Р.Эмүжин Шүлэг

Надад ээмэг байхгvй ээ
Нялуун vнэрт сvрчиг тvрхээгvй
Хумсаа засч сураагvй ээ
Худлаа инээж сураагvй


Yнэтэй юм бvхнээс
Yнэндээ жаахан гэрэвшдэг
Гэсэн ч хvмvvс надад хайртай
Гэртээ бvтэн дуугаа хурааж
Намраар єєрийнхєєрєє гуниглаж
Хавраар болжмор шиг жиргэхийг минь сонсох дуртай
Євлийн цастай тэнгэрийн доор
Єсгийдєє тvvртэн бvдэрч унахад ч
Гэзгээ самналгvй талханд гvйж
Гэнэгvй нэгэнд дурлаад хаягдахад ч
Байгаагаар минь хайрладаг тэдэнд
Бадаг шvлгээ бодох юмгvй зориулан
Баахан маяггvй vлдээх сайхан байдаг

0 comments:

Хайвал олно

Loading...

Архив