Б.Сарантуяа Навч

Хатсан навчаа би,
Намар намраар ордог газрын бороо
Навчин хэлбэрээр хатсан хуурай шороо
Цагираглан унахдаа хэн нэгний зүрхийг хатгадаг
Цагаан бороонд элгээ эмтлээгүй хатсан навчаа би,

Амраг бүсгүйтэйгээ өмнүүр алхахад чинь
Ард чинь унасан ганцхан навч,
Эргэлдэнхэн , эргэлдэнхэн унахдаа суүдрийг чинь үнссэн
Элгээрээ чулуу тэвэрсэн өнчин навчаа
Зүүдлэн зүүдлэхдээ амрагийн чинь уруул болж,
Зүйж л болохгүй учирлыг томсон эурхэн навчаа
Уйлж байна элгэн дороос чулуу жиндээх чинь
Усан дусал над дээр унах чинь

Мөлхөөд би сүүдрийг чинь гүйцэхгүйгээс хойш
Мөддөө ирэхгүйгээр л цасан дор дарагдлаа шүү
Хавар хавраар шувууд зендөө ирлээ ч
Хажууханд минь чи зөндөө зогссон ч
Өнөөх жаахан бие минь чимээгүйхэн бохирч
Өндийх ч чадалгүй цасан дор дарагдан
Өөр нэгний төмер таханд гишгэгдэн
Өглөө гэхэд энд байхгуй шүү
Амжиж нулимсыг минь арчихгуйгээс хойш
Амраг минь чи намайг хаяахан ч болов дурсаарай
Тэнгэрийн элэгнээс цасан будруулсаар
Туяхан шилбээрээ сүүдэр аргамжсан хатсан навчаа би


0 comments:

Хайвал олно

Loading...

Архив