Уянгын тойрог

Тооноор буусан наран дээр
Хормой хумин
Торгоны хээ золгуулан
Учрал билэгдэн
Ижий нь
Эцгийн нь дээлийг оёно
Eeдрeг явахыг зeгнeж
Eвдгeeрee энгэр захы нь тvшинэ
Тоонын шигшиг дуурайлган
Торгон мяндас нар зeв даллана
Vйл бvтэхийн сэтгэл тeвлeж
Vvлэн сvvдрийг мартахын цагт
Vр нь мeлхeж босго даван
Vvлгvй тэнгэрээр татуулж босно

Гэрийнхээ доод бvслvvрээс дэмнэж
Гишгэж анх vзнэ, vр нь
Хeхee гэнэт чим хийхэд
Хvvгээ vгvйлж сэрдхийнэ эх нь
- Миний хvv хаа байна гэж
Мэлтэн хeх тэнгэрт дуугаа цацна
Бадрангуй хаан наран vнсэн жаргадаг
Баруун хатавчин тушаа
Бойтогы нь хонх хоржигнон
- Аан гэж хvv нь дуугарна
Амраг эхийн нь хeх чинэрнэ
Чигчийн чинээ хvvгий нь
Чимээ зуурхан алдарна
Vрээ л гэдэг ижий нь
Vйлэн шаглаа тeeрнe
- Миний хvv хаа байна гэж
Мяндас ээрэн дуугаа цацна
Eрхний хоёр оосор vvрээр учирдаг
Eрлeг наран vдэд хажуулдаг
Алтан хоймор тушаа
- Аан гэж хvv нь дуугарна
Ангир ижий нь хeх ивэлнэ
Хуруун чинээн vрийн нь
Хонхны дуу хэсэг алдарна
Зvстэй торгоны хээ хэрэлдэж
Зvvний нь vзvvр бvдгэрнэ
- Миний хvv хаана байна гэж
Мэлмий юугаа дvрлийлгэн дуудна
Тогоотой eрeм дvvрэн саранг дуурайн загсаж хонодог
Тоостын шар наран мэлтэгнэнхэн ургадаг
Зvvн хаяа тушаа
- Аан гэж дуугарангаа
Газрын нар хvv нь
Vvдээр шагайна
Гайхамшгийг vvдэгч эхийн хeхнeeс
Сvv аяндаа асгарна
Энхрийхэн нялх хvний vр
Эхийнхээ дуунаас уяатай хeлд орно
Налгар цагаан гэрээ тойрсон анхны мeр нь
Нар сарны тэгийг газарт зурна

Ардын уран зохиолч, тeрийн шагналт Б.Лхагвасvрэн

0 comments:

Хайвал олно


Архив