Эрхи

Амьдрал гэдэг хязгааргvй дураараа багш
Ар араасаа өдрvvд гарт нь яваа эрхи
Шанх vс минь цайрахад алддаггvй тэр эрхи
Шажигнатал гvйж надаас чин vнэнийг асууж байна

Хонгор ижийнхээ хөлийг чи хэдэн удаа хучив?
Хольцоогvй vнэнийг шvлгээрээ хэдэн удаа хэлэв?
Харгуй замын vзvvрт даваа хэдийг давж
Хадаг өлгөсөн овоонд чулуу хэдийг нэмсэн бэ?
Чингис богдын гал тулганд чинь билээ
Чиний өөрийн хувь-нэмсэн цучил хэд билээ?
Зовж жаргалаа ч амьдрал хар зах биш шvv
Зоосонд шунаж хувьдаа хөеө хураасан чинь хэр вэ?
Гэмгvй олны чинь амьдрал эрээн бараантай л гэх юмаа
Гэртээ тоох ч vгvй суусан цаг хэр олон бэ?
Яахав, хөх монгол адуу малын орон
Ядрахад хэрэг бvтээх аргамаг чинь хэд юм бэ?
Тэрлэгэн дотроо таахалзах нь танайд зөндөө юмаа
Тэвдэхэд тvрvvлээд босох жинхэнэ эр хэд юм бэ?
Туйлж явдаг нас чинь vлгэр зvvд шиг өнгөрнө
Тунаж чамтай vлдэх vнэнч нөхөд чинь хэд юм бэ?
Сар хөвсөн дугараа, гардсан хадаг чинь хэд билээ?
Санаандгvй гишгэсэн хорхой, тасдсан цэцэг чинь хэд билээ?
Дээлэндээ багтахгvй өнөөдөр ханхалзацгааж л байдаг
Дэмий л тэгнэ, амьдрал нэгээс илvv нь хэд билээ?
Шанх vсэн цайрахад амьдрал багшийн эрхи
Шажигнатал гvйж надаас, чамаас асууж байна.

2004.6.15


Уул амьдрал анд нөхдийн тухай шvлэг

Гавьяат уулчин Р.Зориг танаа

Аяа орчлонгийн цаст цагаан уулс
Аугаа их орчлонгийн амьдрал адил
Амьдрал бас өөрөө-цаст цагаан уулс адил
Аль алины нь замыг амар сайн туулахад
Анд нөхөд гэдэг нэгэн багийн уулчид адил
Чандмань цагаан оргил-наран сарны эдлэн
Чандага дэгдсэн тал бишээ уул гэмээнэ уул!
Өрөөстэй монгол шатар шиг хад цохио арсайж
Өнгө танан цас �загал азарганы дэлэрхvv!
Чанх орой дээр цас болоод мөс
Чангахан дуугарвал нурах усан болор ордорхуу!
Тансаг улаан сарнай тэсч тэнд ургахгvй
Тахиа мэт нь гvйж хаяаны vнс хийсэхгvй
Танхил жаахан охид тулаанд балчирдах адил аа!

Хийморь, хийморь гэдэг, дvрээрээ тэнд байдаг
Хиргvй догшин тэнгэр тэнгэрээрээ тэнд байдаг
Сая зууны шавхай, тоос тортогноос
Салж амрах гэгээн хором ганцхан тэнд байдаг
Үй зайгvй анд гэх нь хорвоогийн чулуунаас олон
Үнэн худлыг нь уулын замд л шалгацгаа!
Олигтой нөхөр vv, эсвэл хvний оронцог уу?
Олсоор хоорондоо уяатай мацаж явахдаа л мэдэцгээ!
Сvрдэм ангал дээгvvр эхэлж хэн гарч
Сvvлд өөрийгөө магтаж, эсвэл голох нь хэн бэ?
Үхлийн ам шиг хавцал руу vйхээс хэн аварч
Үнэрхэлгvй цааш замаа хөөдөг нь хэн бэ?
Амьдрах, аж төрөх ууланд авирахтай адилхан
Анд сайн нөхөд жинхэнэ уулчид шиг цөөхөн
Амьдралын оргил харин уулын оргилоос ч хол оо!

Мөр гараагvй оргилыг эзэлчихээд л бууна
Мөнхөд амьдрал бартаа саадтайгаа өмнө чинь хэвээрээ!
Гималай, Клименжаро, Алтай, Отгонтэнгэр� уулс цөөхөн
Гишгих мөрийг чинь отох амьдралын уулс хязгааргvй олон
Гулсаж, нисч уулчин ууландаа vлдэх нөхдийн нь муугийнх,
Гунигтайгаар амьдралын ёроолд зарим минь vлдэх ч бидний�муугийнх
Жим дагаад аль нэг оргилд гарч болдог
Жинхэнэ уулчин өөрөө зам гаргаж очдог
Хэдийнээ туг хатгачихсан ч уулын зулай сайхан,
Хэн ч хvрээгvй оргил улам илvv сайхан!
Шинэ өндрийг эзлэхэд нөхөд хэрэгтэй,
Шил шиг цас мөс давааг давахад нөхөд хэрэгтэй
Хаднаас нисчихгvй, хавцал руу чамайг алдчихгvй
Хамтдаа vхэх, болж л өгвөл сэхэх нөхөд хэрэгтэй
Хаа хэзээ ч ууланд ч, амьдралд ч нөхөд хэрэгтэй!

Говийн айлын гадаах аргамжаатай ботгонд vлдээх шvлэг

Нvvгэл буурал говийн хөөрхөн бор ботго минь
Нvд дvvрэн нулимс дөрвөн хөлтэй ятга минь
Ижий нь ирэхийн хооронд яасан их уйлах юм
Ижил олон толгодынхоо дунд ямар� юмнаасаа айх юм?
Ээжийнхээ сvvгээр дvvргэчихсэн бөх чинь яасан�шомбогор юм,
Эрх хvvхдийн уруул шиг хошуу чинь яасан шөмбөгөр� юм?
Орчлонгийн хөлөөс хол туулай шиг хярсан
Орох аадар, нарнаас тоорой нь хvртэл халхалсан
Гучин гурван говийн� чам шиг азтай ботго
Гуйсан ч хорвоод ховор оо, юундаа чи уйлах юм бэ?
Гэртээ багтахгvй айл шиг өмийж гvйцсэн хорвоогоос
Гэрэлт номин говьдоо төрлөө ! илvv заяагаар яах юм бэ?
Хөх манхан говь чинь гучин гурав шvv
Хөөсөн ч битгий яваарай, гучин гурав шvv
Өөш манхан,� Ингэн усны говь� гучин гурав шvv!
Өргөн ширэг �Бор цонжийн� говь� гучин гурав шvv!
Захуй зарман, Зээмгийн говь� гучин гурав шvv
Заяасан нутагтаа удмаараа бэлчиж яваарай,�гучин гурав шvv!!!

Говь-Угтаал 2001.5.10

Миний жанжингууд

Зөндөө олон миний� жанжин
Зөөлөн ялдам, гоо энхрий миний жанжин
Жанжин Чингис,�Напеолон,�Суворов
Миний жанжин биш Янжин,�Минжин,��Хандмаа,�Чандмаа
Миний жанжин
Сэлэмний оронд
Сэрвийсэн сормуустай
Сэнтийний оронд
Сэмбийсэн ор дэртэй
Миний жанжин:
Урагшаа! гэсэн уриагvй
Унт даа vр минь гэсэн бvvвэйтэй
Алдрын одонгоор
Дайны дараа шагнадаггvй
Алтан� нарнаар ханиа
Цайны дээжээр шагнадаг
Эрдэж �Рапорт� хашгирдаггvй
Эрхэлж �Аргагvй амраг� дуулдаг
Миний жанжингууд:
Бvжин нvдэнгvvд минь
Бvсгvйчvvл хvvхнvvд минь
Бvгдээрээ та нар миний жанжин!
Орчлон дэлхийд ч тэр
Орон гэртээ ч тэр
Одоо болтол хvvхнvvд
Дандаа цэрэг явлаа.
Омогтой эрчvvл харин
Дарга жанжин нь байлаа
Ядуу ч бай сэтгэл амар
Ямар сайхан хорвоо байлаа?
Нойрсож байгаа дагина шиг
Налайж байсан орчлон
Ноцож байгаа овоохой шиг
Ямар болсныг нь харцгаа!
Бvтэхгvй нь ээ, энэ�олон харцуулыг
Бvлээрээ гул барьсан энэ�олон �жанжин�-ыг
Бvгдийг огцруулъя
Бvх айл өрхийг
Бvгд найрамдах улсуудын жолоог
Бvрлээч хаадын алтан ширээг
Бvvр НҮБ-ыг
Бvрт цагаан сортой орчлонг
Бvсгvйчvvдийнхээ мэдэлд өгье
Сvvгээр чимсэн мөөмөнд нь,
Амиа даатгаж явлаа
Сvйдэж гvйцсэн дэлхийгээ
Одоо эдэндээ даатгая
Хоймор бvгдийг эзлэн
Хvvхнvvд минь засаглацгаа!
Хормогчоо зvvгээд эрчvvд минь
Гал тогоо руу алхацгаа!
0 comments:

Хайвал олно


Архив