Д.Нацагдорж Ажил хөдөлмөрийн гараа

Д.Нацагдорж цэргийн яаманд бичээчээр (тал бичээчээр орж, удалгүй жинхэнэ бичээч болсон) ажиллаж «албан хэрэгт сайнаар зүтгэсэн» учир «тэргүүн зэрэгт» шагнуулж явсаар 15 настайдаа ардын хувьсгалтай золгожээ. Д.Нацагдорж «Түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдсэн», «Хуучин хүү» -ийн үед унаган бага насаа үдсэн авч «таван далай таван тивийг танин, шинэ ертөнц дээр хамт явах замыг нээсэн», «Шинэ хүү»-ийн үед идэр залуу насаа өнгөрөөсөн юм. Чингэж хоёр төрийн нүүрэнд нийгэм ангийн зөрчлийн зангилааны онцгой үед аж төрж хуучин бурангуй хийгээд хувьсгалт шинэ амьдралыг Д.Нацагдоржийн нүдээр үзэж, биеэр туулсан явдал улс төрийн хатуужил суун үзэл санаа нь баттайяа бүрэлдэн тогтох, бүтээл туурвилын цар хүрээ нь өргөжихөд үлэмжхэн нөлөөлжээ. Д.Нацагдорж 1921 оны 7 дугар сард цэргийн яаманд бичээч, болсон цагаас эхлэн хувьсгалын үйл хэрэгт ухамсартайгаар хүчин зүтгэж эхэлжээ. Удалгүй их жанжин Сүхбаатарын гарын нарийн бичгийн даргын албанаа итгэмжлэгдэн томилогдсон нь Д.Нацагдоржийн хурц сэргэлэн оюун ухаан, авьяас билгийг ардын хувьсгалын жолоодогч гярхай таньсны гэрч юм.

Эх сурвалж
http://www.tuv.gov.mn/natsagdorj/Index.html
http://www.tuv.gov.mn/natsagdorj/Sudlal/s-1.html
Д.Цэдэв /Утга зохиол урлаг 1986. №47
http://www.maranata.mn
(c) 2006, Д.ЖИГВААГҮНСЭЛ (c) 2006, Mongol News Media Group Интернэт эх сурвалж: http://www.mongolnews.mn/main.php?Module=Unuudur&option=details&nid=12690

0 comments:

Хайвал олно


Архив