Showing posts with label Т.Галсан. Show all posts

Т.Галсан номнууд

1:25 AM
"Төрсөн хүүгийн чинь үг" 1962 он
"Хогор нутгийн үрсийн дуу" 1962 он
"Өнөр хүний зүрх" 1975 он
"Наян настай жаал" 1977 он
"Үртэй хүний зүрх" 1980 он
"Хоёрын хүрд" 1981 он
"Завьтай хулганы араас хөөсөн нисдэг муур" 1981 он
"Өссөн нутгийн хур" 1983 он
"Яруу найрагчийн тулга" 1983 он
"Өгсүүр зам" 1985 он
"Дэгдээхэй насны үлгэрүүд" 1986 он
"Үлэмж хайрын дуулал" 1988 он
"Өвсөнд хахсан буур" 1989 он
"Үнэнч хүүгийн чинь өчил" 1991 он
"Заяаны зарлиг" 1991 он
"Ри багшийн түншүүр" 1992 он
"Бйадраг нутгийн бахархал баясал дүүрэн мишээл" 1992 он
"Монгол бичиг өөрөө сурах ном" 1993 он
"Хошин шог шүлэг" 1994 он
"Туулйн чинээ" 1994 он
"За сумнхны танил, залуу үеийнхний дууриах бахархал" 1994 он
"Номын хишигтнийг баясгагч түлхүүр" 1995 он
"Номын хишигтнийг баясгагч түлхүүр" 2-р дэвтэр 1996
"Номын хишигтнийг баясгагч түлхүүр" 3-р дэвтэр 1996
"Ихэр гурван дөл" 1995 он
"Эрэлчин" 1997 он
"Өлгий нутгийн дуулал" 1999 он
"Жирмийн сүлжээ" 1-3 боть 2002 он


Read On 0 comments

Т.Галсангийн намтар

1:17 AM
1932 онд Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн. 1960 онд МУИС төгссөн. 1957 оноос уран бүтээлээ эхэлсэн. 1960-аад оны дунд үеэс түүний зохиол бүтээл хаагдан хэлмэгдэж явсан.1990 онд "Өнөр хүний зүрх" номоороо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 2000 онд Б.Ренчингийн нэрэмжит шагнал, 2003 онд СГЗ, 2005 онд АУЗ цол авчээ
Read On 1 comments

Болор цом - 1988

2:29 PM
Тангадын Галсан

Жирмийн сүлжээ

“Жирмийн сүлжээ” хэмээх дөрвөн мөртийн цоморлигоос
1.Афган андын асуулт
Таны нутагт эрийн гурван наадам болдог юм гэв үү?
Таван зуун арван хоёр бөхөөс нь нэг нь үзүүрлэдэг юм гэв үү?
Нар тэр өдөр жаргахаа мартан наадамддаг юм гэв үү?
Мянган морь уралдаж гав ганц нь түрүүлдэг юм гэв үү?
2.Уртын дуу
Уудам саруулхнаараа яг л Монголын дорнот тал
Утга гүнзгийгээрээ яг л гүн ухааны нэвтэрхий толь
Уяхан хөглөгөөрөө яг л эх хүний сүүн сэтгэл
Уртын дуу монгол дуу удахгүй сансрын аялгуу!
3. Ухаант буурлын асуулт
Гол гатлаагүй хүнийг усчин гэдэг юм уу?
Тал туулаагүй морийг унаа гэдэг юм уу?
Гал асаагаагүй бүсгүйг бэр гэдэг юм уу?
Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу?
4.Хос дэрний дууль
Хоорондоо хоорондоо холдохгүй ээ хө! гэх шиг
Хоёр дэр зэрэгцэн хэвтэнэ
Үнэнч хосын дэр болохоосоо урьд
Үүр нэгтэй шувуу байсныг буу гэрчилнэ!
5.Үр ач өсч торнихын нууц
Идээ ундаа элбэгтэй айлд хүү төө өсдөг
Инээд баясал цалгиастай айлд хүү тохой өсдөг
Итгэл хайр тэгшрээстэй айлд хүү дэлэм өсдөг
Эрдэм ажил хослоостой айлд хүү алд өсдөг.
6.Эх
Анаж занаж дайсан хүүгийг нь хороохоор иржээ
Ачтай эх нь үрээ нүднийхээ цэцгийд нуужээ
Хартай дайсан хүүгий нь хаана байгааг харчихжээ
Хайртай эх нь үрээ зүрхнийхээ тольдонд нуужээ


Read On 0 comments
Read On 0 comments

Хайвал олно