Хагацахуй

Хагацахуй дор хагацах шиг хагацна
Хаан шиг амьдарч, нохой шиг үхнэ...
Намайг тойрч салхилсан
Намуухан салхины зангирааг тайлж хагацна
Ахиад алхахдаа гишгэх байсан
Алаг цэцэгний амийг өршөөж хагацна

Балгахан агаар цээжиндээ залгилж
Буцааж гаргалгүй тэнгэрийн цулыг зовоож хагацна

Хагацахуй дор хагацах шиг хагацна
Хаан шиг амьдарч, нохой шиг үхнэ...

0 comments:

Хайвал олно


Архив