Д.Энхболдбаатар. Эрхлэн туних

Хайрын чинь тэнгэрт дэрвэлээ шүү
Хавсарга салхинаас хаагаарай
Үлээхийн зоргоор навч шиг би
Үйлээ даалгүй тасарчих вий

Амрагийн сэтгэлд чинь автлаа шүү
Аагим нарнаас халхлаарай

Гандуухан жилийн өвс шиг би
Эндүүхэн санагдаад хагдарчих вий

Зүйтэйхэн аалинд чинь уярлаа шүү
Зүсэр борооноос нөмөрлөөрэй
Жалгаа хальсан ус шиг би
Заяагаа зөрөөд урсчих вий

Тэвэрт чинь нялхарч хайллаа шүү
Тэсгим жаварт бөөцийлөөрэй
Жиндэхийн тоолон цан шиг би
Жихүүцэж даараад царцчих вий

Д.Энхболдбаатар 2003.07.06 00.25 цаг

0 comments:

Хайвал олно


Архив