Б.Ренчиний бүтээл

Ренчин Монгол хэлний судлал, угсаатан судлал, түүх, утга зохиол, орчуулгын талаар эрдэм шинжилгээ, судлагааны олон бүтээл туурвиж, гадаадын олон улсад хэвлүүлж хэдэн зуун өгүүлэл,
сонины нийтлэл бичиж, дэлхийн 20 гаруй орны 70 орчим зохиолчийн 240 эргэм зохиол роман, тууж, өгүүллэг, яруу найраг, шүлгийг Монгол хэлнээ орчуулсан байна. Үүний зэрэгцээ Ренчин утга зохиолын бүхий л хэлбэрээр зохиол бүтээл туурвиж “Монгол хэл”, “Үдэш Невскийд”, “Бэр цэцэг” тэргүүтэй сайхан шүлэг бичиж, “Заан залуудай”, “Их нүүдэл”, “Цогт тайж”, “Сандо амбан”, “Үүрийн туяа” тэргүүт романууд, “Гар”, “Эмгэн сойвон”, “Гүнж”, “Ану хатан”, “Нууцыг задруулсан захиа”, “Шүхэрч Буниа” зэрэг олон олон өгүүллэг зохиож, “Өмнө этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Их говийн зоригтон хүмүүс” хэмээх аяны тэмдэглэл, найруулал нийтлүүлсэн юм.
0 comments:

Хайвал олно

Loading...

Архив