Зүрхээ ханцуйдаа хадаад л...

Label:
Wearing his heart on his sleeve гэсэн хэллэгийг үгчилж орчуулбал зүрхээ ханцуйдаа хадаад гэх юм уу даа. Утгачилбал хэн нэгэн өөрийнхөө хайр сэтгэлийг ил тодоор илэрхийлэх гэхэд болох юм болов уу. Жишээ нь, нэг залуу нэг бүсгүйд сэтгэлтэй байж гэж бодъё. Мань хүн бүсгүйн байгаа газраар эргэлдэж, ямар нэг байдлаар үргэлж тус болохыг оролдож байвал энэ хэллэг тохирох болов уу. Тэр бүсгүй залууг үл анзаарах ч юм уу, зүгээр л найз гэсэн байдлаар хандахад залуугийн ойр дотныхон "Хөөрхий энэ бүсгүй сохор хүн шиг ханцуй дээр нь ил байх сэтгэлийг олж харахгүй юм даа" гэсэн маягаар хэрэглээд байх шиг. Тэрнээс дурласан хүндээ сэтгэлээ илчлэх гэсэн утга бас биш юм байнаа.

0 comments:

Хайвал олно

Loading...

Архив