"Болор цом"-д "битvv морь" тvрvvлэв

Х.БОЛОР-ЭРДЭНЭ (2006-01-09) "Өнөөдөр" сонин

Наадам нэгээр дуусахгvй гэдэг. Монголын яруу найргийн шилдгийн шилдгийг тодруулах 23 дахь “Болор цом” наадамд оролцсон зарим яруу найрагч ийн хэлээд гарч одно билээ.

Шинэ vеийнхэн буюу залуу уран бvтээлчдийн уяа сойлгоо цэгцрvvлэн байж оролцсон энэхvv наадам уламжлал ёсоор хот, хөдөөгөөс ирvvлсэн 120 яруу найрагчаас шалгарсан 42 шvлэгч сор болсон гэж тооцогдсон бvтээлээрээ өрсөлдлөө.

Наадмын ерөнхий шvvгчээр Тангадын хvv буурал Галсан томилогдож, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ү.Хvрэлбаатар, Д.Буянзаяа, Дарханы утга зохиолын нэгдлийн дарга Ц.Цэнд, МЗЭ-ийн нарийн бичгийн дарга Л.Чулуунцэцэг нар шvvгчдийн бvрэлдэхvvнд суулаа. Наадмын салхийг өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн Ж.Баяржаргал хагалж /угаасаа ч салхи хагалахаар сvртэй эр дээ/, 1996 онд “Ижий” шvлгээрээ цомын эзэн болж байсан төрийн шагналт, яруу найрагч Д.Төрбат “Хvv” шvлгээрээ мялаалга өргөв. Харин vзэгчдийн суудалд санаа амар сууж байсан СТА дуучин Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа нар аргагvй шvлэггvйгээр дуу бvтдэггvй гэдгийг ойлгодог ухаалаг залуусынхаа чанарыг харуулж, олон дахин гуйлгалгvй тайзан дээр гарч дуугаар цацал өргөсөн юм.

Уран vгсийг уралдуулдаг “Болор цом” наадам энэ жил ярих зvйл ихтэй болсон төдийгvй шvлгvvдийг хянан тохиолдуулдаг “томчуулын” яруу найргийн “хэмжvvрийг” эргэж нэг харах цаг болсныг анхааруулах шиг санагдана. Хадаг барьсан багш нар маань залуусынхаа өвөртлөөд гvйж очсон шvлгvvдийг “ус гvйсэн” хэмээн адлах нь цөөнгvй байдаг. Үнэхээр ч ус гvйсэн шvлэг гэдэг бичсэн, сонссондоо давсгvй хоол мэт амтгvй санагддаг нь нууц биш.

Тэгвэл “Болор цом” наадмын эхний даваанд тайзан дээрээс vзэгчдийн сонорт хvргэсэн ихэнх шvлгэнд өнөөх адлаад байдаг “ус” гээч нь гvйчихсэн байсан нь яруу найргийн амтанд шимтсэн vзэгчдийнхээ урмыг хугаллаа. “Яруу найргийг тайзан дээрээс уншиж, vзэгчдийн тааллаар шvvнэ гэж юу байхав дээ. Тийм боломжгvй” гэсэн тун ч цэцэн vгс ялагдсан “баатрууд”-ын vгнээс цөөнгvй сонсогддог байсан. Гэвч “Болор цом” болдгоороо болж, яруу найрагчид өнөөх vнэнээр шvvх боломжгvй тайзан дээрээсээ онцын vvрэггvй гэгддэг хэрэггvй шахам vзэгчдийнхээ өмнө уншдаг хэдийгээ уншсаар л ирсэн. Үзэгчид ч шvлгvvдэд өөр өөрийнхөөрөө vнэлгээгээ өгсөөр, шvvгчид ч тэс хөндлөн оноо тавин битvv морьдыг урьдын адил тодруулсаар Энэ бvхнийг эс төвдөөд наадмын бодит vйл явдал руу эргээд оръё.

Эхний даваанд ахмадуудаас алдарт сэтгэгч, буурал ах Д.Урианхай, урт vст Д.Баянтунгалаг, өнөөх Бонн хотоос улс төрийн мэдээ хvргэдэг тоймч Б.Дашзэвэг болон хөдөөгийн ганц хоёр яруу найрагчийг эс тооцвол настнууд бараг байсангvй.

Харин залуу яруу найрагчдаас өөр өөрийн гэсэн уншигчдын хvрээтэй болоод авсан яруу найрагч А.Эрдэнэ-Очир, “Тэнгэрийн охин” гэгддэг Ш.Лхамноржмаа, Бавуугийн зээ хvv Л.Хасар, М.Билигсайхан, яруу найргийн төлөө 100 жил дайтахаа зарлаад авсан этгээд гаж хэмээн олноо адлагдсан vнэний дууч Б.Галсансvх, алдарт хөтлөгч, дууны шvлэгч, лектор, тээр жилийн “Алтан-Өд” наадмын шагналт, шинэхэн гавьяат Ш.Гvрбазар агаа, сvнс гээчийг олж хараад бас ч гэж зураад амждаг ер бусын шидтэй Д.Одгэрэл, сvvлийн жилvvдэд Ховд зvгээс нэлээд эрчтэй давхиж айсуй Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Булганы эрх ганц жаал Л.Ганзул, эмэгтэй яруу найрагчдын цөсийг хөөргөж байгаа хайрын дууч О.Нандинцэцэг гээд vзvvштэй, сонсууштай олон авьяас эзнээ даган ирсэн байсан юм.

Энд онцолж хэлэхэд яруу найраг гэдэг толгой, сvvл холбодог хvн бvрийн хийгээд байдаг ажил юм байна гэсэн ойлголт сvvлийн жилvvдэд манай алдаршиж яваа эрхмvvдийн тархинд гvн суусан бололтой, зарим нэг алдартан дунд сургуулийн сурагч урлагийн vзлэг, АСТ-уудын мэндчилгээнд бичээд орчихож чадахаар дайны юм уншаад хээв нэг малгайн саравч, дээлийн хормойгоороо даллачихаад орж харагдана билээ.

Харин яруу найрагч Б.Галсансvхийн “Загалмайлсан эцэг” энэ удаад vзэгчдийг уухай хашгирахад хvргэсэн бол Ш.Гvрбазарын “Монгол шvлэг бичихсэн” шvлэг vзэгчдээс нижигнэсэн алга ташилтаар шагнуулав. Зарим нэг хөдөөгийн шvлэгч дэлхийд алдартай том vйлдвэрт ажилладаг гэдгээрээ тvрvv барьж, vйлдвэрийнхээ захиргаанаас тусгай цохолт бичиг хvртэл өвөртлөн ирсэн гэдэг шvv.

Яг энд л өнөөх мэргэн шvvгчдийн яруу найргийг хэмжих хэмжvvр эрхгvй vгvйлэгдэнэ. Хэрвээ энэ эрчээрээ эхний даваанд ганган дээл, чамин малгайтай эрхмvvд ус гvйсэн шvлгээ тэвэрч ирсээр, шvvгчид ч алдар нэрийг нь хvндэтгээд тэднийг сэм шургуулсаар байвал “Болор цом” наадам маань төд удалгvй vерт автаж орхих вий гэсэн эмзэглэл төрж байсныг нуух юун. Энэ бvхнийг эс дурдаад наадамдаа эргэж очъё.

Удаах даваанд дээрх 42-оос 17 шилдгийг шvvгчид маань шvvрдэж vлдэнэ билээ. Харин аз болоход энэ даваанд өнөөх ус гvйсэн хэдэн шvлэг эздийнхээ хамт нэг юм хөшигний ард vлдэж санаа амраав. Сайн яруу найрагт хvйсийн ялгаа байдаггvй. Гэвч энэ наадам бvсгvй найрагчдад тун ч халгаатай болсон гэхэд хилсдэхгvй.

Дэндvv их дурлачихаад дэргэдээ байгааг ч анзаарах завгvй явна гэж хэлээд vзэгчдийн хайрыг татаад авсан дурлалын дууч О.Нандинцэцэг хэн гээчийнх нь энгэрийн хуниасанд шургаад сураг тасарсныг бvv мэд хоёрын даваанд нэр нь дуудагдсангvй. Харин энд тунаж vлдсэн 17-гоос Ш.Дулмаа багшийн эзгvйд Ш.Лхамноржмаа, Ш.Анхтуяа нар өнчирч, уул мэт тvшигтэй Бавуугийн хvvгийн эзгvйд Хасар хөвvvн “жийгдэж”, дууны шvлэг уралдуулах гээгvй юм болохоор Ш.Гvрбазар ганцаардаж, Адарсvрэнгийн дуу хоолойг ард тvмэндээ дахин нэг сануулаад авсан Н.Батжаргалын сураг хоёр дахь жилдээ алдарч, магтаалын шvлэг хvнд хvрэхээ байсан цаг тул Б.Баярсайхан мэтийн 12 шvлэгчийн аз дутсанаар шийртэй таван “гоо” залуу шилэгдэн vлдлээ.

“Өвлийн дурсамж”-аа хуваалцсан яруу найрагч Л.Моломжамц 29, “Нутаг минь, тоонот минь” хэмээн дуу алдсан Б.Баярсайхан 31, “Тvрэг охин”-ыг тvмэнд танилцуулсан Х.Эрдэнэбаатар 32, “Бурханд зөвлөгөө өгөөд” хээв нэг зогссон Б.Галсансvх 37, сэтгэлийнхээ “Өчил”-ийг өргөсөн Ж.Мөнхбат 40 оноотойгоор сvvлчийн шvлгээ тайзан дээрээс өргөх эрхтэй vлдлээ. Харин энэ удаад шvлгvvд чамгvй чангарч, тунан vлдсэн таван “гоо” залуугийн маань дуу ч нэлээд чангарч байгаа харагдав.

Энэ удаад өнөөгийн бидний амьдрал тvvний тэгтлээ хувь заяагаа золин байж тэмцсэн цэвэр, vнэн байдалтай яагаад ч нийцэж чадахгvй байгааг Р.Чойном агсанд ховлоод амжсан Б.Галсансvхийн шvлэг vзvvрлэж, хэний ч санаанд ороогvй найрагч буюу “битvv морь” хэмээн цоллуулаад байгаа залуу шvлэгч Ж.Мөнхбат цомын эзнээр тодорч vзэгчдийг алмайруулав. Ингээд “Болор цом” уламжлал ёсоор гол баатартаа шагналаа хvртээж, зарим ирээдvйтэй найрагчдад нэрэмжит шагналуудаа гардуулснаар өндөрлөлөө.

“Уг нь энэ наадам Галсансvхийнх байсан юм. Магадгvй маргаашийн “Алтан-Өд”ийг тvvнд өгөх гэж байгаа болохоор ийнхvv тэнцvvлж байгаа байх л даа” хэмээн учир мэдэх нэг нь vгvйлж байхад “Оскарт нэр дэвшсэн сайн бvтээл хэдэн ч номинацид шагнал авч л байдаг биз дээ. Чадаж л байвал хэдийг ч авсан яадаг юм” гэж ундууцах нэг хэсэг нь ч байв. Зарим нь бvр “Энэ чинь одоо гоо залуу шалгаруулах тэмцээн болоод өнгөрөв vv, яав?” хэмээн гайхасхийн зөрөх нь ч таарна.

Юутай ч шинэ vеийн яруу найргийг, vнэн хэрнээ задгай сэтгэлгээг цаг vе нь хvлээж авахад бэлэн болчихоод байхад утга зохиол нь vнэлэх хэмжээндээ хvрч чадахгvй байна уу даа гэсэн эмзэглэл энэ наадмын төгсгөлд төрж байсныг зориуд дурдмаар санагдлаа. Хэдийгээр яруу найргийг тайзан дээрээс уншиж, тайзан дээр шvvх боломжгvй гэлцдэг ч шvлэгчийн хэлэх гэсэн санаа нийгмийг сэрээх мөн чанараа алдаагvй байгаа гэдэгт итгэлтэй байна.

“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбатын сvvлийн шатанд уншсан “Бурхан ивээг” шvлгийг уншигчдадаа хvргэе.

Бурхан ивээг
Алтан соёмбо шиг
Арслан заан ноцолдсон аавын гэрийн хоймор шиг
Ерөөл ерөөлийн нvд тааруулж хvслээ шивнэе
Есөн зоосны нvх тааруулж хvслээ шившье.
Жадны vзvvрээр монгол гэдэг нэрийг
Хадны сvг зурагтай нь сийлж vлдээснийг амилуулж хайрла
Тургиж манддаг номхон улаан наран доор
Тулганы гал шиг бадарсан төрийг минь амирлуулж хайрла
Буутай дайсан ирвээс онинд нь эхэлж орох
Бугтай нөхцөж ирвээс ширгэнд нь эхэлж орох
Булгилах энэ л зvрхнийхээ чин ганцхан хvслийг
Бурхан танд шивнэлээ шvv,
Бурхан чамайг бурхан өршөөг ээ!

0 comments:

Хайвал олно


Архив