөдлийн газарт хүрдэг
Шуугинхан харванхан хүрдэг
Шуударсан бэрхшээл, шуухирсан зовлонг тэвчин хүрдэ:
Шугамдсан мэт эгц шулуунаар замнан хүрдэг

Эрхгүйеэ, хүрэхдээ л хүрдэг
Эцэж цуцаад, туйлдсан ч хүрдэг
Эндэж зарим нь осолдсон ч бусад нь хүрдэг
Эцсийн ганц нь ч болов эргэлтгүй хүрдэг ээ...

Энхболдбаатар
0 comments:

Хайвал олно


Архив