Showing posts with label М.Цэдэндорж. Show all posts

М.Цэдэндорж номнууд

5:42 AM
"Сувд эрдэнийн хэлхээ" 1959
"Алаг тууж" хүүхдийн үлгэр 1959
"Есөн хүсэл" 1965
"Бурхадын хөндийнд бурхад нь ирэв" 1960
"Хамгийн ядуу.Хамгийн баян" 1965
"Галн амьсгал" 1970
"Бурхан буудайн хөх салхи"
1989
"Хүний хөрөг, байгалийн зураг" 1981
"Жаран сая долларын алт эрдэнэс" 1981
"Сувд эрдэнийн хэлхээ" 1980
"Дөрвөн туурайн дотог" 1980
Мөн
"Гадаадынхан монголын тухай" хоёр дэвтэр
"Зөвлөлтийн шилдэг яруу найраг" хоёр дэвтэр
Э.Хэмэнгуйн "Зэр зэвсэг минь баяртай" роман,
Р.Гамзатовын "Миний Дагестан"
М.Горькийн өгүүллэгүүд
Э.Межалайтисын "Хүн" зэрэг романыг орчуулжээ


Read On 1 comments

М.Цэдэндорж. НАМУУН БАЙГАЛЬ

10:09 AM
Ч.Чимидтэй хамтран зохиов

Намуун байгалийг сэргээж
Нарны туяа туслаа даа
Насны минь жаргалыг зөгнөж
Найртай чи минь учирлаа даа хө

Үлээх салхины аясаар
Өнгийн цэцгүүд ганхлаа даа
Үүрдийн минь жаргалыг зөгнөж
Үнэнч чи минь учирлаа даа хө

Ариун хурын шимээр
Атрын ургамал сэргэлээ дээ
Ашдын минь жаргалыг зөгнөж
Амраг чи минь учирлаа даа хө

Read On 0 comments

М.Цэдэндорж Миний монгол

10:07 AM
Уул нь өндөр,
Ус нь тунгалаг,
Ургац нь өтгөн,
Уудам саруул,
Миний монгол
Мэнэнгийн говь
Хангайн нуруу
Хан хөхий
Хөвч тайга
Хөвсгөлийн үзэсгэлэн,
Хүн нь амгалан,
Хөлөг нь хурдан
Хүүхэн нь жавхлан
Хүүхэд нь баясгалан,
Миний монгол
Мөнхийн рашаан
Хэрлэн гол
Хэнтийн нуруу
Сайхан тал
Сарьдаг Алтай
Огторгуй нь номин,
Од нь бадмаараг
Охь нь гал,
Онц төгөлдөр
Миний монгол
Минж халиу
Харлаг тахь,
Хатирч хулан,
Бөхөн жороо,
Бүргэд шонхор,
Мал нь олон
Магнай нь тэнүүн,
Сэтгэл нь уужуу
Сэвгүй ариун
Миний монгол
Мэлтэлзсэн айраг
Эгшиг дуу
Эрх жаргал
Эрдэм соёл
Элбэг баян
Хүсэл нь чандмань
Хүч нь арслан
Авьяас нь живэр
Ажил нь сүмбэр
Миний монгол
Мэдэх бүхэнд
Янагийн жаргал
Яруу найраг
Аялгуу хөгжим
Алаг цэцэг
Эцэг нь Алтай
Эх нь Онон
Толь нь Буйр
Гэзэг нь Сэлэнгэ
Миний монгол
Мишээсэн дагина
Арцсын орон
Жаргалын нутаг
Энэ газар
Энхжингийн өлгий
Хус нь уурга
Хуйв нь Туул
Хурамсага нь Саяан
Хувь заяатай
Миний монгол
Мишээсэн хархүү
Өнөр айл,
Өгөөмөр гэр
Эртний соёл
Өвгөдийн дурсгал
Хөрс нь эрдэнэс
Хөгжил нь үйлдвэр
Садан нь дэлхий
Санаа нь сүү
Миний монгол 1960 он



Read On 0 comments

М.Цэдэндорж Морин хуур

10:07 AM
Унаган хєлгєє дурсан
Уран хуураа татаж
Утгын яруу дуундаа
Уярч хатуужиж суухдаа

Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгvй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай

Жонон хараа амилуулсан
Жороо хоёр чавхдас нь
Бємбєлзvvлэн тэшээд гарахаараа
Дєрвєн цагийн гишигдэлтэй

Хорвоо гэдэг єргєн
Хотол гэдэг олон
Холбож яаж дуулахаараа
Хоёрхон чавхдасанд багтаана вэ

Дєрвєн туурайн тєвєргєєн
Дєхсєєр дєхсєєр тодорно
Хоёрхон чавхдасан дээгvvр
Хойнох тоос нь ч зурайна

Хоёрхон чавхдасан дээгvvр
Урдах зам нь ч дурайна
Алаг зvрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд

Хоёр чавхдасаар лугшин
Хонгор амрагаа мєрєєднє
Хоёр чавхдасаар лугшин
Хvслийн далайд умбана

Хоёрхон чавхдасны эгшгэнд
Хорвоо юундаа уярана вэ
Хоёрхон чавдасны эгшгэнд
Хорвоо юундаа баясана вэ

Буурал хорвоогийн тvvхийг
Буман олны хvслийг
Холбож яаж дуулахаараа
Хоёрхон чавхдасанд багтаана вэ

Хорвоо гэдэг хоёрхон єнгє
Хар цагаан хосолно
Хотол гэдэг хос амраг
Зовлон, жаргал хосолно

Єргєн орчлонд хоёрхон чавхдас бий
Єдер гэж бий. Шєнє гэж бий
Єнєр олонд хоёрхон тохиол бий
Учрал гэж вий. Хагацал гэж бий

Хорвоо гэдэг ерген ч
Хотол гэдэг олон ч
Хоёрхон чавхдасанд багтааж
Холбохын учир энээ

Дервен туурайн тевергеен
Дехсеер дехсеер тодорно
Хоёрхон чавхдасан дээгvvр
Хойнох тоос нь зурайна
Хоёрхон чавхдасан дээгvvр
Урдах зам нь ч дурайна

Алаг зvрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд
Хоёр чавхдасаар лугшин
Хонгор амрагаа мереедне

Хоёр чавхдасаар лугшин
Хvслийн далайд умбана
Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгvй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай

Жонон хараа амилуулсан
Жороо хоёр чавхдас нь
Бембелзvvлэн тэшээд гарахаараа
Дервен цагийн гишигдэлтэй
1964 on




Read On 0 comments

Мишигийн Цэдэндорж

10:02 AM
Завхан аймагт уулзалт хийж байхдаа "Хүний нүүр рүү харж байгаад хэлж байгаа сайшаалын үгийг хараал мэт газар унага, Хүний нүд рүү эгцэлж харж байгаад хэлсэн шүүмжлэлийн үгийг ерөөл мэт тосч ав, тэгвэл чи хүн болно" гэж хэлжээ.
Нэрт яруу найрагч маань олон сайхан зохиолчдыг гараасаа хөтлөн уран бүтээлийн их аянд оруулсан. Нэгэн шавь нь суут найрагч О.Дашбалбар ажээ. Шавь нараас Ламжавын Мягмарсүрэн, Ломбын Нямаа

Миний алаг нүдэн сайн сууж байна уу, Мишигийн Цэдэндорж агсны нэгэн сайхан дуу байдаг

Нэг нэгнээ хайрлавал бид бүгд гайхамшиг болно гэж яруу найрагч Мишигийн Цэдэндорж бичжээ.
Тэртээх далаад оны үест “Утга зохиол, урлаг” сонинд ажиллаж байсан яруу найрагч, орчуулагч М.Цэдэндорж гүүш Б.Ринчен гуайгаас сурвалжлага авахад ингэж хэлсэн байх юм. “Яруу найрагчид хоёр зүйл судалбал зохино. Нэгд: Олон улсын шүлгийн ёсыг, хоёрт: Монголын аман ба бичгийн шүлэг нь түүнтэй нийлдэг эсэхийг үзэх хэрэгтэй” гэжээ. Өнөөдөр ч энэ үг хуучраагүй, харин ч улам чухаг болж байгаа буй за.

Я.Ганбаатар /Хэл бичгийн ухааны доктор/
Эх сурвалж
http://www.mongolinternet.com/famous/MTsedendorj.htm
Read On 0 comments
Read On 0 comments

Мишигийн Цэдэндорж

9:12 AM
1932 онд Говь-Алтай аймгийн Наран сумын нутагт (Бурхан буудай уулын өвөрт) нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндорж мэндэлжээ
1951 онд (19нас) Багшийн сургууль төгссөн
1953 оноос (21нас) уран бутээлийн гараагаа эхэлсэн.
1964 онд (32 нас) Морин хуур шүлгээ бичсэн
1970 он орчим Зөвлөлтийн шилдэг яруу найраг орчуулгийн 2 боть ном гаргасан.
1982 онд (50 нас) таалал болсон

Read On 1 comments

М.Цэдэндорж Эргэх дөрвөн улирал

12:41 PM
Хамаг байгаль сэргэн мандаж
Хаврын дохио ороо юм байлгүй
Хаа ч явсан чамайг гэдэг болчихлоо
Хайрын дохио ирээ юм байлгүй


Зулзаган хөхөө донгодоод байна
Зуны дохио ороо юм байлгүй
Зуун түмээр чамайг мөрөөдөж яваагаа
Зуурхан ч гэсэн хэлж амжаагүй би хөөрхий

Настай буурал аавын минь толгой шиг
Намрын дохио ороо юм байлгүй
Нандин сэтгэлийн үгээ хэллээ ч гэсэн
Намайг гэхгүй бол би янаа

Цайдам дэлхий цагаан нөмрөг хөдрөөд
Цастай өвлийн дохио ороод байна
Цаадах бодлыг минь таадаг ч болоосой чи
Цаглашгүй хүслээ хэзээ яаж хэлье дээ би...
Read On 0 comments

Хайвал олно