Showing posts with label Ш.Дулмаа. Show all posts

Ш.Дулмаа номнууд

3:47 AM
"Үүрийн цолмон" 1966 он
"Өглөө" 1969 он
"Халхын сайхан эрчүүд" 1971 он
"Мөнгөн хонх" 1976 он
"Мөнгөн чавхдас" 1977 он
"Нарны алтан тоос" 1981 он
"Хайрлахын заяатай орчлон" 1984 он
"Галын тэнгэр" 1988 он
"Хайрын мянган бодол" 1991 он
"Цэнхэр гараг" 1991 он
"Хайрын эгшиглэн" 1990 он
"Хунгийн нулимс" 1990 он
"Лекторыг уран чадвар" 1962 он
"Социализмын үеийн гэр бүл" 1961 он
"Алтан урсгал" роман
"Дурсан хайлах уянга 2005 он


Read On 0 comments

Ш.Дулмаа товч намтар

3:41 AM
1934 онд Төв аймгийн Баян суманд төрсөн.1954 онд МУИС, 1958 онд ЗХУ -ын консмолын төв сургууль, 1967 онд ЗХУКН- ын дээд сургууль төгссөн. "Үүрийн цолмон" "Өглөө" номоороо МЗЭ -ийн шагнал 1970 онд, "Эх орон танаа өргөх дуулал" "Бүсгүй" "Цэргийн эх" шүлгээрээ 1984 онд Д.Нацагдоржийн шагнал, СГЗ цолыг 2007 онд авчээ.

Read On 0 comments

Ш.Дулмаа. Чингисийн тамга

9:56 PM
Эзэн Чингисийн тамгыг зуун дамжуулан эрээд
Эртний монгол газраас эдүгээ хүртэл олоогүй
Чин үнэнийг өгүүлэхүй
Чингисийн тамгыг эрээд яана
Нутаг. эзэн хоёртоо л
Нуугдаж үлдсэн юм чинь

Туурайт сүрэг шийрээрээн тамгалдаг
Туургат гэр бууриараа тамгалдаг
Тусгаар тогтнол хилээрзэн тамгалдаг
Туг сүлд нь улсаан зарладаг

Чингисийн тамга монголдоо л бий
Цэнхэр униарт нутагтаа л бий
Зулын бүдэгхэн гэрэл, еөхөн дэнгийн анивчаанд
Зуун найман ботийг барлаж хэн чадлаа
Зууханд улалзах галын зүмбэр улаан делөнд
Зургийн гоо дарь эхийг амилуулж хэн чадлаа

Чингисийн тамга монголдоо л байгаа
Чилээрхэж туурвисан мэргэдийн оюун ухаанд байгаа
Догшин хар сүлдзн дор ертөнцийн талыг хурааж
Домгийн найман шарга газарт буусан түүхтэй
Есөн хөлт цагаан туганд дэлхий бөхийн сөгдөж
Ер бусын тавилангаар дээвэр дороо цугларсан

Тамгат төрийн алтан ураг
Та бид байгаа бус уу?

Хүй дарсан газар-орчлонд мэндэлсний минь тамга
Хүүхэд ахуйн минь хөх толбо-онгон сахиусын тамга
Хүн нь хүртэл тэнгэрийн тамгатай тердөг улс гүрэн
Хөрст энэ дэлхийд өөр хаана байна?!

Чингисийн тамга монголдоо л бий
Чиний, миний, таны цусанд бий
Их эзнийхээ тамгыг зуун дамжуулан эрээд
Энэ монгол газраас эдүгээ хүртэл олоогүй,
Хөрст газраан бусдаар тандуулан, шинжүүлэн
Хөх монголын нутгийг "буулгах" шахан хайлаа

Больцгооё та минь эрэхийн хэрэггүй
Богд эзний тамга- Их монголын нэрэнд бий
Эсгий гэрийн бууринд бий
Эх орны шороонд бий
Эзэн бидний зүрхэнд бий


Read On 0 comments

Ш.Дулмаа. Замд учирсан хань

9:55 PM
Уртын урт замаас ирж буй бүсгүйтэй
Учрал тааран танилцсан тэр өдөр
Зам хүртэл богино болох шиг
Зурвасхийн өнгөрсөн тэр цаг хугацаанд


Хүйтэн вагон дулаан санагдаж
Халуун зүрхний нэгэн зайд
Хайрын оч гялалзан ассаныг
Холын газар одсон бүсгүй минь мэдээ болов уу

Ханьдаа...

Read On 0 comments

Ш.Дулмаа. Дурлалын навчсыг ...

9:54 PM
Дурлалын навчсыг салхи сэрвэгэнүүлж
Дуугүйхэн харцанд чинь сэтгэл уярч
Дундаа тавьсан дурлалын дарсыг
Дуустал нь ганц чамтайгаа л уухсан


Read On 0 comments

Ш.Дулмаа. Дүүрээд ирэх нулимсаа дотогшоо залгидаг...

9:53 PM
Дүүрээд ирэх нулимсаа дотогшоо залгидаг тэвчээрт чинь би хайртай
Дүрлэгэр алаг нүдэнд чинь хайр ноцлооч дурлажээ гэж дэлбээгээ нээдэггүй уруулд чинь би хайртай
Дурлал шаналал хоёрыг зүрхэндээ тээж шархатчихсан мөртлөө өөрийгөө хармалдагт чинь би хайртай
Үнсэн таалах эрийн өмнө үнэ цэнээ алдаж явсныг чинь мэддэг тусмаа би чамд хайртай


Read On 0 comments

Ш.Дулмаа. Ариухан бороон дуслуудад шингээн шивнэсэн

9:52 PM
Ариухан бороон дуслуудад шингээн шивнэсэн хайрын минь үг
Арай ч газар унаж хөрсөнд нэвчилгүй
Алдрай түүний дээрээс асгаран асгарч
Алаг зүрхний цохилох бүрт хүргээч

Болорхон борооны эзэн хурмаст тэнгэр үүл минь ээ
Балтадсан хайрын минь үгийг
Зөвхөн түүн дээр зөвхөн л түүний дээрээс
Унах усан ширхэгүүддээ хэлмэрчлэн шингээгээд хүргээч

Эрчлэн хуйлрах салхитай хийсгэсэн сэтгэлийн минь үг
Энгийн нэг хад чулуунд цохигдон гээгдэлгүй
Энгүй түүнийг довтлон салхилж
Эгэл сэтгэл нь донслох бүрт хүргээч

Read On 0 comments

Ш.Дулмаа. Нартад намайг амилаасан ижий аавынхаа ...

9:51 PM
Нартад намайг амилаасан ижий аавынхаа төлөө
Нялхсыг бүүвээлж өсгөсөн уянгалаг дууны төлөө
Мартаж үл чадах сайхан бүхний төлөө
Маргаж үл чадах гоо үзэсгэлэнгийн төлөө


Тулгаж тавиад амссан хундага дарсны төлөө
Тунирхаж гомдоод унагасан дусал нулимсны төлөө
Хүний орчлонг сүлсэн хар цагааны төлөө
Хүсэл ээдрээж учирсан хайр дурлалын төлөө
Урам хайрлаж сургааль хэлсэн хөгшид өвгөдийн төлөө
Унахад тосч үхэхэд үддэг энэ л ертөнцийн төлөө
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН БИЕЛЭЛ МӨНХ БУСЫН ОРЧЛОНД
ХҮН ХҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ!
ХҮН ХҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ!
ХҮН ХҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ!

Read On 0 comments
Read On 0 comments

Хайвал олно