Болор цом - 2011

8:54 PM
Монгол хэл Хянганы ууланд азарган чоно улих нь уртын дууны шуранхай юм Хагацлын гунигийг уртын дуугаар аргадах нь өндөр газрын салхи юм Эртний нутагт өндрийн салхи хүүгэх нь амаржих эхийн дуншил юм Эхээс төрөөд тэнхээ мэдэн чарлах нь миний монгол хэл юм аа Хэрэмний чинадаас адуу нутгаа гүйх нь аадар борооны товшоо юм Хээр талд аадар шаагин орох нь амраг шанзны аялгуу юм Төвөнх аргааж амраг шанз цурхирах нь сэтгэлээ илчилсэн үг юм Түгдрэн байж хайр сэтгэлээ илчлэх нь миний монгол хэл юм аа Эрчис мөрөн бодол болон урсах нь хөөмийн задгай аялгуу юм Элэг тэмтрэх энгэр задгай хөөмий нь өвгөн бүргэдийн дуудлага юм Өд нь бууралтсан бүргэд шувуу бөөрөх нь эцгийн алтан гэрээс юм Өвөг дээдсийн чандлан захисан гэрээс нь миний монгол хэл юм аа Байгаль далай дэлээ хийсгэн давалгаалах нь дун хясааны цуурай юм Баруун чихэнд дун хясаа цуурайлах нь ойн салхины шуугиан юм Түрэмгий салхинд модны орой шуугих нь цэрэг эрсийн уухай юм Түүх шастираас Чингисийн баатрууд уухайлах нь миний монгол хэл юм аа Энэ дөрвөн хязгаарын хил дээсэн дотор Элсний ширхэг бөмбөрөхөөс аянга ниргэх хүртэл Эх байгалийн дуулсан авиа бүхнийг сонордож Элэнцийн элэнцээс туурвисан даанч яруу монгол хэл ээ
Read On 0 comments

Хайвал олно