Хөл хугалаарай

Label:
Шинэхэн жүжигчин бүсгүй тайзан дээр гарах ээлжээ хүлээн, хөшигний ард зогсоно. Өөрийн үзүүлбэрээ дууссан туршлагатай нэгэн тайзнаас буухдаа бүсгүйд,
- Break a leg гэж хэлнэ. Магадгүй та кино ч юм уу, зурагтаар иймэрхүү дүрслэл харсан байхаа, яагаад гэвэл энэ хэллэг ялангуяa
театрын хүрээнд маш өргөн хэрэглэгддэг юм.
Үгчилж орчуулбал хөл хугалаарай гэмээр, гэхдээ эсрэг утгаар нь хэн нэгэнд амжилт хүсэхдээ хэрэглэнэ.
Энэ хэллэг зөвхөн англи хэл дээр ч биш олон оронд олон хэлээр хэлэгдсэн хуучин идиом юмаа. Гарал үүслийнх нь тухай хэд хэдэн таамаглал байдаг юм байна.
1. Мухар сүсэг бишрэлийн нэг илрэл. Хүнд амжилт хүсч байгаа ч түүнийгээ эсрэгээр илэрхийлж лус савдагаас холдуулж байгаа оролдлого. Манай монголчууд ч гэсэн ялангуяа нялх балчир хүүхдийг хамгаалж муухай гэж дууддаг даа.
2. Анх Англид Элизабэт хатан хааны хаанчлалын үед театр ид хөгжиж байхад жүжигчид үзэгчдээс хөлийн зураас гэх зураасаар тусгаарласан талбайд тоглодог байв. Тоглолт таалагдахад үзэгчид мөнгө идэх юм шиддэг байсан бөгөөд тэр бүгдийг авахын тулд жүжигчид хөлийн зураасаа давах хэрэгтэй болдог байжээ. Хоёр дахь таамаг бол энэ зураасыг олон даваарай гэсэн утгаар "Break a leg" гэж хэлдэг болсон байж магад гэж тайлбарладаг юм байна.
3. Гурав дахь таамаг бол бүр Ромын үеэс үүсэлтэй байж магад гэж үздэг юм байна. Эртний Ромд гладиаторууд хоорондоо тулалдахад өөрийн хайртай тулаанчийг өрсөлдөгчийнхөө хөлийг хугал гэдэг байснаас энэ хэллэг үүссэн байх магадлалтай гэнэ. Тоймтой хэд нь энэ бас бус олон тайлбар байдаг юм байна.
Хэрэв танд хэн нэгэн хөл хугалаарай гэвэл амжилт хүсч байгаа тэр байх нь ээ.
0 comments:

Хайвал олно

Loading...

Архив