Бичгийн хүний дотнын анд

Label:

Ж.СОЛОНГО (2008-12-17)

Зохиолч, орчуулагч төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюун 1918 онд төрсөн. Түүнийг театрын урлагийн анхны орчуулагч хэмээдэг төдийгүй уран бүтээлчид Оюун багш гэж хүндэлдэг. Тэрбээр Монголын урлагийн ажилтны холбоог 1975 онд байгуулж даргаар нь 10 жил ажиллажээ.

Түүний уран бүтээлээ туурвидаг байсан бичгийн машиныг та бүхэн харж байна. Хажууд нь байгаа гар бичмэл бол 1968 онд хийсэн ажлын тайлан, гурван үеийн намтар нь. Гар бичмэлд ”…д/ Фауст дуурийн Д үзэгдлийг орчуулсан. е/ Улсын драмын театрт “Льюбовь Яроваяа”-г орчуулж өгсөн. ж/ Эмэгтэй хүний намба төрх, Театрын урлагийн нөлөөлөх чадал гэх мэт найман сэдвээр өгүүлэл бичиж радиогоор гурван удаа явуулсан” гэж тэмдэглэсэн байна.

Өөрийнхөө амьдрал уран бүтээлийн тухай бичсэн “Амьдралын зам” нэртэй ном гаргасан нь энд мөн харагдаж буй. “Учирладаг” Э.Оюуны мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн гаргасан “Алтан үе” гэрэл зургийн үзэсгэлэнгийн үеэр эдгээр зүйлийг дэлгэсэн юм.
213 удаа уншигдав.
0 comments:

Хайвал олно


Архив