Ш.Дулмаа. Нартад намайг амилаасан ижий аавынхаа ...

Нартад намайг амилаасан ижий аавынхаа төлөө
Нялхсыг бүүвээлж өсгөсөн уянгалаг дууны төлөө
Мартаж үл чадах сайхан бүхний төлөө
Маргаж үл чадах гоо үзэсгэлэнгийн төлөө


Тулгаж тавиад амссан хундага дарсны төлөө
Тунирхаж гомдоод унагасан дусал нулимсны төлөө
Хүний орчлонг сүлсэн хар цагааны төлөө
Хүсэл ээдрээж учирсан хайр дурлалын төлөө
Урам хайрлаж сургааль хэлсэн хөгшид өвгөдийн төлөө
Унахад тосч үхэхэд үддэг энэ л ертөнцийн төлөө
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН БИЕЛЭЛ МӨНХ БУСЫН ОРЧЛОНД
ХҮН ХҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ!
ХҮН ХҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ!
ХҮН ХҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ!

0 comments:

Хайвал олно


Архив