Showing posts with label ярилцлага. Show all posts

Ц.ТҮМЭНБАЯР: ТӨРИЙН АЛТАН ХАЙРЦАГНЫ БОДЛОГЫН ҮРИЙГ ХОЙЧ ҮЕДЭЭ ҮЛДЭЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА

6:56 AM
Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч Ц.Түмэнбаяртай ярил цахаар урланд нь очлоо.
Тэрбээр мөнөөх л компьютертэйгээ “нөхөрлөн” зохиол бүтээлээ туур висаар, бага хүү Билигжаргал нь харин төгөлдөр хуур тоглож байв. Энэ хүү төрөөд дөрөв хонож байхдаа “Цагаан сүүний домог” киноны Халхын Хатанбүүвэйбаатарын нялхын дү рийг бүтээсэн азтай нэгэн. Гэхдээ ээжийнх нь зо хиол болохоор “арын хаалгадсан” юм биш л дээ. Тухайн үед Эх нялхаст хүйн халдвар гарсан тул тэндээс хүүхэд авч, кинондоо тоглуулах байсан нь талаар болсон тул түүнийг сонгожээ. Түүнчлэн Хатанбүүвэйбаатарын идэр насны дүрд киноны гол дүрийн жүжигчин Н.Батцэцэгийн хүү, нас бие гүйцэх үеийнхэд найруулагчийнх нь хүүхэд тоглосон нь бүгд тохиолдлынх аж. Зохиолч түүнийгээ “Тухайн уран бүтээл төрөх агшин гэж байдаг. Тэр ёсоор л бүтсэн байх” хэмээн тайлбарлав.
-”Тусгаар тогтнолын төлөө” жүжгээрээ “Алтан өд”-ийн эзэн болсонд баяр хүргэе. Таны хувьд өнгөрч буй онд уран бүтээлийн хөг онгод дүүрэн байсан болов уу?
-2011 он бол монголчуудын хувьд олон түүхт ой давхацсан жил байлаа. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Орчин үеийн дипломат алба үүссэний 100, Ардын хувьсгалын 90, НҮБ-д элссэний 50 гээд таван том ой тохиолоо. Энэ бүхнийг дагаад түүхт ойд зориулж, олон уран бүтээлч зохиол бичиж, түүхчид эрдэм шинжилгээний ажил хийсэн болов уу. Зөвхөн миний хувьд биш, бүх чиглэлийн уран бүтээлчдэд өгөөжөө өгсөн гэж бодож байна.
-Энэ олон сайхан ойг, уртаас урт цаг хугацааны тэртээд юу болж өнгөрснийг хойч үеийнхэнд сануулж байхын тулд уран бүтээлчдийн үүрэг ч их шүү.
-Миний зохиол бүтээлийн дийлэнх нь түүхийн сэдэв байдаг. Би зөвхөн энэ ойд зориулж учиргүй олон зохиол бичээд байсан юм биш л дээ. Ардчилсан хувьсгал ялж, үзэл суртлын хүлээс тайлагдсанаар бичихсэн гэж хүсэж байсан энэ сэдвээ “барьж авах” боломж нээгдсэн. Хамгийн анхных нь “Удган” өгүүллэг, тэгээд “Би чигт хадны домог”, “Мэргэнд буусан чоно”, “Урд уулын зэрэглээ”, “Нирун гүрний төрийн сайдын тухай”, “Тэнгэрийн зүүд”, “Дөргөнэ хатны алтан зоос”, “Өндгөн чулуу” гэх мэт зохиолоо 1990 оноос хойш бичсэн шүү дээ. Энэ зо хиолуудаас маань сэдэвлэн олон нэвтрүүлэг, зо хиомж түүхт ойн хүрээнд хийлээ. Гэхдээ үүнээс илүү миний хамгийн их баярлаж байгаа зүйл бол Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил болоод бусад түүхт ойд зориулсан тайз дэлгэцийн бүтээлийн нээлтийг “Мэргэнд буусан чоно” гэдэг орчин үеийн үндэсний модерн бүжгэн жүжгээр минь салхи хагалсан явдал юм. 2003 онд анх тайзнаа амилсан Модун Шаньюгийн тухай энэ бүтээл бол бэлэн байсан ганц бүтээл нь байхгүй юу. Би үүнд л их баяртай байгаа. Хүннү гүрний тухай Гүнжийн Сүхбаатар гуайн түүхийн судалгаанууд байдаг. Түүнээс яг уран бүтээл болгосон нь бараг байхгүй гэхэд болно. Дараа нь зургаадугаар сарын 1-нд “Би хурдан том болмоор байна” зохиол маань БСШУЯнаас зарласан хүүхдийн зохиолын шилдэг бүтээлийн тендерт шалгарч, кино болсон. Тэгээд Улсын баяр наадмаар “Тусгаар тогтнолын төлөө” жүжиг маань богино хугацаанд, бага зардлаар бүтсэн. Монгол хүн бүрийн мах, цусанд нь эх орон, тусгаар тогтнолоо гэсэн нэг юм байдаг учраас уран бүтээлчид маань ч их сайхан хамтран ажиллаж чадсан. Мөн өнгөрсөн онд бичсэн “Модун хааны дуут сум” гэдэг жүжгийн зохиолоороо кино хийхээр болоод байгаа. Түүхэн ой гэдэг зөвхөн 2011 оноор хязгаарлагдахгүй учраас энэ талын уран бүтээлээ үргэлжлүүлнэ.
-Олон хүн түүхийн сэдвийг барьж аваад эхэлбэл ямар нэгэн байдлаар мушгин гуйвуулах үзэгдэл гарах вий гэж бодогддог. Та харьцангуй олон жилийн өмнөөс энэ сэдвийг сонирхож эхэлсний хувьд ямар бодолтой байдаг вэ?
-Эцсийн эцэст түүхийн үнэн гэдэг бол архивт хадгалагдаж байгаа тэр зүйлийг л хэлнэ. Сэтгүүлчид сайн мэднэ дээ. Баттай эх сурвалж, албан бус эх сурвалж гэж байдаг шүү дээ. Баттай эх сурвалж нь архивын баримт юм. Жишээ нь, Ханд вангийн тухай бичих гэхэд тухайн үед Богдын гаргасан зарлиг буюу тамга, нөгөө улаан шугамтай цаасан дээрээ бичсэн гарын үсэг нь байвал тэр жинхэнэ үнэн. Ихэнх зохиолоо баттай эх сурвалжаас оруулж бичдэг, тэгээд тэр шугамаасаа гажихгүй байх ёстой. Уран сайхны дүр байлаа ч хэтрүүлж болохгүй. Тухайлбал, миний “Тусгаар тогтнолын төлөө” жүжигт гэрээ хэлэлцээрийн үед Дамдинсүрэн сэлмээ сугалаад, Хятадын генералыг араас нь хөөсөн гэж ярьдаг. Энэ нь бичигдсэн байдаг гэдэг. Энэ бол Дамдинсүрэнг хурц зантай, дайчин баатар байжээ гэдгийг, бас эх орныхоо тусгаар тогтнолын төлөө яахаас ч буцахгүй эр хүн гэдгийг илэрхийлнэ. Энэ хүн Дундад иргэн улсын хар цэргүүдийг Цагаан хэрэм хүртэл хөөгөөд буцсан гэдэг баталгаа архивт бий. Тиймээс “Бидний өвөг дээдсээс айгаад танайхны бос госон Цагаан хэрэм чинь ма най улсын хилийг батална. Тийм учраас манай хил Цагаан хэрмээр л хязгаарлагдах ёстой. Чаддаг юм бол танайх наадахаа газрын хөрснөөс арччих” гэж хэлүүлсэн. Тэр нь Өвөрмонголоо бас аваад үлдчих гэсэн санаа шүү дээ. Эцэстээ Хятадын ге нерал тэсэлгүй уурлаад босож ирэхээр нь Дамдинсүрэн мөрөн дээрээс нь дугтарч байгаагаар би дүрсэлсэн. Үүнийг би түүх гуйвуулсан гэж хэлэхгүй. Түүхэн үнэнийг уран сайхны аргаар бичсэн л гэж хэлнэ. Түүх өөрөө их адармаатай, зөрчилтэй, уншигч, үзэгчдийг татахаар сайхан “юм” байдаг. Түүнийг нь бариад бичихэд л болно.
-Та өөрөө түүхийн архивт ажиллаж байсан учраас энэ баттай эх сурвалжийг олж авахад түвэггүй байсан биз дээ?
-Манжид эзлэгдсэнээс хойших материалуудын ихэнх нь Үндэсний түүхийн төв архивт бий шүү. Түүнээс өмнөх нь Бээжинд байж байгаад одоо Тайванийн архивт хадгалагддаг гэдэг шүү дээ. Тэрийг би өөрөө олж үзэх боломж байхгүй учраас түүхийн судалгааны ном, бүтээлийг их уншиж тэндээс эх сурвалжаа авдаг. Үндэсний түүхийн төв архив дахь 1952 он хүртэлх материалын дийлэнх нь монгол бичгээр байдаг. Тэгэхээр монгол бичгийг зэгсэн сайн сурч байж л архивын эх баримттай танилцана гэсэн үг. “Хөх судар”, “Хөх Монголын хөх судар”, “Зуун билиг”, “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл оршвой” зэрэг ном надад байдаг, түүнийг уншиж сурахын тулд радио электроникийн мэргэжилтэй хүн чинь Үндэсний түүхийн төв архивт архивч-бичээчээр орсон. Нугалбар уншихаас эхлээд, гар бичмэл, монгол бичгийн машинаар бичсэн олон баримтыг уншиж, түүх судлаачидтай хамт ажилласандаа багагүй зүйл сурсан. Жинхэнэ эх баримт гэж юу байдгийг тэндээс яс махандаа шингэтэл мэдэрсэн. Монгол бичиг, тэр дундаа эрт ний бичиг унших чинь бас хэцүү. Үсгээ таниад байдаг хэрнээ ойлгоход түвэгтэй. Тэгээд Архивынхаа Манж судлалын тасгийн эрхлэгч байсан Дол жинсүрэн гэдэг хөгшнөөр нэлээд юм заалгасан. Хамгийн гол нь надад эртний бичгийг нэгбүрчлэн зааж сургасан хүн бол Богдын тал бичээчээр ажиллаж байсан Цэрэнлхам гэдэг эмэгтэй. Амралтын өдрөөр нөгөө номуудаа аваад, багшийнхаа гэрт нь очиж, гаргагдахгүй орхисон үгээ асуудаг байлаа. Тэгж байж өдий дайны дөртэй болсон. Зүгээр нэг галиг заалгаад, үсэг амилуулаад сурчихаар болчихдог юм биш л дээ. Ингэж явсан маань эх түүхээ хайрлах, түүхийн баримт гэдэг хэзээд үнэн байх ёстойг ухаарсан. Хүн өнөөдрийнхөө хийж байгаа зүйлийг үнэлдэггүй. Баримт байсан ч буруу зөрүү биччихдэг, “Өө яах вэ” гээд хаячихдаг нь буруу. Алгын чинээ цаас ч байсан хожим бүхэл бүтэн улсын тусгаар тогтнолд ямар их ач холбогдолтой баримт болдог юм бэ гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон хүн, би. Ардчилсан хувьсгал ялсны дараахан манайд олон байгууллагын баримт бичиг устаж үгүй болсон нь их харамсалтай.
-Энэ тусгаар тогтнол, эрх чөлөө ямар үнээр олдсоныг мэддэг болоосой гэж та нэгэнтээ халагласан байсан. “Одоогийн энэ төрийн түшээдийн яриад байгаагаас алд дэлэм зөрүүтэй” гэж хэлэх шалтгаан байжээ?
-Түүхийн гашуун сургамжаас үзэхэд, нэг төр нөгөө- гөөрөө солигдож болно. Гэхдээ Хаант төр байж байгаад Бүгд найрамдах улс болж болох жишээтэй. Эцсийн эцэст аль нь ч байлаа гэсэн тухайн үндэстэн, ард түмний эрх ашигт нийцсэн байх ёстой. Үндэсний эрх ашгийг манлай дээрээ байлгах учиртай. Үүнийг хангах гол зүйл нь төрийн алтан хайрцагны бодлого. Манайхан хар хайрцаг ч гэдэг. Тэр бодлого хэзээ ч алдагдах ёс гүй. Гэтэл өнөөдөр манайхан сонгуульд ялахын төлөө юугаа ч худалдаж, илчлэхээс буцахгүй болж. Үндэсний эрх ашигт халтай байсан ч хамаагүй, өөрөө л юм хийсэн болж харагдах гээд хамаг юмаа дэлгээд байх нь дэндүү утгагүй. Уран бүтээлч бидэнд хүртэл зохиогчийн эрх гэж байдаг ч үндэсний эрх ашгийн дэргэд энэ бол юу ч биш. Модун Шаньюгийн үеэс байсаар ирсэн төрийн алтан хайрцагны бодлого 300 жилийн дараа буюу Хүүхэн Шаньюгийн үед алдагдсан юм шүү дээ. Энэ бодлого хэнээр дамжих нь гол бус, гэхдээ заавал хэрэгжих л ёстой. Дайснаараа ч дамжин хэрэгжиж болно. Хятадууд гэхэд л “зэрлэг монголчууд” гэдэг үндэстнээсээ хулгайлсан төрийн бодлогыг өөрийнх болгож өөрчилж чаддаг. Энэ аюул одоо манайд нүүрлээд байна. Социализмын үед манай төрийн алтан хайрцагны бодлого Оросоор дамжиж хэрэгжсэн. Гэхдээ би бүхлээр нь гэж хэлэхгүй. Ядаж тийм дайны авч үлдэхийн тулд ямар их золиос гаргасан билээ.
-Үүнийг та хавханд орсон чоно хөлөө тас хазаад амьд гардагтай зүйрлэсэн байсан.
-Тийм ээ. 1911 онд өнөөгийн энэ тусгаар тогтнолыг олж авахын тулд Буриад, Ту ва, Уйгар, Өвөрмонголоо золиосолсон шүү дээ. Тал “биеэ” хаян байж бидэнд авчирсан тусгаар тогтнол. Гэтэл тухайн үед Монголыг Орос, Хятадад худалдсан гэхчлэн элдэв яриа одоо ч байдаг. Түүхийн эх сурвалжийг аваад үзэхэд, манай улс 1911 онд яалт ч үгүй доройтсон байсан. 500 мянга хүрэхгүй хүн амтай, эрүүл мэнд, соёл, боловсрол, эдийн засгийн хувьд ямар байлаа. Тэгэхэд авто номитын хэмжээнд ч гэсэн тус гаар тогтнолоо энэ дайтай авч үл дэнэ гэдэг үнэхээр амар гүй шүү дээ. Хоёр том гүрэн хоорондоо хэлэлцээд шийд чихэж мэдэхээр асуудалд Мон голыг өөрийг нь субъект болгож оролцуулахгүй бол ав тономит болгож болохгүй тийм нөхц өлд тэднийг оруулсан байгаа юм. Манжийн дарлалд 200 жил байсан хэрнээ тийм байж чадна гэдэг Монголын ноёдын мэргэн ухаан, арга заль, мэдлэгийн хүч. Тэд маань автономит хэрнээ бараг тусгаар тогтносон улсад байдаг нөхцөлүүдийг авч үлдсэн. Хаантай, өөрийн он тоололтой, хил хязгаартай, худалдааны харилцаа чөлөөтэй, дотооддоо өөрсдөө асуудлаа шийдэх боломжтой автономит улс хаана байсан юм бэ. Аль нэг улсын тусгаар тогтнолыг хоёр орон хэлэлцэж байгаа үед өөрийг нь субъект болгож оруулсан энэ үйлдэл дэлхийн дипломат харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн гэж үздэг. Би нэг зүйл яримаар байна, болох уу?
-Болно оо. Юу вэ?
-Ален Даллес гэж АНУын тагнуулын байгууллагыг 30 жил толгойлсон нэртэй тагнуулчийн заасан замаар тус улсын гадаад бодлого тодорхойлогддог. Энэ хүн “Хүмүүнлэгийн үйлсээр буурай орныг өөд нь татна гэдэг үлгэр. Түүний оронд хү мүүнлэгийн үйлс нэрээр ар хидалт, завхайрал, урвалт, авлига, шунал, гаж дон зэргийг алгуурхан бөгөөд шургуу аргаар нэвтрүүлж, өөрийг нь өөрсдөөр нь устгах хэрэгтэй. Дараа нь үлдсэн цөөн хэдэн улсыг бид аргалчихаж дөнг өнө” гэж хэлсэн байдаг. Үүнийгээ Индонезээс эхэлсэн гэж үздэг юм билээ. Гэтэл манайд өдгөө эдгээрийн нэлээд нь байгаа гэж бодохоор хэцүү л санагддаг.
-Гэхдээ та монголчуудын ирээдүйд их итгэлтэй хүн биз дээ?
-Тийм ээ. Дороос төөнөх халуун энерги, дээрээс ирэх од эрхсийн энерги хоёр нийлэхээр монгол хүнийг хүчирхэг, зо ригтой, оюунлаг болгодог гэдэгт би итгэдэг. Монгол хүний дээр тэнгэр л бий. Гэхдээ тэнгэр гэдэг нь одоогийн энэ тоо томшгүй бөөнцөр (бөө нарыг хэлэв) биш шүү. Монголын орчин үеийн уран зохиолын түүхэнд би анх бөөгийн тухай “Удган” өгүүллэгээ бичсэн. Буриад, Өвөрмонголоос эхлээд олон зүйлээс судалгаа хийж байсан. Тэгэхэд одоогийнх шиг архи уудаг бөөгийн тухай би л лав мэдэхгүй.
-Энх цагт хэдий ч тусгаар тогтнолын төлөө эмзэглэл тээж, хэрийн хүний уншиж судлахаас халгадаг түүхийн сэдвийг яагаад та барьж авсан юм бэ?
-Түүхийн зохиол бичнэ гэдэг түвэгтэй нь үнэн. Хүмүүс бэлэн байгаа юмыг бичихэд амархан гэх байх л даа. Маш их судалгаа хийх шаардлагатай байдаг. Жишээ нь, би Модунд буу бариулчихвал тэгээд л өнгөрлөө ш дээ. Эсвэл түүнд скрипт нум бариулчихвал дууслаа ш дээ. Дэлхийд хоёр янзын нум сум л байсан. Модуны барьж байсан нум скрипт юм уу, Хүннү нум сум уу гэдгийг би мэдэж байж бичих учиртай. Өнөөдөр бидний өмсөж байгаа дээлийн зах гэхэд л Манжийн үед гарч ирсэн байдаг юм. Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн дээл нь лам захтай байсан. Тусгаар тогтносон улсад амьдарч байгаа хэрнээ яагаад “Тусгаар тогтнолын төлөө” гэж би бичсэн гэхээр хэдэн зууны тэртээгээс бидэнтэй явж ирсэн алтан хайрцагны бодлогын үр тархинд минь байгаагийнх. Монголын газар шороо, үндэсний эрх ашиг, соёл бичиг, тусгаар тогтнолын төлөө үндсэрхэг үзлээр бичих гол шалт гаан бол өнөөх л төрийн алтан хайрцагны бодлогын үрийг хойч үеийнхэндээ үлдээх. Өөр хэлээр ярьдаг байна уу, Хятадын харьяат болно уу хамаагүй. Ямар ч гэсэн тархинд нь нэг юм үлдэх ёстой. Өнөөдөр Төвд, Уйгар, Өвөрмонголд бослого гараад байхад яагаад Хятадын урд хилээр тайван байдаг юм бэ. Ажиглаад байхад дандаа бидний үсэрсэн цус, тасарсан махны хэлтэрхий учраас энэ олон жилийн дараа ч гэсэн цаана нь нэг юм үлдсэн болохоор л тэр шүү дээ.
-Таныг цаг ямагт хөдөлм өрлөж байдаг хэтэрхий гэмээр завгүй хүн гэдгийг чинь мэднэ. Гэхдээ гурван хүүхдээ хүний дайтай өсгөх, хүмүүжүүлэх талд бол хамгийн завтай ээж шиг цаг гаргадаг бололтой.
-Цаг гаргахгүй байж болохг үй. Өнөөдөр миний хүүхдээсээ харамласан хэдэн цаг эргээд амьдралынх нь туршид нөхөж боломгүй алдааны эхлэл болох ч тал бий. Үүнийг цөөнгүй хүний амьдралаас харж байна. Хаяж болохгүй нэн тэргүүний зүйл бол үр хүүхэд, залгамж үе. Энэ бол зөвхөн эх хүний юм уу, нэг гэр бүлийн хүрээний асуудал биш. Цаана нь улс орны залгамж гэж нэг юм бий. Бид яах вэ дээ, үүрдэг ачаагаа үүрээд л дуусна.
Read On 5 comments

Яруу найрагч Б. Галсансvх: Шvлэг бичээд байхаар өлсөж vхчих гээд байна

6:56 AM
Яруу Найрагч Б.Галсансүх 2006 онд Ардын эрх сонинд өгсөн ярилцлага

Дэлхийн яруу найрагчдын их хурал Монголд болох гэж байна. Та энэ хуралд ямар ач холбогдол өгч, ямар vvрэг рольтойгоор оролцох гэж байна?
Би ийм утгагvй хуралд оролцохгvй. Энэ бол шvлэг бичдэг тэтгэврийн хэдэн өвгөний л хийж байгаа ажил. Гадаадын хvмvvс их харамч шvv дээ, өөрсдөө мөнгө төлөөд явахын оронд аль нэг улс орны засаг төрөөр ивээн тэтгvvлээд явж байх сонирхолтой. Yндсэндээ Г.Мэнд Ооёогийн зохион байгуулж байгаа бизнесийн ажил.
Энэ чинь Дэлхийн яруу найрагчдын их хурал биз дээ?
Одоо цагг хэн дуртай нь Гараг хоорондын яруу найрагчдын их ху¬рал гээд хийчхэж болно, Дэлхийн яруу найрагчдын хоёр дахь академи гээд байгуулчихаж ч болно. Хэн дур¬тай нь Дэлхийн эсвэл Монголын гэсэн нэртэй хувийн байгууллага байгуулж болдог болжээ. Яруу найраг, уран зохиолоор ингэж бизнес хийж болохгvй биз дээ. Яруу найргийг хувь хvн өөрийн сонирхлоор, өөртөө таашаал авч бичдэг болохоос дэл¬хийн их хурал хуралдсанаар яруу найраг хөгжинө гэж байдаггvй.
Сvvлийн vед уран бvтээлчид дан ганцаараа бvтээлээ хийх нь явцгvй боллоо, харин хэсэг бvлгээрээ нийлбэл уран бvтээлээ хvмvvст илvv хvчтэйгээр хvргэх болно гэж vзэх боллоо. Та ийм маягаар бvтээл хийх vv?
Хэсэг бvлгээрээ шvлэг бичнэ гэж юу байх вэ дээ. Бvгдээрээ нэг ангид суугаад, ижил сэдвээр адилхан бичнэ гэсэн vг vv? Ийм яруу найраг гэж байдаггvй юм. Уран зохиол гэдэг хувь хvний ажил. Утга зохиолын төлөө яваа хvмvvс өөрсдийн дур сонирхлоор янз бvрийн бvлэгт хуваагддаг боловч энэ нь vзэл бодлоороо нийлж байгаа болохоос биш яруу найраг, уран бvтээлээрээ нийлж байгаа юм биш.
Яруу найрагч хvн өөрийн уран бvтээлийг хvмvvст заавал ойлгуулах хэрэгтэй юу?
Заавал ойлгуулах шаардлагагvй. Би ийм шvлэг бичсэн гээд номоо гаргавал боллоо. Номноосоо тэр хvн ямар яруу найрагч вэ гэдэг нь танигдах байх. Тvvнээс биш та нар vvнийг уншаад өгөөч гэж гуйж гувшаад, ярилцлага өгөөд, мөнгө эгч өөрийнхөө тухай тэнэг шvvмжлэгч нараар магтуулж бичvvлээд байх шаардлагагvй гэж бодож байна.
Таны номноос хvмvvст юу vлдэх ёстой вэ?
Юу ч vлдэхгvй байж болно. Заавал юм vлдээх албагvй. Надаас юм vлдээх гээд нэхээд байх шаардлагагvй.
Тэгвэл та яагаад дөрвийн дөрвөн ном бvтээсэн юм бэ?
Би ном гаргаад, иймэрхvv юм бичлээ гээд харуулж болохгvй гэж vv. Дур эзнээ голохгvй гэж vг байдаг биз дээ.
Яруу найргийн өнөөгийн чиг хандлага юу вэ? Постмодерн уу?
Ер нь яруу найраг шинэчлэлгvйгээр урагш явахгvй. Аль 50-60-аад оны vеийн Б.Явуухулан шиг, эсвэл Д.Пvрэвдорж шиг, Д.Төрбат шиг бич гэж "Монголын нууц товчоо" уран зохиолын сургуульд шаарддаг гэсэн. Тэгж шаардсанаар уран зохиол хөгжихгvй шvv дээ.
Тэгвэл хамгийн сvvлийн vеийн бичлэгийн чиглэлийг нэрлэх боломж бий юу?
Энэ дэлхий дээр хэн, хаана, юу хийж байгааг хэн ч мэдэхгvй. Монголын яруу найргийн хөгжил өнөөдөр зvгээр л 108 ботид хэвлэгдсэн зохиолуудын төвшинд яваа юм уу. Д.Төрбат "108 боть" нэрийн дор сайхан бизнес хийж байна. Yхсэн зохиолчид босч ирээд заргалдахгvй нь сайхан юм даа.
Огт өөр vзэл бодолтой, шинээр бvтээж туурвихыг хичээж буй хvн Монголд байхгvй гэж vv?
Тийм хvн маш цөөхөн байна. Энэ хэдэн хvн хийдэг юмаа хийнэ л биз, эсвэл хийхгvй ч байж болно. Заавал хий гээд шаардаад байх нь утгагvй юм.
С.Анударь гэж хэн байсан юм бэ? Танай vеийнхэн яагаад тvvний тухай дурсах дуртай байдаг юм бэ?
С.Анударь бол монголын цорын ганц авангард, постмодерн vргэлжилсэн vгийн зохиолч. Yзэл бодолдоо vнэнч, худлаа хэлж, хулгай хийж, хvн алах хvсэлгvй, хөгширтлөө новширч амьдрах хvсэлгvй... Тийм л хvн байсан. Залуугаараа талийгаач болсон.
Та хоёр найз байсан уу?
Тийм.
Тэр хvн хийх зvйлээ хийсэн болохоор явсан гэж та боддог уу?
Амьдрал утгагvй санагдаад л байхгvй болсон. Тэр хvн vхэх эрхтэй шvv дээ. Би ч, чи ч, бид бvгд vхэх эрхтэй. Яагаад ингэчхэв гээд нэхэж шаардаад байх нь утгагvй, буруу гэж бодож байна.
Би шаардаж биш, сонирхож асуусан юм...?Сонирхож бол болно оо.
Шvлэг таны хувьд юу вэ? Хvсэл vv, эсвэл ажил уу?
Шvлэг vv? Шvлэг бол би өөрөө юм. Хvсэл ч биш, ажил ч биш. Зvгээр л миний дотор байдаг нэг эрхтэн. Сэтгэл бол эрхтэн гэдэг шиг шv¬лэг бас эрхтэн.
Та бараг 10 жил чимээ аниргvй байснаа гэнэт хоёр ном зэрэг гаргасан. Энэ хугацаанд номоо л бэлтгэж байсан уу?
Шvлэг бичээд, УИХ-ын гишvvн болоод, сайдын ажил хийгээд, тэгснээ морь уяад, эсвэл бөх барилдаад, хажуугаар нь бизнес хийгээд бай¬гаа хvмvvсийг би гайхдаг юм. Би ийм олон ажлыг зэрэг хийж чадахгvй. Өчvvхэн миний бие болбоос шvлэг бичиж эхэлбэл цаг хугацаагаа зөвхөн шvлэгтээ л зориулна. Гэтэл шv¬лэг бичээд байхаар өлсөж vхчих гээд байна. Миний өлсөх хамаа алга. Харин хvvхдээ өлсгөөд, зvгээр хараад байж чадахгvй нь. Тиймээс одоохондоо vр хvvхдээ тэжээх хэрэгтэй байна. Би ямар авилгал, хээл хахууль аваад, улсын мөнгийг идэж, уул хадаар тэнээд байгаа биш, надад маш өчvvхэн мөнгө л хэрэгтэй. Гэр бvлээ тэжээхийн төдий мөнгийг би зовж олж байна шvv дээ.
Тэгвэл одоо та шvлгээ бичихгvй байгаа гэсэн vг vv?
Бичихгvй байгаа гэж ойлгож болно. Гэхдээ хожим бичнэ. Би бичвэл бvх юмаа зориулж бичдэг. Би бараг арван жил шvлэг бичихгvй байж байгаад "Сэтгэл гэдэг эрхтэн", "Постмодерн дөрвөн улирал" номуудаа нэг жилд л бичсэн.
Юу ч хийхгvйгээр шvлгээ бичье гээд цаг гаргахад таны онгод хvссэнээр тань ирдэг гэж vv?
Ирнэ. Ирдгийг нь би мэднэ.
Гэхдээ шvлэг төрөх нь танаас хамаардаг гэж vv?
Надад бол хамаа байхгvй л дээ. Гэхдээ, өнөөдөр гэнэт сэтгэл хөдөллөө, нэг шvлэг биччихье гэдэг яруу найрагч би биш ээ. Тийм ерөөлч, магтаалч биш. Бодож байж, оюун ухааны яруу найргийг бvтээж бай¬на. Зарим хvн ямар нэг ажлыг хийхэд 99 хувь нь хөдөлмөр, нэг хувь нь авъяас шаардагддаг гэж ярьдаг. Их хөдөлмөрлөж байж бvтээнэ ч гэх шиг. Yнэн хэрэгтээ хөдөлмөрлөдөггvй л байхгvй юу. Харин 99 хувийн авъяас, нэг хувийн хөдөлмөрөөс ямар нэгэн зvйл бvтдэг.
Зохиолчийн хөдөлмөрийг тамын хөдөлмөр гэдэггvй бил vv?
Худлаа. Өөрийнхөө хийснийг vнэд оруулах гэсэн хvний vг. Авсны нvх ухах ч гэсэн хvнд л ажил шvv дээ.
Цаашид vргэлжилсэн vгээр бичих vv?
Yгvй, залхуу хvрээд байдаг юм. Хvмvvс яаж ийм зузаан ном бичдэгийг би гайхаад, vнэхээр учрыг нь олдоггvй юм.
Орчин vеийн урлагт гоо сайхан чухал биш болоод байх шиг...?
Гоо сайхан гэдгийг нэг л юмаар төлөөлvvлэн харцгаах юм. Сайхан бvсгvй сайхан инээмсэглэж байвал тэр гоо сайхан ч гэх шиг. Муухай харж, уурлаж байсан ч гоо сайхан шvv дээ. Тэндээс гоо сайхныг яагаад олж хардаггvй юм бэ? Гоо сайхан гэдэг заавал сайхан бvсгvй, эсвэл сvрлэг баатар эр байх албагvй.
Та тамхийг яагаад ингэж угсруулан татдаг юм бэ?
Тамхи хортой гэж дандаа ярьдаг хэрнээ ашиг тусыг нь яагаад нэг ч удаа ярьдаггvй юм.
Тэгвэл ямар ашиг тустай гэж?
Тамхи татахаар их сайхан болдог. Тайвшраад, бас цаг зугаатай өнгөрнө.
Ер нь тантай хvсэл, vзэл нийлдэг яруу найрагчид Монголд байдаг уу?
Байдаг. Б.Одгэрэл, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс зэрэг яруу найрагчид, мөн "Хvрээ хөвгvvд" хэмээх утга зо¬хиолын бvлгийнхэн. Тэдэнтэйгээ хааяа уулзаад уран зохиолын ту¬хай сайхан "буу халдаг".
Ганцаардал таны хувьд нэлээд чухал зvйл байх...?
Хvн ганцаардаж байх хэрэгтэй. Ганцаараа байхын чухлыг мэдэрдэггvй хvнд бол энэ шаардлагагvй л дээ. Хvмvvс vргэлж хvй нэгдлийн vеийнх шигээ сvрэглэн амьдарч байна. Одоо цагт ганцаар байх боломж улам л хомс болж байна.
Та хоногийн хэд орчим цагт нь хөдөлмөрлөдөг вэ?
Завгvй гээд байгаа хvмvvс хамгийн их завтай байдаг. Хоног 25 цагтай байсан болоосой гэх хvмvvсийг би гайхдаг. Худлаа л байхгvй юу. Ажил хийнэ гэдэг өөрөө амралт шvv дээ.
М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг манай улсаас хамгийн сvvлд төгсөж ирсэн хvн бол та. Сургуулийнхаа тухай яриач?
Горькийн сургууль шиг агуу сургууль байхгvй гэж дандаа ярьдаг. Гэхдээ тэр агуу сургууль маань зах зээлийн нийгэмд ороод, дээд курс нь хаагдаад, vндсэндээ одоо Оросын уран зохиолын багш нарыг сайн бэлтгэдэг, манайхаар бол Багшийн их сургууль шиг л болох хандлагатай байна. Бас хувьчлагдах гэж байгаа. Хувьчлагдвал бизнесийн чиг хандлага руу л орно гэсэн vг. Гэхдээ Горькийн сургуульд зохиол бичих сонирхолтой хvмvvс цугладаг нь хэвээрээ. Тэнд хуучных шиг элийрч балайраад, архи уугаад явдаг цаг өнгөрсөн. Нэг нэг ном сугавчилсан хvмvvс л явж харагддаг юм.
Та хувиараа явсан уу?
Хувиараа явсан. Ажил төрөл гэж явсаар байтал гэнэт шvлэг бичмээр санагдаад... Мөнгөө төлбөл сурах боломж тэнд бий. Тэнд ч гэсэн бас зах зээл vйлчилж байна шvv дээ.
Би нэг жил сураад өнгөрсөн жил ирсэн. Идэж уухаас гадна Оросод ном их өндөр vнэтэй. Ер нь нийт 15 мянга орчим доллар зарцуулсан.
Монголын утга зохиолын сургуулиудын сургалтын талаар та юу хэлэх вэ?
Юу зааж байгааг нь би vнэндээ ойлгохгvй юм. Эртний уран зохиол, "Нууц товчоо”-г хэчнээн жил заадаг юм бэ.
"Нууц товчоо"-гоо судлах хэрэгтэй биз дээ?
Тэртэй тэргvй 10 жилийн сургуульд хангалттай судалчхаж бай¬на. Тэгээд ахиж vзээд байх ямар шаардлага байнаа. Цаана нь дэлхийн уран зохиол гэдэг агуу юм байна. Эртний Грек, эртний Энэтхэгийн зохиолыг судлаагvй байж ганц "Нууц товчоо"-гоо л заагаад байдгаа боливол таарна.
Мэдээж, маш их цаг зарцуулах нь буруу л байх. Гэхдээ "Нууц товчоо"-ноос авах юм ч бас байгаа шvv дээ...?
Би "Нууц товчоо"-г муу зохиол гэж ердөө ч хэлээгvй. Одоо улиг болсон юмаа давтахаа болиоч ээ гэж л хэлсэн. Бvхэл бvтэн уран зо¬хиолын сургууль байж хуучинсаг яруу найрагчид Б.Явуухулан, Д.Нацагдорж, Д.Пvрэвдорж, Д.Төрбатын зохиолыг судлахаа болиоч ээ гэж л хэлэх гээд байна. Тэрний оронд дэлхийн уран зохиолыг судлах хэ¬рэгтэй. Эзра Паунд гэж хэн байсан юм, Томас Элиотын яруу найргийн мөн чанар нь юу юм, адгийн наад зах нь Орос, Хятадын сvvлийн vеийн мундаг яруу найрагчдын шvлэг зохиолыг, Англи, АНУ-ын уран зохиолыг судалж хvрээгээ тэлэх ёстой. Хэдий болтол "Өвгөн парти¬заны яриа", "Тагтаа", "Сэгс цагаан Богд", "Дэр мод" гэж явах юм бэ? Шударга хэлчихье. Тэд чинь хоцрогдсон. Яагаад ийм vеэ өнгөрөөсөн юмыг сурталчлаад, залуу хvмvvсийн уураг тархийг хордуулаад байгаа юм бэ? Ингэснээрээ хvмvvсийг улам л ном унших дургvй болгож байна.
Бид ямар өөрчлөлт хийх ёстой вэ?
Монголын төр засаг боловсролынхоо системд өөрчлөлт оруулах ёстой. Улс нь мөнгө гаргаж уран зохиолоо хөгжvvлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Өнөөдөр Солонгосын Боловсрол, соёл, аялал жуулчлалын яамны "Уран зо¬хиол, орчуулгын институт" дэлхийн улс бvрээс авъяастай яруу найрагч, зохиолчдыг улсдаа авчирч солонгос хэл зааж байна. Уран зохиолоо хегжvvлье гэсэн бодлоготойгоор төр нь мөнгө зарцуулж байна шvv дээ. Яруу найрагч Н.Пvрэв бид хоёр өнгөрсөн жил Турк, Вьетнам, Банг¬ладеш, Филиппиний зохиолчидтой хамт солонгос хэл судлаад ирсэн. Мэдээж нэг хэлийг гурван сарын дотор яруу найраг орчуулдаг болтлоо сурна гэж байхгvй. Харин би солонгос хэлэнд сонирхолтой болсон, vргэлжпvvлж сурч байгаа. Биднийг буцсаны дараа зургаан сараар сургах гээд өөр орнуудаас дахиад хvмvvсийг урьсан. Энэ vйл ажиллагаа 18 жил vргэлжлэнэ гэ¬сэн. Тэгэхээр энэ хугацаанд хэчнээн хvн сургах нь тодорхой. Ингэж ирээдvйд өөрийн уран зохиолоо олон хэл рvv хөрвvvлэх орчуулагчаа бэлтгэж байна. Тэгэхэд Монголын төр зах зээлд орсон, та нар өөрсдийгөө болгоод яв гэдэг. Урлаг соёл ингэж хөгжинө, улс төр, эдийн засаг ийм замаар явна, 20, 50,100 жи¬лийн дараа ийм амжилтанд хvрсэн байна гэсэн төрийн хар хайрцагны бодлого байх ёстой.
Yндсэрхэг vзэл гэдэг таны бодлоор яг юу вэ?
Орос, Хятад шиг том гvрэнд vндсэрхэг vзэл гэдэг жижиг vндэстэнийг дарласан их vндэстний дээрэнгvй vзэл болж хувирна. Манайх шиг жижигхэн улсын хувьд энэ нь vндэстнээ хамгаалах, авч vлдэх vзэл юм. Манай улс Африк тивд байсан бол би Хятадыг vзэн ядахгvй. Би Хятадын яруу найрагт дуртай. Ли Бай, Дv Пv гээд бvгдийг нь мэднэ. Даанч Монгол гэдэг vндэстэн мөхөх чимээгvй аюул хажууханд байгаа учраас би дургvй байдаг.
Ямар тэмцэл хийх хэрэгтэй вэ, таны бодлоор...?
Миний хувьд хэл соёлоо аврахын тулд шvлэг бичиж, сониноор байдаг чадлаараа л Хятадын эсрэг тэмцэж байна. Болдогсон бол буу бариад тэмцмээр байна. Даанч хууль саад болоод байх юм. Эхлээд бид хуулиа өөрчилж, Хятадын бvх юманд хязгаарлалт тавих. хэрэгтэй. Цагдаа нар согтуу хvнээ журамлахын оронд визгvй яваа хятадуудыг барьж, ядаж авилгалын мөн¬гө авах хэрэгтэй гэсэн санал дэвшvvлмээр байна. Оросод чечень царайтай хvн л харагдвал цагдаа нар шалгаад баллаж байна. Тvvн шиг манайх хятад царайтай хvн л харагдвал шалгаад байх хэрэгтэй. Өөрсдөө ойрд юу болоод буйг та бvхэн харж байгаа биз дээ. Өөрийн нутаг орондоо зодуулаад явж болохгvй биз дээ. Төр засаг нь энэ талаар юм бодох хэрэгтэй болжээ.


Read On 0 comments

Д.Энхболдбаатар ярилцлага

2:03 AM
Д.Энхболдбаатар: Хэлмэгдvvлэлт гэдэг нэр томъёо нэг л таагvй санагдаад байдаг юм

Огноо: 2007-02-22 10:47:22

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Энхболдбаатартай уран бvтээлийнх нь талаар ярилцлаа.

-Єнгєрсєн нохой жилийн хувьд уран бvтээлийн олз омог ихтэй байв уу?
-Юуны ємнє уншигч олон тvмнийхээ амар амгаланг эрж,гахай жилдээ эрvvл энх байж, хvсэл бvхэн нь биелэхийн ерєєлийг дэвшvvлье. Уран бvтээлийн хувьд арвин олзтой байлаа. “Агуу их сvр хvчний тухай дууль” нэртэй Галдан бошигт хааны vеийн Ойрадын ард тvмний амьдрал тэмцлийг харуулсан тvvхэн роман хэвлvvлсэн. Бас 1930-1940 оны хэлмэгдvvлэлтийн гэж нэрлээд байгаа нэгэн vеийн хvмvvсийн амьдралыг арай єєр єнцгєєс харсан нэг жvжиг бичлээ. Хvмvvс болохоор хэлмэгдvvлэлтийн тухай гэж хэлээд байгаа юм. Миний хувьд энэ нэр томъёо баахан таагvй санагдаад байна л даа. Хэлмэгдvvлэлт гэсэн энэ нэршил 1990-ээд оноос л гарч ирсэн байх. Тухайн vед хэн нь хэлмэгдээд, хэн нь хэлмэгдvvлээд єнгєрсєн юм бэ гэдэг нь сонин. Ерєнхийдєє амьдралын тєлєє, амьд vлдэхийн тєлєє хийсэн хурц ширvvн тэмцлийн жилvvд байсан юм болов уу гэж ойлгож энэ жvжгийг бичсэн.
Тэр vеийнхний даван туулсан, гаталж мєхсєн цаг vеийг єнєєгийн хvмvvст ойлгуулахад энэ зохиолын утга агуулга чиглэгдсэн гэж товчхоноор хэлж болох байх. Энэ цаг vеийг бvр хэлмэгдvvлэлтийн гээд тvvхэн vечлэл бий болгочихсон, єнєєгийн бидний олонхи нь тэгж ойлгоод байна. Тийм ойлголттой хvмvvст тэр цаг vеийг цагаатгаж харуулахыг л хичээсэн гэх vv дээ.

-Бид ч тухайн vед амьдарч байсан бол амьд явахын тєлєє тэр хэлмэгдvvлэлт гэгч юманд оролцож, орооцолдох л байсан болов уу гэсэн vндсэн санаа байх шиг санагдлаа, зохиолыг уншиж байхад?
-Тэгэлгvй яахав. Эх орон гэдэг агуу юм. Тvvний дотор монголчууд бид тєр засгаа дээдэлж, тєрийн сvлдэндээ залбирч биширч ирсэн хvмvvс. Тийм ч учраас тєр нь vнэ цэнийн туйл байж, тvvний тєлєє зvтгэж, тєр нь ард тvмэндээ ийм бай, тийм зvйлийг хий гэж зааж зурж байсан. Гэтэл энэ нь бодит амьдралд олон талаар зєрчилдєж байжээ.

-Нийгмийн амьдралын энэ зєрчлийг гол дvр Дарамбалсангаар дамжуулж харуулсан юм аа даа?
-Тийм. Ерєнхийдєє хvмvvс хоорондын тэмцэл, хувь хvний єєрийн vзэл бодол, дотоод ертєнцтэйгєє хийж байгаа анги давхаргын дундахь тэмцэл зєрчилдєєнийг л харуулах юм. Тухайн vед хvмvvсийг эд хєрєнгє, vзэл санаа, сvсэг бишрэл, амьдрал ертєнцийг vзэх vзэл бодлоор нь анги давхарга болгон хувааж байсан нь энэ хэлмэгдvvлэлт гээч юмыг бий болгох vндэс суурь болсон юм гэдгийг єгvvлж байгаа юм. Зохиолын эхэнд Дотоодыг хамгаалах албаны шилдэг чекист байсан хvн зохиолын тєгсгєлд шал єєр хувь заяатай тэс ондоо хvн болж, єєрєє єєрийгєє яллаж гэсгээх хэмжээнд хvрсэн байдаг. Хvмvvс ирж vзээд нэгийг бодож, хоёрыг ухаарах байх аа гэж бодож байна.

-Жvжиг удахгvй тайзнаа тавигдах гэж байгаа юм байна. Ямар хvмvvс ажиллаж байна вэ?
-Жvжгийн зохиол маань “Амьдралын тєлєє” гэсэн нэртэй. Улсын драмын эрдмийн театрын vндсэн бvтээгдэхvvн болж тавигдана. Найруулагч нарын дунд тендер зарлаж, тус театрын найруулагч Ч.Тvвшин шалгарч багаа бvрдvvлсэн. Гол дvрд жvжигчин Баттємєр, МУГЖ Мягмарнаран залуу жvжигчин Мєнхцолмон нар тоглох юм. Тvvнээс гадна тус театрын vндсэн бvрэлдэхvvн бvгдээрээ оролцож тоглох масс ихтэй, нvсэр жvжиг тавигдаж байна. Бас тухайн цаг vеийг харуулах хувцас хэрэглэл, эдлэл зэргийг олноор хийж, vйлдвэрлэлийн ажилд нэлээд хvч хєрєнгє зарсан байна лээ.

-Жvжгийн нээлт хэдийд болох вэ?
-Ирэх сарын 2-нд гэж товлочихоод байгаа.

-Энэ жил уран бvтээлийн ямар тєлєвлєгєєтэй байна вэ?
-Гахай жилд их олз омогтой байх болов уу гэж бодож байгаа. Богино єгvvллэгийн тvvврээ хэвлvvлэх санаатай эмхэтгэж байна. Энэ оны дундуур бараг л гарчих байх.

-Сvvлийн vед яруу найргаас жаахан дєлєєд байна уу. Єгvvллэгийн тvvвэр гэхээр тэгж бодогдоод явчихлаа. Тэгээд ч уралдаан тэмцээнд оролцохоо больчихоо юу даа?
-Яруу найраг бол бичигч хvнийг цаанаас нь албадаж байдаг, ор тас хаячихаж болдоггvй ид шидтэй зvйл юм. Уралдаан тэмцээний хувьд яахав, уран бvтээлч хvнийг хєшvvрэгдэж хєдєлгєдєг хvчин зvйл байж болох юм, нэг талаар. Нєгєє талаар зvгээр л хvмvvст уран бvтээл, шvлэг найргаа хvргэх уншлага байвал яасан юм бэ гэж боддог. Тухайлбал, “Болор цом”-ыг. Энэ жил Монголын чєлєєт зохиолчдын холбооныхон “Мєнгєн цом”-оо их сайхан хийлээ. Ямар ч шvvгч, vзэгчдийн цензургvйгээр яруу найрагчид шvлгээ уншихад найрагч, vзэгч сонсогчдын хооронд маш гоё уур амьсгалтай жинхэнэ сэтгэлийн сайхан баяр шиг харагдсан. Ер нь тийм байвал дээр юм уу гэж би анзаарсан.

-Єнгєрсєн жилийн уран бvтээлээс тань харахад тvvхэн сэдвийг сонирхоод байгаа бололтой. Хэдийнээс сонирхох болов?
-Би багаасаа тvvх сонирхож уншдаг байсан. Хийсэн бvтээл, бичсэн шvлгээ эргээд харж байхад романтизм ч юмуу хайр дурлалын сэдвээр хийсэн юм байдаггvй. 1996 онд миний “Наран тойргийн тасархай” гэж жvжгийг мєн Драмын театрынхан тавьж байсан. Бас л тvvхэн сэдэвтэй Хvннv гvрэн, тvvний ємнєх vед монголчуудын бєє мєргєл, шарын шашны хоорондын харьцааны элемент орсон жvжиг байлаа.

-Тvvхэн сэдэвт зохиол бичихийн ач холбогдлыг юу гэж ойлгож цэгнэж явдаг вэ?
-Ач холбогдлыг нь харж уран бvтээл хийнэ гэж байдаггvй байх. Байсан ч зєв зvйтэй зvйл гэж би хувьдаа vздэггvй. Миний бичсэн шvлэг, єгvvллэг магадгvй ямар ч ач холбогдолгvй байхыг vгvйсгэхгvй. Гагцхvv тvvнийг уншиж байгаа хvнд жижиг боловч сэрэл сэтгэхvй тєрvvлж нэгэнтээ сэрхийлгээд авбал бvтээл болсны шинж гэж боддог. Тэр агшны тєлєє л бид шvлэг найраг бичиж, уран бvтээлээ туурвидаг юм даа. Яахав, урлаг, уран сайхны нийгэмд гvйцэтгэх vvрэг гэж бий л дээ. Yvний зэрэгцээ яруу найрагчид энэ vvргийг гvйцэтгэж 60-70 жил явлаа шvv дээ. Одоо бол ингэх хэрэггvй санагдаад байна.
Зууны мэдээ сонин

Read On 0 comments

Б.Лхагвасvрэн: Яруу найрагч цаг хугацаа руугаа нулимах ёсгүй

8:43 PM
Б.МЄНХЗАЯА /2009.1.9/

“Болор цом”-ын эзэн нэлээд сэтгэл тvгшээж, ширvvхэн єрсєлдєж байж тодорсон. Хоёр ч удаа оноо тэнцэж байж сvvлд нь ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасvрэн гуайн хvv Хасар шалгарсан юм. Ингээд наадмын vзvvр тvрvv авсан яруу найрагчид болон ерєнхий шvvгчээс сэтгэгдлийг нь сонслоо.

-Манай уншигчидтай баярын сэтгэгдлээсээ хуваалцахгvй юу?
-Маш их баярлаж байна.
-Энэ удаагийн “Болор цом”-ын дvнг зарлах танд хэцvv байсан уу?
-Маш хэцvv байлаа. Тиймээс ч єєрєє биш, хvнээр зарлуулсан юм. Гэхдээ Хасар аргагvй сайн байсан.
-”Болор цом”-ын 26 дахь наадмын оролцогчдод хандаж vгээ хэлнэ vv?
-Жинхэнэ шvлэг хайж хоёр хоног буг болон суулаа. Маш хэцvv байсан. Гэхдээ залуу найрагчид маань ихэвчлэн хашгичиж, гуугьчсан ард тvмний эмзэглэл сэдрээсэн шvлэг бичжээ. Цаг vеэ тусгаж байгаа нь сайн. Гэхдээ яруу найрагчид цаг vеийг єєрчилдєг болохоос цаг vе рvvгээ нулимдаггvй юм. Сvvлийн шатанд vлдсэн таван залуу цус нь буцалсан, оргисон эрчvvд байсан. “Болор цом”-ын сvvлийн шатанд шалгарч vлдчихээд сууж байхад єєрєєс нь том хvн энэ хорвоод байхгvй юм шиг бодогддог юм. Эдэнд ч бас тэгж бодогдсон байх аа.
-Залуу найрагчидтай харилцахад их хэцvv байдаг юм гэж хэлсэн. Харин ч ахмадуудтай харилцах хэцvv биш vv?
-Бид яах вэ. Залуучууд чинь их эмзэг байдаг юм. Хєгшин зохиолч бидний амжилт ардаа, харин залуу-чуудынх ємнєє байдаг юм шvv. Гэхдээ залуус маань єнєєдрийн “Болор цом” наадмыг утга зохиолын тvvхийн нэг хэсэгхэн мєч юм шvv гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.
-Дєрвєн жилийн ємнє таныг зориуд хvvгээ ухраахад Хасар танд гомдсон болов уу?
-Yгvй байх аа. Єєрийг нь бий болгосон хvнд хэзээ ч гомддоггvй юм. Гэхдээ хvvдээ оноо тавих л хамгийн хэцvv юм аа.


Read On 0 comments
Read On 0 comments

Б.Галсансүх: Би тэнгэрийн амьтан гэж онгирохгүй

10:39 PM
Г.БАТЦЭЦЭГ (2008-04-18)"Өнөөдөр" сонин

Яруу найрагч Б.Галсансүхтэй ярилцлаа. Тэрбээр эдүгээ МАХН-ын Хэвлэл, мэдээллийн албанд ажиллаж буй ч түүнтэй ярилцахдаа улс төр огт хөндөөгүй юм.
-Та шинэ ном хэвлүүлсэн байна лээ?
-Тэгсэн. “Бурханд хэлэх зөвлөгөө” нэртэй яруу найргийн ном л доо.

-Одоогоор модернист өнгө аясаар бичиж байгаа хүн өөрөөс чинь өөр алга. Хэн нэгэн гараад ирвэл дэмжих үү?
-Ийм өнгө аясаар бичиж байгаа залуус байгаа. Би ч тэднийг дуртай дэмждэг. Нэрлэвэл гарын арван хуруунд багтана. Цаг нь болохоор тэр залуучууд “тэсрэлт” хийж гарч ирнэ гэдэгт их итгэж байгаа. Зарим нэгнийх нь шүлгийг уншиж үзээд сэтгэлгээ сайтай, оюун ухааны яруу найрагч болох хүн байна гэж олзуурхдаг.

-Яруу найргийн хэвшмэл өнгө аясыг эвдэж, шинэ соргог шүлэг бичдэгээрээ та олны анхаарлын төвд байдаг юм шиг санагддаг?
-”Болор цом” гэж юу юм бэ гэж нэлээд бодсоны эцэст хулгай, дээрэм хийгээд, биеэ үнэлээд явж байснаас шүлэг уншиж байсан нь дээр юм байна гэдгийг ойлгосон. Хүн болгон шүлэг бичээд уралдаад байхаар аазгай, шар хөдлөөд би ч гэсэн шүлэг бичдэг байж яагаад уралдаж болдоггүй юм гээд оролцсон.

-Таны дотоод ертөнц рүү өнгиймөөр санагддаг юм?
-Өнгийж яах гээд байгаа юм бэ.Сонирхолтой юм байхгүй шүү. Шүлэг бичиж уншихаараа л яруу найрагтай холбоотой болохоос биш би бусадтай адил жирийн хүн. Хүмүүсийн адил уурладаг, бухимддаг, инээдэг, баярладаг. Зарим нэг найрагчид өөрсдийгөө тэнгэрийн амьтай, хийморьтой гээд л онгирч ярьдаг юм билээ. Би бол тэр тэнгэрийн амьтан бүр ч биш.

-Яадаг юм. Тэдэн шиг онгирооч дээ?
-Яах юм бэ, тэгж онгирч. Шүлэг бичих надад таалагддаг. Бичсэн шүлгээ энд тэнд унших дуртай. Түүнээсээ ч кайф авч чаддаг. Үүнээс илүү их зүйл надад хэрэггүй.

-Цаг хугацаа, орон зай, үзэл бодолд нэг их баригддаггүй, задгайдуу хүн шүү та?
-Би юманд баригдаж хүлэгдэхгүй дургүй. Өөрийнхөөрөө л байх дуртай. Яруу найраг гэдэг чинь нэг талаасаа онгодын юм. Онгодын юм гэдэг утгаараа бөөтэй их холбоотой. Хүмүүс бөөгийн шашин гэж ярьдаг. Би бол шашин гэж ерөөсөө үздэггүй, харин тэнгэр шүтдэг ертөнц гэж ойлгодог.

-Та бөө шүтдэг юм уу?
-Тийм. Манайханд бөөгийн удам бий.

-Таныг хүмүүсийг, нийгмийг шүүмжлэх дуртай гэцгээх юм билээ?
-Намайг дандаа шүүмжилдэг, муу хүн гэж ярьдаг гэсэн. Шүүмжилж байж хөгжүүлнэ биз дээ. Юм болгоныг дандаа магтаж, сайшаагаад байвал далд байгаа идээ бээр нь улам ялзраад хэзээ нэгэн цагт гоожно шүү дээ. Нийгмийн амьдрал ч тэр, уран зохиол, урлагийн амьдрал ч тэр шүүмжлэл дээр тогтдог. Би дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй хүн. Шүүмжилж, илааршуулж, эдгээж байхгүй бол энэ нийгэм чинь болохгүй болчихоод байна.

-Яруу найрагч хүн ихийг, магадгүй хүсэл сонирхол, амьдралаа ч золиосолдог байх?
-Амьдралаа золиосоллоо гэж ярьж байх хүнтэй таарч л байсан. Би эгэл хүн учраас хүн шиг л амьдарна. Яруу найрагч хүн гээд хамаг амьдралаа орхиж, гээгээд явна гэж юу байх вэ дээ. ХХI зуун гарчихаад байхад урлагийн төлөө өөрийгөө золиослох ёстой гэсэн солиотой ойлголт манайхан дунд их байх юм.

-Та чинь М.Горькийн Утга зохиолын сургуульд, дараа нь Солонгост суралцаад ирсэн байх аа. Хойшдоо үргэлжүүлж суралцах бодол байна уу?
-Бодол бий. Явж үзэж ертөнцийг таньж мэдэх шиг сайхан зүйл хаа байх вэ. Би хэрж, хэсүүчилж явах дуртай. Цаашдаа ч явна, сурна, хэснэ, бас үзнэ, харна, хөгжинө. Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна гэдэг шиг надад явах газар их байна.

-Оросыг яруу найраг, утга уянгын үргэлжилсэн үгийн зохиолын өлгий орон гэж ярьдаг. Тэнд сурч байхдаа юуг их мэдрэв?
-Оросууд ном их уншдаг, яруу найрагсаг ард түмэн. Шөнийн 01 цаг болчихсон байхад Москвагийн номын дэлгүүр хүн ихтэй байгааг хараад оросуудаар бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг юм. Тэгэхээр тэд ямар их уншдаг оюунлаг ард түмэн бэ гэдэг нь андашгүй байгаа биз. Солонгост ч гэсэн ялгаагүй. Тэнд яруу найргийн, хүүхдийн зохиолчдын, залуу зохиолчдын , эмэгтэй зохиолчдын, жүжгийн зохиолчдын гээд 43 байгууллага байна. Гэтэл Монголд хоёрхон байх жишээтэй. Өрөвдмөөр байгаа биз. Ийм өчүүхэн, өрөвдөлтэй байж манайхан хөгжинө гээд хэнэг ч үгүй цээжээ дэлдээд ярихыг нь яана.

-Солонгосын яруу найраг юугаараа их онцлогтой байх юм бэ?
-Солонгосын яруу найраг Хятад, Японы сонгодог яруу найрагт суурилсан тансаг, дээр нь үзэл сурталд автаагүйгээрээ онцлогтой. Барууны чөлөөт яруу найраг болон дорно дахины сонгодог яруу найраг холилдсон учраас өвөрмөц яруу найрагтай. Солонгосын орчин үеийн яруу найргийг би сайн гэж дүгнээд байгаа юм.

-Та өмнө нь “Сэтгэл гэдэг эрхтэн”, “Яруу найргийн шинэчлэлийн төлөөх 100 жилийн дайн” нэртэй ном хэвлүүлсэн. Нэлээд шүүмжлүүлээд авсан шиг санагдах юм?
-Би угаасаа шүүмжлүүлж байдаг хүн. Анх бичиж эхэлсэн цагаасаа шүлгээ ном болгож хэвлүүлсэн өдөр хүртэл тасралтгүй шүүмжлэлд өртсөн. Яруу найраг тухайн цаг үедээ шинэлэг байж хүмүүсийн оюун санаанд нөлөөлнө үү гэхээс өнгөрсөн баларсан эрт галавын зүйлийг дуурайж, сэргээж бичээд хэзээ ч хол явахгүй. Хүн болгонд сайн сайхан хандах гээд, бас харагдах гэж явж чаддаггүй ээ, би. Үүнийгээ ч нуудаггүй. Үнэн үг хэлсэн хүн үргэлж өөлүүлж, адлуулж байдаг хойно надад дургүй хүн олон байдаг биз.

-Муулуулж байхад сайлуулах чанар ч танд байлгүй дээ?
-Уг нь хүнд туслахыг их хичээдэг л дээ. Даан ч миний чадал хүрэхгүй нь олон байх юм.

-Таныг гаж сэтгэж, гаж бичих юм гэж шүүмжилж ярих хүнтэй таарч байлаа?
-Би ямагт шинэлэг сэтгэлгээтэй яруу найрагч байхыг хүсдэг. Шинэ, шинэ юм бүтээхсэн гэж боддог. Яруу найрагч хүн тухайн цаг үедээ шинэлэг байж түүхэнд үлдэнэ. Миний шүлэг хүнд ойлгогддог. Өөрөө ч ойлгодоггүй, бусдад ч ойлгогдохгүй шүлэг бичдэг хүн би биш. Харин огт ойлгогддоггүй, өөрөө ч ойлгодоггүй шүлэг бичээд явдаг хүмүүс байгааг хараад гайхдаг.

-Шүлгийг чинь шүүмжилдэг хэрнээ унших гээд дурлаад байх хүн ч бас байх л юм?
-Сонирхолтой байна гэдэг чинь яруу найргийн нэг чанар шүү дээ.

-Яруу найрагч хүн шинэлэг байж түүхэнд үлддэг гэж та хэллээ. Д.Нацагдорж, Р.Чойном гээд түүхэнд тухайн үедээ адлуулж явсан хүмүүсийн бүтээл өнөөдөр амьд хэвээрээ л байна?
-Тухайн цаг үедээ, амьдарч байгаа орчиндоо шинэлэг байж чадсан нь үлддэг. Түүнээс биш эцэг эхээ, өвөө эмээгээ дуурайж шүлэг бичээд яах юм бэ. Өөрөө өөрийнхөөрөө л бай гэж залуу найрагчдад уриалмаар байна.

-Ингэхэд та амьдралд ямархуу өнгө аясаар ханддаг хүн бэ?
-Амьдралд би хайртай, амьдрах ч сонирхолтой. Нас ахих тусмаа бүр илүү сонирхолтой болж байгаа. Надад амьдрал муухай зүйл шиг санагддаггүй. Нэг олдсон амьдралыг хүн амьдарсан шиг амьдарч дуусгах хэрэгтэй.

-Уран бүтээлийн” тэсрэлт” дахин хэзээ хийх вэ?
-Одоохондоо цэнэглэгдэж байгаа. Надад батерей шиг цэнэглэгдэх тодорхой цаг хугацаа хэрэгтэй байна. За тэгээд удахгүй дээ. Шүлгээ бичнэ, номоо гаргана, “тэсрэлт” хийнэ. Тэр номноос Галсансүх хэр өөрчлөгдөж чадсан бэ гэдгийг олж хараарай.
Read On 0 comments

Ц.Эрдэнэбаатар: Би л өөрийгөө чин сэтгэлээсээ магтаж чадна

10:32 PM
Ц.БАТТУЯА (2008-12-24) "Өнөөдөр" сонин

…Алсын гийчинд эрхэлсэн
Амраг охидоо яалтай
Алтны эрэлчинд онгичуулсан
Амин нутгаа яалтай…
Энэ шүлэг яруу найрагч Д.Цоодол гуайн “Миний муусайн найз нар”-ын анхдугаар чуулганы үзэгчдэд их таалагдсан. Энэ шүлгийг дээд түвшинд бичээгүй. Яруу найргийн бүтцэд нийцүүлж захиалгаар бичсэнээ нуугаагүй яруу найрагч Ц.Эрдэнэбаатартай уулзаж ярилцлаа.

-Шинэ жилийн урилгад хэр дарагдаж байна.
-Урд жилүүдээ бодвол тааруухан ч нэлээд хэдэн газар урьсан. Ямар ч байсан баяр ёслолд яруу найрагч үгүйлэгдэж л байгаа юм байна.

-Хөтлөгч л хийгээд байна уу?
-Шүлэг уншина. Шүлэгч хүн ном гаргаад тансаг амьдарна гэдэг хэцүү. Хөтлөгч гэдэг бусдаас дутахгүй амьдрахын тулд миний хийж буй арга ядсан л ажил.

-“Амьдрал мөнгөн дээр тогтдог” хэмээх бичигдээгүй хуулинд захирагдаж байна гэж үү?
- Яг үнэндээ дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор энэ жилээс бий болж байгаа ойлголт. Монголын ард түмний амьдрал хэцүү байгаа нь нүдэнд ил байна. Яаж амьдрах вэ гэж өдрийн бодол, шөнийн зүүд болжээ. Уг нь дэлхийн эдийн засгийн хямрал Монголд нөлөөлөхгүй гэж байсан. Худлаа болох нь нотлогдлоо. Магадгүй энэ нь манай төртэй холбоотой биз.

-“Монголчууд хэзээ ч өлсөж үхэхгүй ард түмэн” гэдэг үгээр манайхан их тайвширсан.
-Байж болох зүйл. Мал аж ахуйн эдийн засагт суурилсан хэвээрээ өнөөг хүрсэн бол монголчууд өлсөж үхэхгүй ард түмэн гэж бардам хэлэх боломжтой. Нэгэнт дэлхий нийтийн даяаршилд амьсгаа нэгтгэсэн энэ тохиолдолд ингэж шууд хэлж болохгүй.

-Та ингэхэд хэр баян хүн бэ?
-Их баян. Дэлхий нийтээрээ халаасандаа мөнгөтэйгөөс гадна тархиндаа маш их мэдлэгтэй хүнийг саятан гэж үздэг болжээ. Манайхан нэгэн үe наймаа хийгээд хөрөнгөтэй болчихсон хүмүүсийг баян гэж андуурч байсан. Тэр баячууд дэлхийн долларын саятнуудтай хөл нийлүүлэхэд их хол хоцордог гэж би сонссон. “Зуун жилийн ганцаардал”-ыг ч уншаагүй нөхөд дэлхийн саятнуудтай хөл нийлүүлэн алхана гэж мөрөөдөх нь хамгийн өрөвдөлтэй зүйл. Тархи, ходоод хоёртоо зоог барьдаг хүнийг л би баян гэж боддог. Ингэж үзвэл би саятнаа байя гэхэд мянгат хүн.

-Тархиндаа хөрөнгө оруулах гэж Удирдлагын акадeмид суралцаж байна уу, эсвэл утга зохиолоор баяжиж чадахгүйг ойлгоо юу?
-Боловсролоо дээшлүүлэх зорилго байна. Яруу найраг бол хэн бэ гэдгээ таних шинжлэх ухаан гэж би ойлгодог. Хүн овгийн байгуулал, эсвэл чулуун зэвсгийн үeд би гэдэг ойлголтыг таньж мэдэх нь зайлшгүй чухал байсан. Үүнийг таньж мэдсэнийхээ хойно нийгэм гэгчийг бий болгосон. Нийгмийн дунд хөл зэрэгцэж алхахад нийгмийн тухай мэдлэг чухал гэж үзсэнээс би энэ сургуулийг сонгосон. Түүнээс өөрийгөө болон олныг удирдах чадвартай болъё гэсэнгүй.

-Төгсөөд энэ чиглэлээрээ ажиллах уу?
-Амьдралын зам саад тотгортой болоод дардан байхыг би таашгүй. Энэ чиглэлээ хаяж, нөгөөгөөр нь явна гэж хэзээ ч бодож байсангүй. Яруу найраг бол намайг үхэн үхтэл дагах зүйл.

-Ажил, зорилгоо төлөвлөдөггүй гэж үү?
-Төлөвлөдөггүй. Өнөөдрөөрөө амьдрах дуртай. Өнөөдөр чи хэн байна, тэр түвшингээ л хадгалж яв гэж өөртөө хэлдэг. Маргааш бурхан болно, эсвэл од болно гэж боддоггүй. Амьдралыг үзэх үзэл минь үхлийг үзэх үзэлтэй тун ижилхэн. Хүн хэзээ ч үхэж, бас амьдарч болно. Бурхнаас өгсөн энэ богинохон хугацаанд энэ биeэ хэрхэн жаргаах вэ гэдэгт л анхаардаг.

-Урсгалаараа л яваад байгаа байх нь ээ.
-Амьдралыг гол гэвэл урсгалаар нь яваад байвал их амархан адагт нь хүрч болно. Цаг хугацаа болоод амьдралын урсгалыг сөрж сэлэх хэрэгтэй. Чадлаараа л сөрж явна.

-Одоогоор тогтсон ажилгүй байна уу?
-Нэлээд хэдэн байгууллагатай хамтарч ажилладаг. Рeкламны шторк, байгууллагын цаашид барих бодлого зэргийг тодорхойлоход оролцож, тэр хэмжээгээрээ цалинждаг.

-Таны хамгийн их мөнгө зардаг зүйл.
-Ходоод руугаа хийх юманд мөнгө хайрладаггүй. Хамгийн өндөр зэрэглэлийн зоог амсдаг.

-Номонд мөнгө зардаг гэж хариулах болов уу гэж бодож байлаа.
-Өнөөдөр асар сайн ном нэг сайхан хоолны үнэд хүрэхгүй байна. Хүн тархи, ходоод хоёртоо зоог барих ёстой.

-Та тархиндаа хэдий хэмжээний зоог барьж байна.
-Яруу найрагч хүн тархиндаа зоог барихгүй бол тархины ходоод өлсөнө. Муу зоог баривал хордлогод орно. Тархи бол хогийн сав биш учраас би уншъя гэснээ уншдаг. Өдөр болгон ном унших нь миний амьдралын хэв маяг.

-Утга зохиолоос өөр юу сонирхдог вэ?
-Өнөөдөр дэлхий дахинд нүүрлэж байгаа аюул бол хөдөлгөөний дутагдал. Үүнээс аль болох зайлсхийхийг хичээдэг. Бид ХХ зууны дунд үe хүртэл зүгээр л амьдрах явцдаа хөдөлгөөний дутагдлаас сэргийлж чаддаг байсан. Үйлдвэржилт, компьютeр бий болж хүний ажлыг хэтэрхий их хялбарчилснаар хөдөлгөөний дутагдал бий болсон. Үүнээс ангижрахын тулд өдөрт ядаж 15 минут дасгал хийдэг.

-Спортын ямар төрлөөр хичээллэдэг вэ?
-Эрэгтэй хүүхэд бүр багадаа спортоор хичээллэдэг байх. Би бүх төрлөөр нь хичээллэж үзсэн. 1998 онд Төв аймгийн 65 кг-ийн хүндийн өргөлтийн аварга ч болж байсан.

-Одоо хичээллэдэг үү?
-Хүслийнхээ хэмжээнд хичээллэж чаддаггүй ч хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх дайнд хичээллэж л байна. Эр хүнд ийм зүйл зайлшгүй хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт байгалийн бярны болоод хурдны тэнцвэрийн тухай хууль үйлчилж эхэлбэл бэлэн байх ёстой.

-Дурласан үeдээ тархи, зүрх хоёрынхоо алинд захирагдах уу?
-Алинд нь ч захирагдаагүй болохоор л би өдийг хүртэл гэрлээгүй байх. Хайрыг ойлгоход ямар ч том яруу найрагчид хоёр, гуравхан өгүүлбэр хангалттай бус. Яг үнэндээ хайр дурлал тархи, зүрх, бөгс гэсэн гурван жигүүртэй. Аль талыг нь илүү харж, ойрхон байхыг хүснэ, тэр нь давамгайлна.

-Таны хувьд?
-Тархи.

-Шүлгээс тань үзвэл та их дурламтгай.
-Хүмүүс тэгж ойлгож магад. Т.Галсан гуай “Дурлал гэдэг чинь дур гэсэн үгнээс гаралтай” гэж тайлбарласан. Тэгэхээр бидний насанд дур байлгүй яахав.

-Зохиолчид балгах дуртай нь нууц биш. Таны ходоодондоо барьдаг зоогийн хэдэн хувийг сархад эзэлдэг вэ?
-Зохиолчид эрх чөлөөнд дуртай. Биeийн болон сэтгэлгээний эрх чөлөөгөө эдлэхийн тулд заримдаа хундага тулгадаг байж мэднэ. Би 20 хувьд нь сархад хүртдэг.

-Согтуудаа бичсэн шүлгийг “онгодын хур” гэж ойлгож болох уу?
-Би хэзээ ч согтуудаа шүлэг бичиж байгаагүй. Бичих ч үгүй. “Онгод гэдэг бол бодол хангасан үe” гэж миний багш хамгийн оночтой хэлсэн.

-Бүгд согтуудаа шүлэг бичдэггүй байсан бол Монголын яруу найрагт томоохон байр суурь эзэлсэн бүтээлүүдийн нэлээд хэсэг нь төрөхгүй байсан байх.
-Магадгүй. Яруу найрагчид л сархадад дуртай болж харагдаад байгаа юм. Үнэндээ бол бүгд л уудаг. Яруу найрагчид сархад хүртсэнээр биeийн болон сэтгэлгээний эрх чөлөөгөө эдлэж, түүнийгээ шууд гаргаж чаддаг. Зохиолчдоос бусад нь хундага тулгасны дараах эрх чөлөөгөө зөвхөн өөртөө л авч үлддэг.

-Та согтуудаа шүлэг бичдэггүй юм чинь тэр хүмүүсийн адил хундага тулгасны дараах эрх чөлөөгөө өөртөө авч үлддэг байх нь.
-Үнэн. Надад эрх чөлөөтэй шүлэг байхгүй. Ж.Баяржаргал “Eрөнхийлөгчтэй хэзээ ч бүү эвлэр” гэдэг ном хүртэл хэвлүүлсэн. Гэтэл өнөөгийн нийгэмд би тэдэнтэй эвлэрэхгүй бол амьдарч чадахгүйд хүрэх гээд байна.

-Эрх чөлөөтэй шүлэг бичиж чадахгүй юм бол өөрийгөө яруу найрагч гээд яах юм.
-Сэтгэлгээний эрх чөлөөтэй шүлэг амихандаа бичсэн юм. Харин согтуугийн эрх чөлөөний тухай яривал би халангуутаа саарал ордон руу ядаж л өндөг шидмээр байна. Гэвч согтуугийн эрх чөлөөгөө эдэлдэггүй.

-Яруу найрагчийн хувьд өндөг шидэж чадаж байна уу?
-Тодорхой хэмжээгээр шидэж л байна.

-Чамлалттай сонсогдож байна.
-Надад сэтгэлгээний эрх чөлөөтэй шүлэг бий. Гэхдээ миний хүсдэг эрх чөлөөний дэргэд тэр юу ч биш. Зальтай нь зальгүйгээ, ухаантай нь ухаангүйгээ хэтэрхий их дээрэлхдэг байлгахгүйн тулд хууль баталдаг. Би хуулийн хүрээнд эрх чөлөөгөө эдэлж байна гэдэг утгыг та надаар хэлүүлэх гээд байх шиг байна. Гэхдээ сэтгэлгээ бол хуулинд байтугай бурханд ч захирагдахгүй зүйл.

Би сүүлийн үед зориггүй болоод байна. Эрх чөлөө ч бас ямар нэгэн зүйлд тулж л таарна. Төр засгийн түвшинд хүртэл эрх чөлөөгөө илэрхийлсэн хүмүүсийн ихэнх нь дөрвөн ханын дунд байна. Тэнд орчих вий гэсэн айдас намайг нөмөрч байна. Би 2002 онд дөрвөн андтайгаа нийлж, “Монгол үндэстний хаан санаа” холбоо байгуулж, Монголд эх орончийн тухай хэн нэгэн дурсч яриагүй байхад Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гэрчилгээ авсан. Сургуулиудад лeкц уншсан. Даанч энэ маань явуургүй болчихсон. Нийгмийн нэг тийм сонин зүйл байсан шүү.

-Таныг залуудаа нэлээд сайн зодолддог байсан гэж сонссон.
-Нэлээд хэдэн жилийн өмнө хүнтэй гар зөрүүлж, эсэргүүцлээ илэрхийлдэг байсан. Одоо больсон. Би амьдрах ёстой. Үр хүүхэдтэй болбол тэдэндээ сайн сайхан ирээдүйг бэлтгэх ёстой. Сэтгэлгээний эрх чөлөөгөө хүссэн хэмжээндээ хүртэл эдлэх гэвэл тархин дотор минь асар том иргэний дайн болно.

-Нийгмийн эрх ашгийн төлөө өөрийн эрх ашгийг умарт гэдэг биш үү.
-Би тэр үгэнд хэзээ ч итгэдэггүй. Хашгираад байгаа тэр нөхөр яг үнэндээ нийгмийн төлөө бус өөрийнхөө сайн сайхны төлөө л яваа юм. Энэ бол хүний байгалиас заяасан мөн чанар.

-Та ч бас тэдний адил баяжиж яагаад болохгүй гэж.
-Хөлжиe гэж бодож байгаа. Гэхдээ миний хөлжилт бол эд хөрөнгөнийх биш, оюуных. Жинхэнэ боловсролыг эдийн засаг нь дагаж ирдэг. Худал боловсрол эзэмшсэн хүн л ядуу амьдарч байгаа.

-Монгол охид гаднын хүнтэй гэрлэх нь олширчээ. Та ч энэ тухай шүлэглэжээ.
-Дэлхий даяаршиж байна. Даяаршилтай хамгийн түрүүнд хөл нийлүүлж буй монгол охидодоо баяр хүргэe. /инээв/

-Яруу найрагч болгон нэгнийхээ хуулбар байдаг гэдэгтэй санал нийлдэг үү?
-Мэдэхгүй юм. Монгол хэлний хуулбар гэдэг үг орчин цагийн дэлхий нийтийн хэрэглэж байгаа “canon” гэдэг үгтэй утга дүйнэ. Орчин цагт “canon” болсон хэн нэгэн оршин тогтнож чадахгүй. Гэхдээ цоо шинэ зүйл гэж огт байдаггүй юм.

-Монголын зохиолчдын бичиж байгаа сэдэв хэтэрхий явцуу хүрээнд эргэлдэж байгаа учраас бид дэлхийн утга зохиолоос хоцроод байна гэлцэх юм.
-Г.Аюурзанын “Утга зохиолын тухай яриа” номд “Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан байдаг” гэсэн өгүүлбэр бий. Энэ үнэн. Уншигчтай байхын тулд массын сонирхдог, мэддэг зүйлийг бичих нь зүйн хэрэг ч мэддэг зүйлээ л бичиж амжилтад хүрдэг.

-Г.Аюурзаныг дэмждэг бололтой.
-Монголыг хэтэрхий үгүйсгэдэг нь надад таалагддаггүй. Тэр бидэнтэй адилхан залуу шүлэгч байсан. Хуучин үeэ бүгдийг нь үгүйсгэсний шалтагаар тэр гарч ирэх хүч олсон байж магад. Уран бүтээлч хүнд тийм зүйл байх ёстой. Амьдрал гэдэг тэмцэл. Чи тэмцэх ёстой. Энэ утгаараа би түүнтэй санал нийлдэг.

-“Болор цом”-ын бүртгэл эхэлчихсэн байна лээ. Шүлгээ өгсөн үү?
-Үгүй. Би энэ наадамд оролцож байгаагүй. Гэхдээ оролцож магадгүй. Монголын зохиолчдын хорооны 80 жилийн ой энэ удаа тохиож байгаа. Энэ баярт хүндэтгэл үзүүлж би энэ наадамд шүлгээ өгч мэднэ. “Болор цом”-ын түрүү шүлгийг ихэнх хувьд нь буруу шүүсэн байдаг юм билээ. Тэр бүү хэл түрүүлэх магадлал хамгийн өндөр шүлгийг нэгийн даваанаас хасдаг. Энэ бол манай зохиолчдын эвлэлийн дунд байгаа агуу их ялзрал. Тэд мэдэж байгаа хэрнээ хасдаг юм.

Зарим шүүгч нь агуу их огторгуйн яруу найраг, магадгүй гурав дөрөв зуун жилийн дараах яруу найргийг хардаг. Тэр нь онож ч мэднэ, оноогүй ч байж мэднэ. “Болор цом” бол Монголд л байгаа наадам. Бидэнд үүнээс илүү дэвшсэн зүйл бий. Ард түмэн хүлээдэг болохоор л хийдэг байх. Зангаргийг нь харж байгаад ээлж нь ирэхээр өгдөг нэг гоё бодлого “Болор цом”-д байгаа юм шиг. Энэ жил бас хэн нэгнийх нь ээлж биз, тэр нь л авах байх.

-Үзэгчдэд таалагдсан шүлэг шүүгчдэд таалагддаггүй. Шүүгчид таалагдвал үзэгчид хүлээж авдаггүй.
-“Болор цом”-д шүүгчдэд зориулж шүлэг унших ёстой юм уу, эсвэл үзэгчдэд үү гэдэг их эргэлзээтэй. Эсвэл үзэгчдээр, үгүй бол шүүгчдээр шүүлгэх хэрэгтэй. Гэтэл манайхан тэгж чаддаггүй. Шүүгчдэд зориулж шүлэг унших ёстой юм байна гэтэл тэд жинхэнэ шүлгийг олж хардаггүй. Би аминдаа бол алинд нь ч таалагдах шүлэг биччихнэ. Хэнд нь зориулж шүлэг унших ёстойгоо мэдэхгүй байгаа учраас л ордоггүй юм.

-Онгироо сонсогдож байна.
-Онгирч, өөрийнхөө хэмжээнд хамраа сөхөх хэрэгтэй. Би өөрийгөө тоохгүй юм бол хэн намайг магтах юм бэ. Гэхдээ хэн нэгэн намайг магтлаа ч миний хэмжээнд хүртэл чин сэтгэлээсээ магтахгүй. Би л өөрийгөө чин сэтгэлээсээ хэнээс ч илүү магтаж чадна.

Read On 0 comments

П.Хорлоо. Би бол ёстой цагаа олж төрсөн хvн

10:15 PM
Х.СЭРГЭЛЭН (2005-07-16) "Өнөөдөр" сонин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар саяхан “академич хэргэм” хvртсэн, буурлуудын нэг бол доктор П.Хорлоо. Төрийн соёрхолт, хvvхдийн зохиолч П.Хорлоо гуайн “Алт мөнгө хоёр” өгvvллэг, “Адъяахvv найраглал”-ыг нь дунд сургуулийн сурагч байхдаа уншиж байснаас бус зохиогч нь ямар хvн болохыг тэр бvр сонирхож байгаагvй. Монголын орчин цагийн утга зохиолын амьд гэрч болсон энэ эрдэмт бууралтай Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд тааралдсанаар ярилцах завшаан тохиосон юм.

-Хорлоо гуай, нас сvvдэр хэд хvрч байна?
-Энэ жил 87-той.

-Анх утга зохиолд хөл тавьсан тvvхээсээ ярьж өгөөч?
-За, би 1931 онд анх Багшийн сургуульд ирж байлаа. Тэр vед уран зохиолоор оролддог эрдэм ухаантай багш нар биднийг угтаж авсан даа. Тэдний дунд “Үхэрчин хvv”-г зохиодог Б.Доржсvрэн, “Гурван найз” кино зохиолыг бичсэн Т.Нацагдорж гэх зэрэг мундагчууд байлаа. Тэд маань тухайн vеийнхээ авьяастай хvvхдvvдийг цуглуулаад Багшийн сургуулийн дэргэд уран зохиолын бvлгэм байгуулсан. Тэр бvлгэмд Д.Сэнгээ, Д.Даржаа, М.Чимид, Ц.Зандраабайды гээд Монголын алдартай том зохиолч, яруу найрагч болж тvvхэнд vлдсэн хvvхдvvдтэй хамт сурч байлаа шvv дээ. Тэднийхээ дунд би хөдөөнөөс ирсэн арай бvрэг, дуугvй нь байсан.

-Хvvхдvvдэд багш нар нь их vлгэр дуурайл болдог байсан vе биз дээ?
-Тэгэлгvй яахав. Манай хоёр багш Германд сургууль төгсөөд ирсэн, өмссөн зvvсэн нь их дэгжин, ер нь бол европ соёлыг бvрэн эзэмшсэн сайхан залуус байлаа. Тэд чинь европ дахины болоод Германы их гоё гоё хувцас өмснө. Бид нар бол зангиа зvvнэ барина гэж мэддэг ч vгvй байхад багш нар маань их гоё хослол, зангиа зvvж явна. Энэ байдал нь бидний нvд, сэтгэлийг булааж бушуухан л том болоод уран зохиол мэддэг, тэдэн шиг олны хараа булаасан хvн болохсон гэсэн хvсэл төрvvлсэн дээ.

Манай утга зохиолын бvлгэмийн багш нар тэр vеийн нэртэй бичгийн хvмvvстэй их холбоотой байдаг байсан. Тэд нар манай бvлгэмийг Бөмбөгөр ногооны дэргэдэх Монголын зохиолчдын анхны бvлгэмтэй холбож өгсөн. Тэр бvлгэмд манай утга зохиолыг vндэслэгч С.Буяннэмэх, “Гурван найз”, “Залуу хос” гэдэг зохиолыг бичсэн М.Ядамсvрэн, “Шөнийн буг” жvжиг бичсэн Ши.Аюуш, Дашдоржийн Нацагдорж гээд алдартай хvмvvс суудаг байлаа шvv дээ.

1934 онд буюу бидний уран зохиол оролдож эхэлж байх тэр vед “Монгол vндэсний соёлын зам” нэртэй сэтгvvл гарч эхэлсэн. Энэ сэтгvvлийн хоёр дахь дугаарт миний “Гар урлал” нэртэй шvлэг анх хэвлэгдсэн байсан. Тэгээд “Залгамжлагч” сэтгvvлд “Пионер” гэдэг шvлэг маань мөн хэвлэгдсэн. Эндээс л Хорлоо гэдэг хvний утга зохиолын амьдрал эхэлсэн дээ. Нэг удаа Д.Нацагдорж манай сургууль дээр ирж уулзалт хийсэн юм. Тэр уулзалт надад заавал зохиолч болно гэдэг хvслийг vлдээсэн. Их ч сэтгэгдэл төрvvлсэн. Д.Нацагдорж бол маш их боловсролтой, соёлтой, юм vзэж, нvд тайлсан, нэг тийм гоё хvн байлаа шvv дээ.

-Тэгэхээр та чинь орчин цагийн утга зохиолын vvх тvvхийг биеэрээ гэрчлэх хvн байна шvv дээ?
-Тийм ээ. Би гэдэг хvн энэ яваа насандаа их ч юм vзэж, тууллаа. Ялангуяа Дашдоржийн Нацагдорж гэдэг хvнийг амьдаар нь харж, дуу хоолойг нь сонсож, дуурайж, vлгэрлэж байснаараа их бахархдаг.
Их зохиолч маань тэгэхэд 30-аад настай л байсан байх. За байз, 1934-1935 оны vед шvv дээ, тэр чинь. Би бол 16 настай байсан. Өнөөдөр надаас өөр ийм дурсамж хэлэх хvн бараг vгvй болоо биз дээ.

-Багшийн сургуулиа дvvргээд хаана багшлав?
-1934 онд би Ховдод багшаар очсон юм. Манхан сумын анхны сургуулийг байгуулж байлаа. Гурван гэр бариад л 32 хvvхэд цуглуусан. Анхны юм болохоор ч тэр vv хvvхдvvдээ хvртэл багш нь явж цуглуулдаг цаг байлаа шvv дээ. Тэгж багшилж байхдаа С.Буяннэмэх, М.Ядамсvрэнтэй захиагаар харилцдаг байсан. Утга зохиолынхонтойгоо тасралтгvй харилцаатай байсан учраас сургуульдаа мөн л утга зохиолын бvлгэм байгуулан хичээллvvлсэн.

Хожим тэр бvлгэмээс нөгөө “Сvvний vнэр шингэсэн, сэвлэг даахьтай байхад минь, дууны сайхан эгшгээрээ бөн бөн бvvвэйлсэн ээжий” гэдэг дууг зохиосон А.Дандий-Ядам төрсөн дөө. 13 хvvхдээс минь төрсөн ганц уран зохиолч нь тэр хvv байлаа даа. Гэхдээ багш хvнд ганц шавь ганцдахгvй шvv. Ямар ч байсан зорьсон хэрэг бvтлээ л гэсэн vг.

-Шинэ vеийн утга зохиол хvмvvсийг огт өөрөөр хvмvvжvvлж эхэлсэн цаг. Тэгэхээр тэр чиглэлийн уран зохиолын ном ховор байсан уу?
-Тухайн цаг vедээ хамгийн том зохиолчид бол Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ши.Аюуш, Т.Нацагдорж нар байлаа. Нэг сайхан юм бол хvvхдvvд уран зохиолын номыг ёстой нэг мөлжих мэт уншдаг байсан. Ном ховор болохоор шинээр гарсан зохиолуудыг бvр эрж, сурч уншина. М.Ядамсvрэнгийн ”Гурван хvvхэн”, “Залуу хос” ном тэгэхэд уйгаржин монголоор хэвлэгдсэн юм. Залуучууд зохиолоор нь бараг л амьдарч байх шиг санагдсан. Одоо хvртэл зохиолын гол баатар залуу хосын уулздаг байсан “Үл шоолох өнчин улиасны дор” хэмээх мөрvvд надад тодхон санагдаж байна.

За тэгээд, С.Буяннэмэхийн “Малчин товуудай”, Д.Нацагдоржийн “Үзэгдээгvй юм”, “Хөдөө талын vзэсгэлэн” зэрэг зохиолыг уншихсан гэсэн хvн их олон байсан. Одоо бодоход тухай vеийнхээ л хит зохиолууд байж дээ.

-Утга зохиолын урсгал чиглэл нь ямархуу байсан бэ? Биднийг бага байхад энэ талаар уран зохиол дээр их л заадаг байсан. Гэхдээ vзэж харсан хvнийх нь амнаас сонсмоор байна л даа?
-1921 оны хувьсгал ялахаас өмнө утга зохиолын бvлгэм, энээ тэрээ гэх зvйл байгаагvй. Харин ном бол байсан. Гэхдээ дандаа хуучин бичгээр хэвлэгдсэн ном шvv дээ. 1929 оноос л анхны утга зохиолын бvлгэм байгуулагдаж байлаа. Тэр vеийн зохиолчид М.Горькийтой захидлаар харилцдаг байсан юм шvv. Монголын утга зохиолынхонд байнга захидаг М.Горькийн нэг захиас байдаг.

Энд би бvрэн эхээр нь хэлье л дээ. “Амьдралыг бодитой, vнэн байдлаар харж, идэвхтэй зарчмыг баримтал” гэсэн захиасыг тэрээр бидэнд сургаж байсан. Өөрөөр хэлбэл шинэ хувьсгал гарч байгаа улс орны зохиолчид цаг ямагт амьдралыг vнэн бодит байдлаар нь харж, тvvгээрээ зохиол бvтээлээ туурвиж байхын чухлыг л ойлгуулах гэсэн санаа юм. Тиймээс бидний утга зохиол оролдож эхэлж байсан тэр vе бол бодит реализмын аргаар ард тvмнийг хvмvvжvvлж байсан vе.

-Тэгвэл сэдвийн хувьд?
-Дөнгөж л хувьсгал ялсан орон гэдэг ямархуу байх билээ, төсөөлж байна уу? Бидний өмнө хамгийн тvрvvнд тусгаар тогтносон улсаа бусад улс оронд таниулах, тvvнийгээ хамгаалах гэсэн том асуудал тулгарсан. Ард тvмнээ, хойч vеэ эх орондоо хайртай болгох нь бидний бичих сэдвийн гол тулгуур нь байлаа.

Тийм учраас эх орны тухай магтаалын шvлгvvд зонхилж ирсэн. Гэхдээ тэр бол маш чухал сэдэв шvv. Одоо тийм сэдэв нэг vеэ бодоход бас ч цөөнгvй төрөх болжээ. Ер нь чухал хэрэгцээтэй байгаа зvйлээ л утга зохиол өөрөө бичиж vлдээдэг юм шvv дээ.

-Таны өнгөрvvлсэн амьдралын утга учир юу байсан бэ?
-Би 1917 онд буюу Октябрийн их хувьсгалын жил төрсөн хvн. Намайг гурван настай байхад буюу 1921 онд Монголд хувьсгал гарч тусгаар тогтносон улс болсон. Тэгээд ардчилсан хувьсгалыг биеэрээ vзэж, эх орон маань хэрхэн өөрчлөгдөж, өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж байгааг харж байна. Тиймээс би бол ёстой цагаа олж төрсөн хvн. Бага байхдаа лам болох гэж vзсэн. Тэгээд тvvнээсээ оргож, мал маллаж байгаад 10 настайдаа танхимд /сургуульд/ орж, бичиг vсэгт тайлагдсан.

Миний наяад жилийн тvvх бол тэр чигээрээ ардын сургуулиас надад олгосон бэлэг. Сургууль миний амьдралын алхам тутамд шинэ алхам, шинэ нийгэм, шинэ амьдралыг нээж өгсөн. Чи бодоод vз л дээ, Улаанбаатарт анх ирээд л би нисэх онгоц, авто машиныг vзэж байлаа. Машин замыг л харж байснаас бус тэр хvчирхэг техникийг олж vзээгvй л байсан. Гэрэл, чийдэнг мөн л их нийслэлдээ ирж байж мэдсэн. Юм vзэж, нvд тайлна гэдэг эрдэм ухааныг улам л хөгжvvлдэг. Бага, дунд болон Багшийн сургууль дvvргэсэн найман жил бол миний амьдралд эрдмийн гэрлийг асааж өгсөн он жилvvд байлаа. Тэр гэрлээр л газарчлуулсаар би өнөөдөртэй золгосон.

-Хvvхдийн зохиол бичдэг болсон тухайгаа сонирхуулаач?
-Анх багш болоод самбарын өмнө зогсож байхад шинэ хvvхдийн амьдрал нvдэнд харагдаж байлаа. Тэгэхэд л би тэдний амьдралд нөлөөлөх чухал хvн гэдгээ ойлгосон. Шинэ хvvхэд гэснийг ойлгов уу? Шинэ цаг vе, шинэ ахуй нөхцөл, шинэ vзэл бодлоор цэнэглvvлэх учиртай шинэ улсын хvvхэд нас тэр чигээрээ намайг ширтээд зогсож байлаа шvv дээ.

Хvvхдийн амьдрал, тэдний гэнэ сэрэггvй дvрэлзэх хар нvд, цагаан сэтгэл ямар сайхан гээч. Хvvхдийн дотоод ертөнц гэдэг надад олдошгvй эрдэнэ байлаа. Ийм учраас л би хvvхдийн зохиол бичсэн. Одоо би хvvхдийн зохиолч гэдгээ хаа ч хэлнэ. Ингэж намайг нvvр бардам дуугаргаж байгаа зvйл бол миний бичсэн 30-аад ном. Туульс, өгvvлэл, найруулал, тууж, роман, кино гээд бvхий л төрлөөр би бичсэн.

2000 онд “Алт, мөнгө хоёр” өгvvллэг, “Адъяахvv” найраглал, “Говийн хvv” туужаар минь надад Монгол Улсын Төрийн шагнал өгсөн. Тэрнээс өмнө би хvvхдийн зохиол бичдэг байснаас бус “Би хvvхдийн зохиолч” гэж ярьж байгаагvй. Харин төр намайг vнэлсэн өдрөөс эхлэн хvvхдийн зохиолч гэдгээ өөрөө ч хvлээн зөвшөөрч эхэлсэн. Ерөнхийлөгч Н.Багабанди шагнал гардуулахдаа “Танд хожуу ч гэсэн шагнал өгч байгаадаа баяртай байна. Таны бvтээл тvмэн хvvхдийг хvмvvжvvлэхэд vнэтэй хувь нэмэр оруулсан” гэж хэлсэн. Энэ vг надад шагналд ирдэг медалиас ч vнэтэй байлаа.

-Хvvхдvvд ном унших нь цөөрчээ. Харин та зохиол бичиж байна уу?
-Та нарын vед бол хvvхдvvд их уншдаг байсан. Одоо бол байхгvй ээ. Ардчиллаас ч болов уу, техник, шинжлэх ухаан хөгжих тусам мэдээллийг бэлнээр хvлээж авах сонирхол нэмэгдэж байх шиг. Гэлээ гээд сурч, мэдэх нь муудчихав уу гэж хэлэхэд бас бэрх. Гэхдээ утга зохиол гэдэг зөвхөн мэдээлэл өгдөг зvйл биш.

Бие хvнийг төлөвшvvлэхэд онцгой vvрэгтэй урлаг гэдгийг эцэг эхчvvд, хvvхдvvд анхаарч, техник технологи, урлаг, уран бvтээлийг зөв ашиглаж сурах хэрэгтэй. Би саяхан хvvхдийн байгууллагын 80 жилээр дурсамжийн хvндэт дэвтэрт “Номыг уншихад тэрээр харанхуйг гэрэлтvvлж, гэгээрснийг гийгvvлж өгдөг” гэсэн vг бичиж vлдээсэн. Энэ vг одоо биш ч гэсэн хожим их зvйлийг өгvvлэх биз ээ.

-Та Чөлөөт зохиолчдын эвлэлийг анх байгуулалцсан хvний нэг. Зохиолчид ингэж тарж бутрах ямар хэрэгтэй байсан юм бэ?
-Тэр vед бидний хооронд vзэл бодлын зөрчил гарч ирсэн. Зохиолоо бичээд л гэмгvй явж байдаг нэг хэсэг байтал өөртөө талтайг нь дэмжээд талгvй нэгнийгээ цааш тvлхдэг өөр нэг хэсэг гараад ирсэн. Тиймээс энэ байдлыг хvлээж аваагvй бидний хэсэг нөхөд өрх тусгаарласан нь тэр.

М.Чимид, Ж.Пvрэв, Г.Дашбалбар, Ш.Сvрэнжав, Ш.Гаадамба бид хэд хэлэлцэн тохироод энэ байгууллагыг vvсгэсэн юм. Ингэхээс ч өөр арга байгаагvй. Зохиолчдын нэр хvнд их унасан. Сав л хийвэл архидна. Тэр ч бvv хэл зохиолчид сонинд бvтээл бичих ажлаа “Пиво бичнэ“ гээд нэрлэчихсэн байлаа шvv дээ. Яахав, юм бичээд хэд гурван төгрөг авахаа хэлж байхгvй юv. Иймэрхvv доголдол биднийг холдуулахад хvргэсэн.

-Таныг зөвхөн хvvхдийн зохиолч гэдгээр нь бус эрдэмтэн, доктор гэдгээр чинь мэдэх хvн цөөнгvй. Их сонин сэдвээр судалгаа хийдэг гэж дуулсан юм байна?
-Сая олгодог тэр академич хэргэмийг аль 1964 онд хvртэж байлаа шvv дээ. Үvнийг л сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталгаажуулан “Академич хэргэм” болгосон нь тэр. Ер нь бол миний бас нэг гол мэргэжил бол энэ эрдмийн ажил.

1958 онд “Монгол ардын аман vлгэр” сэдвээр Оросын Дорно дахины институтэд дэд доктор, дараа нь “Монгол ардын дууны яруу найраг”-аар доктор цол хамгаалсан. Ардын аман зохиол гэдэг хэчнээн эртний тvvхтэй бvтээл гэдгийг өдгөө мэдэж, сонирхох хvн ховор болж. Бvр бичгийн утга зохиол vvсэхээс өмнө аман зохиол vvссэн гээд бодохоор анхаарч судлахгvй байхын аргагvй том урлаг байгаа биз дээ.

Ардын аман зохиол гэдэг ард тvмний тvvх юм.
Тиймээс л өнөөг хvртэл гадаад, дотоодынхон ардын аман зохиолыг маань судалж сурвалжлах нь элбэг болжээ. Цаг хугацаа цаг vргэлж аливааг эсрэгцvvлэн тавьдаг жамтай. Одоохондоо мартагдах шахаад байгаа ардын аман зохиол хэзээ нэгэн цагт vнэ цэнээ тодотгоно. Тэр vед л бидний хувьд аман зохиол болон он жилvvдийн тухай хvvрнэн суусан Хорлоо гуайг тодоор дурсах биз ээ.

Read On 0 comments
Read On 0 comments

Б.Галсансvх : Яруу найргийг амьдрах арга болгодог vе дамжсан гэр бvлvvд бий боллоо

10:04 PM
Р.ЭМҮЖИН (2005-09-03) "Өнөөдөр" сонин

“Үнээдэй нютаг”-ийн хөвгvvнээр бахархахыг хvсч байна. Учир нь Б.Галсансvх Монголын яруу найрагт хээээ ямагт өөр өнгө, өвөрмөц шийдэл байж чаддаг. Заримдаа тэр гариг ертөнцийн хаанаас ч юм энэ гаэар шороонд ойчсон шал өөр хэв эаншил, хэлбэр төрх, хэл иргэншил бvхий солир мэт санагддаг. Модернист фронт командлагч хэмээх алдар нь 1990-ээд оныхныг хуйлруулж, “Хvн судлал”, “Яруу найргийн шинэчлэлийн төлөөх 100 жилийн дайн”бvтээлvvд нь гаэарэvйн байрлал солигдож орхисон мэт цочрол авчирч байв.

Горькийн нэрэмжит Утга эохиолын их сургуулийн дээд курсийг дvvргээд ирсэн Б.Галсансvхийн ганэагалаа дахиад л сэтгэхvй хөндөв. “Сэтгэл хэмээх эрхтэн”, “Постмодерн дөрвөн улирал” нэртэй шинэхэн бvтээлvvд. “Өнөөдөр” сонин энэ этгээд атал эвлэрэхээс аргагvй нэртэй номуудын ээнийг “Бямбын ярилцлага” буландаа урилаа

-Нэгэн цагт шvvмж судлаач Энхбаяр өөрийг чинь модерист фронт командлагч гэж өргөмжилж байлаа. Армигvй генерал ч гэлцэж байсныг санах юм. Тэр vеийн дурсамжаас ярилцлагаа эхлэх vv?
-Яруу найргийг шинэчлэхсэн гэж мөрөөддөг эалуу байлаа. Одоо ч хэвээрээ. Би ямар тайэны од биш. Хээээ ч би од байгаагvй. Эвдрэх, ихэрхэх эангийн аль аль нь надад байхгvй, одоо ч байхгvй. Зvгээр л би өөрийнхөөрөө амьдарч яваа эалуу хvн.

-Модернист фронт командлагч гэдэг цолондоо хэрхэн ханддаг вэ?
-Магтаалд дургvй хvн гэж юу байхав.

-Галсансvхийн тухай vнэмшихэд хэцvv яриа их л гардаг байсан. Хуримаа Гитлер маягаар хийсэн гээд л?
-Тийм юм байхгvй ээ. Хуримын тухайд гэвэл хvний амьдралд юу эс тохиолдохов. Нэгэнт өнгөрсөн амьдралыг юуг нь ярих вэ дээ. Тухайн vедээ сайхан байсан, тэгээд л гvйцээ.

-Дараа нь Галсансvх хэвлэлийн салбарт хvч сорих болсон?
-Шар сонин гэж нэрлэгддэг чөлөөт хэвлэлvvдийг би амьтнаар бол тоншуул гэж боддог. Нийгмийг мод гэвэл өт хорхойг нь тоншуул буюу чөлөөт хэвлэл цэвэрлэдэг. Ингэж цэвэрлэж эмчилж байхгvй бол нийгэм эдгэхийн аргагvй өвчилнө. Миний анх эрхлэн гаргасан “Ноцтой мэдээ” сонин ч бас нэг тоншуул. Яахав, гардгаараа гарч байгаа.

-Сониноос хөндийрч яруу найргаар амьс-галах болсноо хоёр шинэ номоороо ха-руул-лаа. Дахиад хэвлэлийн салбарт эvтгэх vv?
-Дахиж эөндөө юм хийнэ. Утга эохиолын сонин хvртэл гаргана.

-Шатвал яана?
-Шатсан ч гэсэн агуу их утга эохиолын төлөө гээд л эvтгээд байна даа. Юуны төлөө XXI эуун билээ, менежментийг нь эөв хийнэ.

-“Хvн судлал” номын хавтас этгээд эурагтай. Өмнөө шил барьсан нvцгэн Галсансvхээс одоо ичдэг vv?
-Тэр эурагнаасаа ичдэггvй. Ер нь би өнөөдрийг хvртэл хийсэн бvх юмнаасаа ичдэггvй. Хvн л юм чинь алдаа байж л таарна.

-Тийм эураг авхуул-сан нь алдаа байсан гэж vv?
-Үгvй. Номынхоо нэртэй холбогдуулж тийм эургаар чимсэн. Хvний биеийн анатомийг харуу-лах санаатай гэх vv дээ. “Жимсний амт” нэртэй номыг тий-мэрхvv эургаар чимэх утгагvй шvv дээ. Гэтэл тэр номын нэр “Хvн судлал”. Яагаад болохгvй гэж.

-Өрөөл нэгнийг нvцгэн эогсоочихоод эургийг нь авчихаж болоогvй юм уу?
-Зургаа номын хавтсанд тавиулах хvн олдоогvй. Нvцгэн хvн хэрэгтэй болоод, хамгийн хялбархан аргыг нь сонгосон. Хvний анатоми фиэиологи, араг яс. өөр юуг тэндээс харах ёстой гэж. Ямар тайчих vэvvлбэр биш.

-10 жил шvлэг бичсэнгvй гэж өөрөө хэлсэн?
-Үээг бариад бичээгvй ч гэсэн өдөр болгон өртэй юм шиг яруу найргийн ту-хай боддог байлаа. Зарим хvмvvс нэгэн ээрэг дуу эохиож, шvлэг бичиж, морь уралдуулж, биэнес хийж, бас сайдын алба хашиж байна. Би тэр “сонгодог” хvмvvс шиг ингэж олон юм ээрэгцvvлж чаддаггvй. Зөвхөн яруу найргаар амьсгалж, шvлгээ бичээд суух цаг vеийг хvлээж байлаа. Ашгvй ирж, шvлэг бичих боломж олдлоо.

-Уучлаарай, нэг хэсэг Галсансvх ман-суу-руулах бодис хэрэг-лэдэг гэхчлэн ярьж, эарим сонин энэ тухай бичиж байлаа. Тэр эолигийн өвсийг татаж vээв vv?
-Миний бодлоор Монголд мансууруулах бодис хэрэглэдэг хvн байхгvй. Манайхан л энэ асуудалд хэтэрхий сvржин ханддаг.

Тvvнээс биш жинхэнэ хvнд хэлбэрийн мансуурагч манайд байхгvй. Жижиг сажиг өвс татаж байгаа хvн байдаг л байх. Миний хувьд бусадтай адил сонирхоод ганц хоёр сорж байсан vе бий. Гэхдээ өвс гэдэг чинь хар тамхи биш шvv дээ. Сонирхлоо, сорж vэлээ, таалагдсангvй, хаялаа. Олон жилийн өмнөх явдал шvv дээ. Харин энэ далимд хэлэхэд монголчуудын хар тамхи бол архи.

-Ярианыхаа сэдвийг өөрчилье. Гэр бvлээ танилцуулж болох уу?
-Миний гэр бvл бусдынхтай л адил. Нэг авгай, нэг хvvхэдтэй. /инээв/ Онцгой юм юу ч байхгvй. Бусдын жишгээр л амьдарч явна.

-Горькийд суралцаад Галсансvхийн ертөнцийг vээх vээл, сэтгэлгээ, сэтгэлэvй өөрчлөгдсөн болов уу?
-Миний дотор унтаж байсан Галсансvх сэрж боссон.

-10 жил гэдэг томоос том ангал vvсэ-хэд хангалттай хугацаа. Тэр ангалыг хэрхэн давж гарав?
-Энэ амархан. 10 жилийн турш би яруу найраг бичээгvй ч гэсэн өдөр бvр бодож, мэдэрч явсан учраас ангал дээгvvр харайхад хэцvv биш байлаа.

-Өөрийг чинь төлөвшсөн тухай нөхдийн ярихыг сонслоо?
-Төлөвшинө гэдэг чинь юу гэсэн vг вэ? Хөгширнө гэсэн vг vv?

-Харин чи юу гэж бодож байна?
-Одоо хараад байхад 90-ээд он, 2000 он хоёр шал өөр.

-90-ээд оныхны бахархал юу юм бэ?
-Эрх чөлөө. Өмнөх vеийн эохиолч, яруу найрагчдын амьсгалж чадаагvй эрх чөлөө.

-Яруу найргийн тухай бодлоо хуваалцвал ямар вэ?
-Бид оюун ухааны, сэтгэлгээний чиглэлийг барьж хөгжих ёстой. 10 жилийн өмнөх “Болор цом”-ын шvлгийг өнөөдөр хэн санадаг билээ? Хэн ч хэлж мэдэхгvй. Яруу найраг бол цаасан дээр л vлддэг. Ерөөл магтаалын яруу найргаас холдох цаг болжээ. Хvн бvр л тэмээ таван хошуу малын нэг гэдгийг мэднэ. Тойм уншиж, муэей тайлбарлаж байгаа юм шиг шvлэг нэртэй юм бичихээ болъё. Үнэтэй бөгж, цаг, унаа тэрэг, хувцас, морь, мөнгөөр нийгэм амьсгалж эалхлаа. Одоо оюун ухаан руугаа ойртоё.

-Оюуны бvтээл хийхэд ч бас мөнгө хэрэгтэй шvv дээ?
-Баярхаж, гайхуулах гэсэндээ өөр ярих юмгvй болоо юу гэж бодогддог юм. Хvvхдvvд том бvтээл, холын эорилгоо хурдан морь, алтан бvсээр төсөөлж өсөх хэрэг vv? Алт, мөнгөн бvс, хоргой торгон дээл чинь элэгдэнэ. Уралдуулж, мөнгө хаяж байгаа морь чинь vхнэ. Оюун ухаан л мөнх vлдэнэ.

-Гэвч нийгэм бvхлээрээ ном уншихгvй байна.

-Уншиж байгаа хэсэг байгаа. Би тэр уншигчдын төлөөлөл. Бид нар шиг хvмvvс улс орон, энэ цаг vед хэрэгтэй. Манай vеийнхний цаг удахгvй ирэх болно.

-Манай vеийнхний цаг vеийн тухай бvтэн 10 жил сонслоо. Ямар удаан ирдэг цаг vе вэ?
-Харин тийм. Нэг хэсэг нь архинд орж, нөгөө хэсэг нь гадаадад дvрвэж, эарим нь амьдралын төлөө албанд эvтгэж. .. энэ эуур ах нарын цаг vе vргэл-жилж байна. Бидний vе ирэхэд бэлтгэлтэй байх сан. Бөх, морь, ан ав сонирхдог цаг vеийнхнээс өөр байх сан. Ингэхэд, би дургvй эvйлээ хэлж болох уу?

-Бололгvй яахав
-Бидний хэдэн эалуус өөр салбарт эvтгэж олсон эөөсөн бvхнээ яруу най-рагт эориулж байна. Гэтэл яруу найргийг биэнес, амьдрах арга болгон хувиргаж байгаа хvн олон бий. Яруу найргийг арил-жин байж олсон мөнгөө дээл хувцас, унаа тэрэг, баяр цэнгэл, шагнал, нэр төрд эориулан vрдэг vе дамж-сан гэр бvлvvд бий бол-лоо. Дамбын Төрбат, Төрбатын Зөнбилэг, Дөнгөтийн Цоодол, Цоодолын Хулан гэх мэтээр яруу найргийг идэвхтэй ашиглан утга эохиолыг биэнес болгодог хvмvvсийг нэрлэе л дээ. 108 боть ч гэх шиг, vхсэн, амьд эохиолчдоор биэнес хийхээ болъё. Монголын утга эохиолыг 108 ботиор хэмжих аргагvй.

-Яасан, 108 ботид шvлгvvдийг чинь оруулаагvй байна уу?
-Харин ч оруулсан бай-на билээ. Гэхдээ надаас асуулгvйгээр. Яруу най-раг, утга эохиол эарим талаар хувь хvмvvсийн амьдрах арга, талх олж идэх хэлбэр, биэнес болчихжээ. Энэ төрлийн биэнес эрхлэн амьдарч байгаа гэр бvл ч байна. Тэд Монголын vе vеийн эохиолчид, Бямбын Ринчен гуайгаас, ядаж vр хvvхдээс нь өгvvллэгvvдийг нь хэвлэх эөвшөөрөл авсан юм уу?

Албан гаэар хэсч хэдэн номоо ичгvvргvйгээр шахдаг хvмvvс яруу найраг ийм байдаг юм гэсэн буруу сур-тал-чилгаа, ойлголтыг ний-гэмд төрvvлж байна. Хvлээн авалт, цайллагын vеэр шvлэг уншиж эогсдог яруу найрагч гэж өөрсдийгөө цоллогчид болиоч ээ!

-Битгий бухимдал төрvvлээд бай л даа. Горькийн сургуулийн оюутны амьдралаас сонирхуулаач?
-Хичээлдээ явна, ном уншина, шvлгээ бичнэ. Өдөр бvр шинэ номын нээлт Москва аргагvй л том хот. Өдөр бvр бичиж байлаа. Зөвхөн яруу найргаар амьсгалж байгаад ирлээ. Нөгөө л оюутны амьд-рал. Хоолтой, хоолгvй, нойртой нойргvй. Харин хоол сайн хийж сурсаан.

-Монголд ирмэгц ямар сэтгэгдэл төрөв. Эх орон өөрчлөгдөж vv?
-Монгол vндэстэн хятаджих аюул дэргэд иржээ. Монгол бол Хя-тадын нэг vндэстэн биш, тусгаар улс, өөрийн гэсэн тvvх соёл, гаэар нутаг, ёс эаншил бидэнд бий. Чингис хаан нэгэнтээ “Тангад улс байгаа гэдгийг өглөө бvр надад сануулж бай” гэж хэлсэнтэй адил сонин хэвлэлvvд өдөр бvр ард тvмэндээ vндэстний эрх ашгаа сануулж баймаар байна. Би нармай Монгол vээлтэй.

-Хубилай хаанд дургvй байх нь ээ?
-Хубилайн буруу биш гэж боддог. Голомтонд нь очиж байж эахирна гэж бодсон байх. Улаан-баатарт хужаа нар ямар их болоо вэ? Анэаарч харж, шалгаж байгаа хvн байна уу? Орост байхад цагдаа нар нь өдөр бvр намайг шалгаж, виэтэй, vгvйг минь хянаж байлаа. Монголын цагдаа нар юу хийдэг юм бэ? Хэдэн монгол эалуусаа гоочилж, согтуучуудтай эууралдан торгож эогсохын оронд виэгvй хужаа нарыг шалгаж, тэднээс ядаж талхныхаа мөнгийг олж болдоггvй юм уу?

Тарган тахиа шиг хятадууд өмнvvр хөндөлсөөд Монгол гэхэд хэцvv болж. Төр энэ явдалтай тэмцэж чаддаггvй юм уу, эсвэл эориуд ийм бодлого баримтлаад байгаа юм уу? Телевиэээр Хятадын тvvх, хятад маягийн хайр дурлалыг сурталчилсан кино гаргаж, ард тvмний тархийг угаан, ингэс-нээрээ монгол соёлыг алгуур устгах бодлого явагдаж байна.

Энэ бvхэнтэй ард тvмэн тэмцэл хийж чаддаг байх хэрэгтэй. Улс орон бvрт төрийн бодлого гэж бий. Монголын төрд vндэстний бодлого байна уу? гэж асууя.

-Санал нийлж байна. Нэгэнт яруу най-рагчтай уулэсаных, сvvлийн асуултаа энэ сэдвээр тавъя. Өөрийнхөө шvлгvvдийг он цагийн шалгуурыг давж чадалгvй гээгдэх вий гэсэн айдас төрдөг vv?
-Үгvй. Би цаг vеийн шvлэгч биш. Байгуул-ла-гын ой, дvvргийн өдөрлөгт эориулж шvлэг бичдэггvй. Яруу найраг бол цаг vеэр vл хэмжигдэх урлаг. 10 жилийн хугацаанд олсон эөөсөн бvхнээ яруу найрагт эориулахыг хvсч байна. Удахгvй БНСУ-ыг эорино. Тэнд орчуулгын уран эохиолыг судлах юм.


Тэр яг л хэвээрээ. [ҮO]жтой инээвхийлж, нvд рvv эгц шулуун ширтэж, шударга хатуу vгсийг харамгvй хэлж, хааяа ичингvйрэн ягаарах нь янэаараа

Read On 0 comments

П.Пvрэвсvрэн: Хөөрхий дөө, миний ижий, аав хоёр...

9:57 PM
Ц.ЭНХМАА (2005-11-19) "Өнөөдөр" сонин

Төрийн шагналт зохиолч маань жигтэйхэн баяртай сууна. Унаган нутгийнхан нь буурал зохиолчдоо байр бэлэглэж гэнэ. Өвгөн ах нь vхэхийнхээ өмнө орох оронтой боллоо гэхийг сонсоод уйлмаар, хэнд ч юм гомдмоор.
Энэ сайхан буурал өдий насандаа ийм амьдрал туулах байсан бол... Яах гэж?

Пvрэвжавын Пvрэвсvрэн зохиолчийг Бямбын ярилцлага-даа урилаа. Тэрбээр амьдралынхаа тухай дурдатгал бичиж суугаа гэнэ. “Шаналаагvй бичсэн зохиол байхгvй. Бvгд шаналлаас төрдөг. “Их тээлийн даваа”-гаа тав эхэлсэн юм шvv. Цээжинд минь дутуу л боловсроод байсан юм билээ. Тав дахиа бичихэд долоо хоногт л дуусгасан” хэмээв. Гэхдээ бид энэ удаа уран бvтээлийн талаар бага ярилцав. Тvvний амьдралын зузаан хуудсыг сөхлөө. Аав, ээжийнхээ тухай сайхан дурсамж уудалж... Буурал зохиолч маань нулимс унаган ийн хvvрнэв.

-Танайхыг байртай болж гэж дуулаад баярлаж байлаа?
-Харин тийм ээ. Саяхан Баянхонгор нутгийнхны минь тоглолт боллоо. Надад урилга ирсэн л дээ. Ах нь хөл муутай яаж очих вэ, хөгшин минь очсон. Тэгсэн тоглолтын орлогоор манайд байр авч өгөх гэнэ гэсэн сайхан мэдээтэй ирдэг байгаа. Манайх 1999 оноос хойш хэд нvvлээ. Энэ байранд ирсэн маань ес дэх нvvдэл болж байна.

-Зургаахан жилийн дотор уу?
-Аргагvй шvv дээ. Өөрийн байр байхгvй, дандаа байр тvрээсэлж байгаа юм чинь. Би улсаас 35 жил байр гуйгаад авч чадаагvй.

-35 аа?
-Тийм ээ. Зохиолчдын хороо, Мэдээлэл радио, телевизийн улсын хороо, сvvлд Засгийн газрын сонинд байсан шvv дээ, тэнд байхдаа ч байр авч чадаагvй. 2000 оноос хойш Хотын захиргаанд байр хvссэн 20 гаруй өргөдөл бичсэн. Ерөнхий сайдын, тойргийн гишvvний цохолттой гээд өчнөөн өргөдөл тэнд байгаа. Өгдөггvй юм билээ. Энэ ч одоо хэрэг болохгvй хvн. Сонгуулийн сурталчилгаандаа явуулъя гэхэд хөлгvй хvнээр яахав гэж боддог шиг байгаа юм. Харин нутгийнхан минь орох оронтой болголоо.

Сосорбарам хөөцөлдөж, нутгийнхаа ганц өвгөнийг байртай болгоё гэсэн юм билээ. Нутгийн зөвлөл дэмжжээ. Олон нvvхээр хэцvv. Сая ирэхдээ Дэнжийн мянгад айлын амбаарт 20 гаруй хайрцаг номоо орхилоо. Ямартай ч нутгийнхныхаа буянаар анх удаа өөрийн гэсэн оронтой боллоо.

-Таныг “Засгийн газрын мэдээ” сонинд байхад гэр нь их ойрхон, энvvхэнд л гэдэг байсан санагдах юм?
-Тэр хадмын байр л даа. Хадмууд минь маш олон жил гадаадад амьдарсан. Их сургуулийн хажууд, хоёр давхар хуучин байр бий. Тэнд байсан. 30 жил болсон. Ээж минь хэлдэг байсан юм. Та хоёр хоёулаа улсад олон жил ажиллалаа. Та хоёрт байр өгөх ёстой. Энэ бол миний хөл муутай хvvгийн байр шvv гэж. Хvv нь 1999 онд байраа авсан. Тэрнээс хойш гурван дvvрэг дамжаад ес дэх нvvдлээ хийлээ.
Энэ жил л гэхэд Чингэлтэйд айлын хашаанд байлаа. Зургадугаар хороололд айлын байранд сар суулаа. Дараа нь Дэнжийн мянгад хvний байшинд сар хэртэй болоод энд ирсэн хvмvvс дээ.

-Хашаа байшинд байх амаргvй биз дээ. Нэгд дулаан байранд сурчихсан. Хоёрт нvvрс тvлээ гээд л....
-Гэлээ гээд яах вэ. Ус, тvлээнд явахаас өгсvvлээд хvvхдvvдэд хэцvv юм. Би яах вэ. Ямар ус зөөж, тvлээ хагалж чадах биш. Манай хөгшин бас хөл муутай, явж чадахгvй шахам. Тэгээд одоо устай, халуун паартай өөрийн гэсэн оронтой боллоо. Одоо чамд захихад сар болгоныхоо цалингаас арван мянган төгрөг хадгалаад байгаарай. Өтлөөд ирэхэд мөнгө шиг хэрэгтэй юм байдаггvй юм байна. Би залуудаа мөнгө олж байсан. Номын шагнал, сонины бичлэгийн шагнал авдаг. Тэр vед би сагсуу байжээ. Мөнгө бол vрэгдэх гэж ирдэг, vрж байх ёстой гэж л ойлгодог. Хvнд өгдөг байсан. Гутлаа хvртэл тайлаад өгчихнө. Ядарсан найз минь таарвал хvрмээ өгчихнө. Халаасанд мөнгө байвал гар татахгvй. Гэтэл надад хураасан хөрөнгө байдаггvй.

-Байр тvрээслэх өндөр vнэтэй биз дээ?
-Зургадугаар хороололд нэг сар болохдоо 200 мянгыг өгсөн. Их сургуулийн хойно 36 дугаар байранд хоёр өрөө байр зуун мянгаар хөлсөлж, дөрөв, таван жил суусан л даа. Байрнаас гарлаа. Дөрөв, таван сая төгрөгтэй. Байр худалдаад авья гэхээр хvрэхгvй. Ямар гадаа байлтай биш. Хөлсөлсөөр явтал өнөө хэдэн төгрөг дуусна биз дээ. Хоёулаа тэтгэвэрт, өөр орлого байхгvй. Ингэж ядарч явахад нутгийнхан минь их тусалсаан. Мах экспортлогчдын холбооны тэргvvн Дэлэг сая төгрөг, Фэнг шv-гийн Ганбаатар хагас саяыг өгсөн. Мөнхийн vсэг компани миний гурван зохиолын эхийг худалдаж аваад гурван саяыг өгсөн. Байр хөлслөх мөнгө ингэж олдож, сvvлийн хэдэн жилийг барлаа. Одоо амар. Тэтгэврээ аваад байрандаа өгчихнө. Бид хоёр vхэхийнхээ өмнөхөн л оронтой боллоо.

-Та хоёр нийлээд хэдэн жил болж байна даа?
-Манай Навчаа сэтгvvлч. Их сургуулийн сэтгvvлийн анги төгссөн, Балдангийн Навчаа гэдэг. Нэг vе их бичсэн. “Засгийн газрын мэдээ”-д цуг ажиллаж байгаад “Зууны мэдээ”-гээс тэтгэвэртээ суусан. Манай хvн тvрvvлээд гарсан л даа.

-Та Залуучуудын vнэн-д олон жил ажилласан уу?
-1962 онд Улсын багшийн их сургуулийг газарзvй, тvvхийн багш мэргэжлээр төгссөн. Оюутан байхад миний нэлээд хэдэн шvлэг сонинд гарсан. Жанчивын Шагдар намайг төгсөх vед хөөцөлдөж байгаад сониндоо авсан юм. Хоёр жилийн дараа манай хөгшин сургуулиа төгсөөд ирлээ. Тэгээд бид хоёр 1968 онд гэр бvл болсон. Том охин энэ жил 37 хvрч байна.

-Эрхлэгч нь уриад ажиллуулсан. Сониноос сайхан хос гарлаа. Байр өгөөгvй гэж vv. Огт байргvй гэдэгт чинь итгэж өгдөггvй?
-Ингэдэг байсан юм аа. Бид хотын төвд хадмын хоёр өрөө байранд жаргалтай л байсан. Ажлын хvмvvс манайхаар очно. Сайхан л айл байлаа даа. Өргөдлийн дагуу байр хуваарилна. Нэг цэвэрлэгчдээ өгнө. Хойно сургууль төгсч ирсэн залууд өгнө. Надад яаваа гэхээр л “Чи байз л даа. Энэ гудамжинд байгаа хvнийг яах юм, чи хоёр өрөө байранд сууж байж, дараа бол” гэдэг. Ингэсээр байтал 1993 он боллоо. Засгийн газрын мэдээ-д Цэвлээ гуайн хvсэлтээр очсон. Байртай л болмоор байна шvv гэхэд Цэвлээ гуай бодно оо л гэсэн. Тэгж байтал, Төв аймгаас ирсэн нөхөрт байр өглөө. Нэг бичээчдээ өглөө. Улс төрийн дээд сургууль төгсөөд ирсэн залууд өглөө. Надад л байдаггvй. Тэгэхээр нь дахиад орлоо. “Үгvй ээ, эрхлэгч ээ, намайг яагаад байна аа. Би 60 хvрлээ. Байргvй тэтгэвэрт гарах нь” гэхэд “Одоо манайд байрны асуудалтай хvн байхгvй. Дараагийн байр яг чинийх. Чи гэр орныхондоо хэлж болно. Одоо найдвартай” гэсэн.

-1993 онд уу?
-Тийм. Бөөн баяр, байртай болох нь гээд л... Тэгсэн ердөө хоёр сарын дараа албан газарт байр хуваарилахаа больсон шийдвэр гарлаа. Ингээд л азгvйн дээд хэмжээнд яваад байсан хvн. Би 40 гаруй жил сэтгvvлчээр ажилласан. Залуучуудын vнэн-д утга зохиолын ажилтан байгаад хэлтсийн дарга ухаантай юм боллоо. 1967 онд юм. Намын төв хороон дээр дуудаж байна. Очтол хойшоо телевизийн курст яв гэнэ. Би сониндоо дуртай. Намайг шинэ ажилд тавиад удаагvй гэхийг минь тоосонгvй. Зад загнаад. Ажлаа өгөөд хоёр хоногийн дараа Москва явсан. Тэнд 45 хоногийн курс хийж ирээд... Телевизийн анхны редактор шvv, би. Анхны нэвтрvvлэг нь телевиз нээсэн тухай байв. Монгол Улс телевизтэй боллоо гэж телевизийн анхны дарга Сумьяа vг хэлсэн. Тэр vгийг би бэлтгэсэн. Архивт байгаа даа. Радио телевиз нэг байсан.

-Мэдээлэл, радио телевизийн улсын хороо гэж. МОНЦАМЭ ч хамт байсан гэдэг?
-Тийм. Удалгvй хөдөөгийн асуудал чухал боллоо гээд намайг Радиогийн хөдөө аж ахуйн редакцид өгчихөв өө.

-Радио Төв шууданд байсан биз?
-Хотын төвд, гэртээ ойрхон юм, дуртай шилжлээ. Жилийн гуравны нэгийг хөдөө өнгөрөөж байлаа. 1973 оны айхавтар зуднаар Увсад 21 хоног байж л байлаа. Нас ч явлаа. Зохиолчдын хороонд ирмээр байна гэсэн саналаа Удвал даргад хэллээ. Яруу найрагч Пvрэвсvрэнг хvсэлтээр нь ажиллуулах сонирхолтой байна, манайд шилжvvлнэ vv гэсэн Удвал даргын гарын vсэгтэй албан бичгийг Пvрэвжав даргад өглөө. Үзчихээд өмнөөс шидчихсэн. Чамайг өгөхгvй гэсэн. Харин тэр бичиг надад бий шvv. Удалгvй Цэдэв дарга боллоо.

-Зохиолчдын хорооны дарга? Одоо СУИС-ийн захирал биз дээ?
-Тийм. Бид багын найз. Үнэндээ би хөдөө явахаас халширсан. Тэгтэл Пvрэвжав дарга хойшоо амралтад, Мятав дарга гадаад явчихлаа. Боловсон хvчний хэлтсийн дарга нь миний найз. Одоо л миний хөдөлмөрийн дэвтрийг өгөөтөх. Надад гомдол байхгvй. Хэрэв тэнд орохгvй бол би өөр ажил олно. Дарга нар асуувал Зохиолчдын хороо авна гээд байхаар нь хөдөлмөрийн дэвтрийг нь өгсөн л гэж хэл. Ингэж би Зохиолчдын хороонд ирж 10 жил болсон. Ингэж байтал Ногоонтны хөдөлгөөн vvслээ. Зохиолчдоос Эрдэнэ бид хоёр. Долоон хvнтэй хөдөлгөөн удалгvй их өргөжсөн юм. 1989 онд. Ертөнц гэдэг сонинтой болсон. Ногоон нам байгуулагдлаа. Би тэгэхэд Зохиолчдын хороо, Утга зохиол сониндоо байсан. Ногоонтны хөдөлгөөн, намын хамтарсан чуулга уулзалт боллоо. Тэр хурлаас намайг “Ертөнц” сонины эрхлэгчээр томиллоо. Дургvйцээд нэмэр ч болсонгvй. 32 дугаар гаргаад овоо байтал, Засгийн газрын мэдээ сонин байгуулагдаж, Цэвлээ гуай хvрээд ир, энд ажиллах чамд хэрэгтэй гэсэн.

-Та дадлагаар мэргэжлээ эзэмшжээ?
-Тэгэлгvй яахав. Жинхэнэ практик сэтгvvлч.

-Багш болсон бол...
-Сайн багш болох байсан. Дадлагаа дан онц хийсэн. Анхны ардын багш Батсvх, гавьяат багш Долгормаа миний багш. Утга зохиолын дугуйланд дөрвөн жил явсан надад утга зохиолын хичээл заах эрх бvхий диплом өгсөн. Сургуульдаа ассистент багшаар vлдэх vv гэж санал асуусан юм шvv. Тэр vед залуу, онгироо ч байж. Эх орныхоо хэрэгцээт газар ажиллана гээд хөдөө явах санал өглөө. Тэгтэл “Үнэн” сонины нэг сэтгvvлч ирлээ. Сургуулиа онц төгсөөд хөдөө ажиллах санал өгсөн тэргvvний залуучууд гээд зураг авч тэргvvн нvvрэнд гарлаа. Нэг нь би. Залуучуудын vнэн-д оччихоод сигнал унших гээд хэвлэх vйлдвэр дээр очтол Үнэн сониныхон байна. Чи чинь хөдөө явна гэж зураг хөргөө авахуулчихаад яагаад худлаа хэлдэг хог вэ гэж билээ.

-Яагаад яваагvй юм?
-Шагдар яриад vлдээчихсэн юм. Сонинд ажиллах сонирхол байсан юм аа.

-Та дээхнэ 20 хvрч байж оюутан болж, нутгаасаа гарсан гэж ярьсан?
-Би есөн настай сургуульд орсон юм.

-Тэр vеийн сургуульд ордог нас уу?
-Наймтай ордог байсан. Манайх хөдөө малтай, Дунд Аргалантын нуруунд өвөлждөг. Аав, ээж хоёр сургуульд явуулах дургvй.

-Таныг айлын ганц хvv. Жигтэйхэн энхэр өссөн гэсэн. Үнэн байх нь ээ?
- Нэг дvvтэй. Пvрэвдорж гэдэг юм. Техникийн их сургуульд насаараа багшилсан. Би бас өргөмөл. Намайг дөрвөн настайд дvvг минь авсан юм. Манай нэг нагац ах багийн дарга. Миний төрсөн талын нагац л даа. Тvvнд хэлээд намайг уушигны өвчтэй гэж бичиг хийлгvvлж сургуульд явуулахгvй өнжөөчихгvй юv. Хойтон жил нь сумаас нэг дарга ирж энэ хvvхдийг ноднин чөлөөлсөн байна энэ жил тэгэхгvй шvv гэлээ. Тэгээд есөн настай сургуульд явлаа. Дотуур байранд орсон. Хvvгээ санаад сууж чаддаггvй гэсээр аав, ээж хоёр минь долоо хоноод нvvгээд ирсэн. Би дөрөвдvгээр ангиа онц төгслөө. Тэгсэн аав, ээж хоёр минь Онц төгссөн боллоо. Одоо хэдэн малдаа эзэн бол гэлээ. Манай нутагт зээр элбэг, буу авч өглөө. Эмээл хазаар бэлтгэж өглөө. Хөдөөний хvvхдийг уях юм л бэлтгээд байж. Би онгирч буу vvрч давхиад сургуульд явсангvй.

Ангийн багш Самдан намайг номд дуртай болгосон. Баацагаанд тvvн шиг их номтой хvн байгаагvй. Тэгэхэд би номын дон тусч байлаа. Ном уншихын жигтэйхэн хорхой. Байн байн сумын төв рvv явдаг. Номоо өгчихөөд өөрийг авах гэж байхгvй юv. Зун нь багш минь жаахан халмаг манайд ирлээ. Аав, ээж хоёрт л vглээд байна. Манай ангиас ганц хvн болох хvvхдийг та хоёр баллачихлаа. Одоо сургуульд нь оруул. Ой ухаантай, сэргэлэн хvvхэд байгаа юм. Би мэдэж байна гэсэн манай хоёр дуугардаггvй. Багш Энэ хvvхдийг сургуульд явуулахгvй бол би та хоёрт гомдоно шvv гэж хэлээд явсан. Энэ хvvхдийг явчихаар би яана аа гэж ээж уйлаад. Ингээд намар сургуульд явлаа. Аймгийн төв дээр аравдугаар ангиа төгссөн.

-Ижий, аав хоёр тань аймгийн төв дээр дагаад ирсэн байлгvй?
-Тэр хоёр минь нэг жил арай гэж тэсээд зургадугаар ангид ороход аймгийн төвийн айл болсон. Арав төгсөхөд надад Бээжингийн их сургуулийн сэтгvvлчийн ангид сурах хуваарь таарлаа.

-Сурлагатай хvvхэд байжээ дээ?
-Онц төгссөн юм аа. Би бvх сургуулиа онц төгссөн. Тэр vед гадаадад явуулах хvvхдийн хувийн хэргийг Намын Төв хороо руу явуулдаг байж. Тусгай дэлгvvрээс хувцас авах мөнгө өгдөг байсан цаг. Ээждээ хэлсэн чинь уйлаад болдоггvй. Хэдэн жил болдог юм гэж байна. Зургаа гэтэл Би хvvтэйгээ дахин уулзахгvй юм байна гээд бvр уйллаа. Аав дуугарахгvй, тас хар юм л суугаад байдаг.

Тэр хоёрыгоо өрөвдлөө. Тэгсэн аав Хvv минь хотод сургуульд суух арга байхгvй юу гэж байна. Хөөцөлдвөл байгаа л даа гэлээ. Миний хvv тэгвэл тэр хол яваад яах вэ. Ээж нь элгээрээ хатаж vхэх байх. Хотод сургууль олдохгvй бол буцаад ирнэ биз гэлээ. Тэгэхээр нь хувийн хэргээ хаячихаад ганц аттестатаа өвөртлөөд Улаанбаатарт ирлээ. Их сургуулийн Сvндэв гэж боловсон хvчинд хоёр удаа хөөгдөөд. Тэгэхэд гурван сургууль л байсан юм. Хөдөө аж ахуйн дээдэд очих гэхээр нэгдvгээрт хол. Хоёрт малын эмч болно гээд дургvй. Багшийн дээдэд хувийн хэрэггvй бvртгэж байна гэсэн сураг дуулаад очлоо. Нэг их ганган авгай сууж байна.

Би энэ сургуульд орох гэсэн юм гэтэл хуваарь чинь хаана байна гэлээ. Ганц аттестаттай л гэлээ. Миний хуваарийг Намын Төв хороо руу явуулсан гэсэн. Ээж минь гадаад явуулахгvй гэсэн гэж vнэнээ тоочлоо. Аттестат vзсэнээ бvртгэл vндсэндээ дууссан. Газар зvйн ангид ганц хуваарь байна. Орвол ор гэнэ. Өөр хуваарь алга гэхээр нь бодлоо. Алтайд романыг олон уншсан. Баяр шиг геологич болчих юм биш байгаа гэж бодоод зөвшөөрлөө. Хичээл эхэллээ. Тэгсэн нөгөө авгай ороод ирлээ. Манай Долгормаа багш байхгvй юv. Сурлагын дvнг минь харчихаад ганцхан газарзvйн ангийн хуваарь байна гэж хэлээд ангидаа авсан байгаа юм.

-Хоёр хөгшиндөө тэгээд хэзээ очсон бэ?
-Өвлийнхөө амралтаар. Бид цалинтай оюутнууд шvv дээ. Нутгийнхаа айлд сууна. Сард зуун төгрөг өгчихнө. Үvнийг сонсоод За, хvvгээ зун ирэхээр нь аав, ээж хоёр нь хот явна. Хvvгээ санаад, сэтгэл ч зовоод хэцvv юм гэсэн. Хавар сургууль тараад очсон гэрээ зараад хvнд өгөхөөр болчихож. Тэгээд манайх Улаанбаатарын айл болсон доо. Ингэж намайг дагасаар яваад хоёулаа энд бурхан болсон. Далан давхарт ойрхон бий. Ханш нээх өдөр шарилыг нь эргэдэг юм даа.

-Сайхан хоёр буурал байжээ?
-Тэд минь энэ насаа миний төлөө зориулсан. Дээхнэ vед хамгийн шилдэг хvнийг халуун саваар шагнав гэдэг байлаа. Шагналд л өгнө. Цайны халуун сав шvv дээ. Хоолных гэж мэдэх ч vгvй. Би оюутан. Оройд бас дэмий тэнэнэ ээ. Шөнө дунд ирнэ. Тэгэхэд ээж минь халуун хоол бидонд хийчихээд дээлээрээ ороогоод тавьчихсан байдаг сан. Тэр хоёр шиг миний төлөө ингэж vнэнч зvтгэсэн хvн даанч байхгvй дээ.

-Аав, ээж хоёр нь хvvгээ сайн явна гээд бахархдаг байсан байлгvй?
-Тэгэлгvй яахав, баярлана аа. Миний vндсэн ажил сэтгvvлч. Ажлын гараагаа эхэлсэн, хаалгасан. Насны хөдөлмөр энэ байлаа.

-Тэгвэл ажлынхаа зав чөлөөгөөр зохиол бичдэг байжээ?
-Зохиолч бол миний сайн дурын мэргэжил.

-Хообий юм байна л даа?
-Ёстой тийм. Одоо бодоход хэчнээн их хэмжээний цаас vрсэн бол. Тvvнийхээ арван хувьд л зохиол бичсэн болов уу даа.

-Ихэнх цагаа сэтгvvлчийн хөдөлмөрт зарцуулсан гэсэн vг vv?
-Дөчин жил зөвхөн энэ мэргэжлээрээ ажиллаа ш дээ.

-Улс чадалтай хvнээ vнэлэхгvй юм даа гэж тантай уулзаад бодлоо.
-Ард тvмэн гэдэг ухаантай шvv. Алтыг нь аваад авдрыг нь хаядаг гэж тэд хэлдэг. Миний залуу нас, хамаг авьяас чадлыг шавхчихаад одоо бол энэ өнгөрсөн хэрэггvй л гэж боддог шиг байгаа юм. Би Энхбаярыг Ерөнхий сайд байхад өргөдөл өгсөн, захиа бичсэн. Энхбаярыг оюутан, Зохиолчдын хороонд байхаас нь мэднэ. Намайг нэг ойлгох байх гэж боддог байсан. Хотын захиргаанд, Энхболдод, ерөнхий менежер байсан, одоо энэ их хурлын гишvvн Бадамжунайд өчнөөн өргөдөл бичсэн.

-Өгье гэвэл ганцаасаа гэдэг сэн. Амьдралыг нь харж, туслахгvй юм бол яах гэж төрийн дээд шагналаар шагнадаг юм бол доо?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Энхбаяр зохиолчидтой уулзалт хийсэн. Уулзалтын vеэр Аюурзана Танаас нэг л юм хvсье. Төрийн шагналт, өвгөн зохиолчид байр өгөөч. Энэ хvн өдий хvртэл орох оронгvй, хvний байр царайчилж тэнэж явах юм. Та нэг туслах арга бодооч гэсэн. Олон хvн алга ташлаа. Дандаа манай зохиолчид байсан. Энхбаяр гарахдаа миний хажуугаар өнгөрч Таны асуудлыг шийдэж өгнө өө гэсэн. Бөөн баяр давхиж ирээд эхнэр, хvvхдэдээ хэлээд сvйд боллоо. Тэгээд л таг. Зохиолчдын хороо бол Мэргэнийг, Энхбаярыг, Дашбалбарыг, Нарантуяаг төгсч ирэхэд нь л байр өгсөн шvv. Тэгэхэд миний байр хvссэн өргөдөл байж л байсан.

-Хадмын байр төвөг удаад байжээ дээ?
-Би байрны азгvй л байсан юм. Тэгээд энэ жижиг ч гэсэн, сэрvvхэн ч гэсэн өөрийн гэсэн байртай болохоор сэтгэл амрах юм. Олон удаа хагалгаанд орсон бие муу, ясны сийрэгжилт гэдэг өвчтэй, хөл муутай хvн, би. Бага хvv минь оюутан. Хvvгээ хоолонд хvрээгvй байхад өнгөрлөө гэхэд гудамжинд орхих нь дээ гэж бодогдоод байх юм билээ. Одоо сэтгэл амарлаа. Гавьяат Сосорбарам, нутгийн зөвлөлийн дарга Элдэв-Очир, Элчин сайд байсан Хvрэлбаатар, манай Баацагааны нутгийн зөвлөлийн дарга Билэгт, Юнчмаа болон нутгийнхандаа баярлаж буйгаа танай сониноор уламжилъя.

-Та голдуу хөдөөгийн амьдрал, малчдын тухай бичиж туурвидаг байсан. Тэдэн шигээ л нvvгээд байжээ?
-Угаасаа ийм заяатай юм даа. Ингэж бодоод нvvгээд байлаа. Муу ээж, аав хоёр минь намайг дагаад сум, аймгийн төв, Улаанбаатар, Далан давхар хvртэл нvvсэн дээ. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Нацагдоржийн тухай нэвтрvvлэг телевизээр гарч байна. Над шиг өргөмөл юм байна лээ. Тэр аав, ээж хоёрынхоо тухай яриад уйлахад би дагаж уйлаад. Надтай яасан адилхан юм бэ гэж бодсон.

-Таныг хэдэн настайд айлд өргvvлсэн юм бол?
-Гурав хоногтойд минь. Миний төрсөн ээж Баясгалан. Хvнтэй суугаагvй нэг хvvхэд гаргасан. Тэгсэн дахиад би гарахгvй юv. Өргөсөн ээж минь тvvнтэй найз. Ээж хөл хvндтэй байхдаа тэмээнээс унаж, ураг нь энджээ. Дахин хvvхэдтэй болоогvй юм гэдэг. Баясгаланг цvvцгэр юм гэнэ ээ гэж сонсоод уулзаж Наадахаа надад өгчих гэсэн юм билээ. Ядруухан айл байжээ, манайх. Тарвагачин Зандаръяа гэж айл байж. “Баясгалан амаржжээ” гэж дуулсан ээж минь аргал тvvхээр тэмээнд хоёр араг тэгнээд гарснаа хvvхдийг нь vзье гээд очжээ. Нэхий өлгийд боодолтой, улаан халтар юм цухуйж байж. Аав аа, манай энийг Лэгзмаа авья гээд байгаа ш дээ.

Та нэг дал тvлээтэхгvй юv гэсэн. Өвөө далаар мэргэлээд Аргагvй л танай хvvхэд шиг байх юм даа гэсэн гэдэг. Ээж гараад л Чойсvрэн гэдэг ламынх руу гvйчихэж. Өвөө сандрахдаа нэг самбай өгсөн гэж байгаа. Би нэг хvvхэд гуйж яваа юм. Танаар vзvvлье гэтэл өнөө лам судар vзэж байснаа Танай төөрсөн хvvхэд байна, ав даа гэж. Ээж ухаангvй баярлаад Та хvvд минь нэр хайрла гэхэд бас судар сөхөөд Үгvй тээр, нэр нь хvртэл эцгийнхээ нэртэй давхар юм байх шив. Пvрэвсvрэн гэжээ. Ээж нэрийг минь давтан давтан хэлээд буцаад явж. Ингэж би ээж, аавдаа ирсэн юм.

-Аргалд явсан хvн ирдэггvй?
-Энэ хvн хааччихав аа. Бас тэмээ малаасаа унасан юм болов уу гэж санаа нь зовоод аав гадаа харуулдаж зогсжээ. Ээж Май энэ хvvгээ vнс гээд намайг өгсөн гэсэн. Тэгээд л тэдний хvн болсон. Гэхдээ төрсөн талынхад минь жил бvр дээж хvргvvлдэг байсан. Их ухаантай хvмvvс дээ, манай хоёр.

-Та энэ хоёр буурлыгаа баярлуулсан биз дээ?
-Хvv минь сайн явна гэж баярласан. Гэхдээ би боддог юм аа. Жаахан ухаантай байсан бол энэнээс илvv баярлуулах байж дээ гэж.

-Ээж, аав нар юунд их баярладаг бол. Таныг лав онц сурахад баярлаагvй юм шиг ээ. Сургуульд явуулах дургvй...
-Дэргэдээ байлгаж байвал дээдийн баяр нь тэр. Оюутан байхдаа оюутны зөвлөлийн дарга байсан. Сурлагын нэмэгдэл, даргын цалин гээд 500 гаруй төгрөг авна, албан хаагч шиг. Аав, ээжийгээ дvvтэйгээ тэжээчихнэ. Хvvгээрээ тэжээлгэж байна гэж баярладаг. Төгсөөд 750 төгрөгийн цалинтай ажилд орлоо. Аавдаа шил архи авч өгнө. 1963 онд анхны ном гарлаа. Номын шагнал 1400 цаас аавд өглөө. Их цочсон. Миний хvv, энэ чинь юун их мөнгө вэ? гэж билээ. Ээ, бурхан минь гээд аав залбирсан.

Сэтгvvлчид жаахан хvртдэг байсан даа, одоо харин яаж байгаа юм. Ажилд ороод удаагvй байхад хуучцуул Пvрэвсvрэн чи байж байгаарай. Энэ 25 дугаар дэлгvvрээс хоёр шил юм аваад ир гэнэ. Гvйгээд ирнэ. Ууж чадахгvй ээ. Нулимс гоожно. Уу чи. Хөдөө очихоор сум, нэгдлийн дарга нар дайлна. Уудаггvй гэх нь vv. Тэд чамд юугаа ярих юм бэ гэж загнана. Тэгж байгаад сарын дараа зvгээр уучихдаг боллоо. Хааяа нэг хvртчихээд харина.

Аав, ээж хоёр минь айгаад санаа нь зовоод байгаа бололтой. Хойтон жил нь, нэг өдөр архи уугаагvй зvгээр очлоо. Тэгсэн ээж Миний хvv уумаар байвал аавтайгаа ганц юм хуваагаад уучих гэж байна. Аав нь ганцаараа ууж чадах биш хамтдаа уучих гээд архи гаргаад ирлээ. Тэгсэн аав задлаад өөрөө нэг хvртчихээд надад хийгээд өглөө. Би бvр гайхаад Уучихаж болох юм уу гэтэл Уу, уу чи уугаад л байдаг юм билээ гэсэн. Хуваагаад уучихлаа. Аав жаахан халж байна.

Хорхой нь хvрээд байгаа бололтой. Та уумаар байвал би гараад нэг шилийг аваад ирье гэхэд аав Харин л дээ гээд ээж рvv харж байна. Бас нэгийг хуваагаад уучихав. Нvvр хагарлаа. Аав аа, ээж яагаад надад архи авч өгөв өө, уугаад байна гээд загнадаггvй бил vv� гэтэл � Ээж чинь Санж гавж дээр очсон байна лээ. Чамайг асууж. Гавж танай хvv чинь хар цагаан хэл амаа тэнцvvлж яваа хvн байна. Архи уухаар нь битгий дургvйцэж бай гэсэн гэнэ� гэлээ. Тэгж ээж минь архи өгч л дээ. Хар хэл амнаас хамгаалах гэж байхгvй юv, хөөрхий. Би ээжийгээ гэнэт хэт баярлуулаад алдчихсан шиг санагддаг юм.

-Яагаад?
-Москвад Утга зохиолын дээд курст явлаа. Хагас жил болоод өвлийн амралтаар ирэхдээ ээжид хэлэлгvй шууд давхиад хvрсэн. Тэгсэн ээж намайг хараад хачин болчихлоо. �Ээж ээ, би байна ш дээ� гэсэн намайг тэврээд уйлж байна. 85-тай байсан даа. �Миний хvv хvрээд ирж байгаа юм уу. Ээждээ хэлэхгvй яасан бэ� гээд уйллаа. Тэгсгээд бид харьсан. Шөнө утас дуугарч байна. Ээжийн бие муу байна гэнэ. Очтол цус харвасан гээд эмнэлэгт хvргэжээ. Тэгээд л ээж минь vvрээр явчихсан даа. Аав ч гэсэн харваад өнгөрсөн юм. Би Баацагаанд байлаа.

Гэнэт цахилгаан ирсэн. Өглөө нь нисээд иртэл аав минь Ажилчны районы эмнэлэгт нvд нь аниатай хэвтэж байна. Ухаан алга. Толгой нь жигтэйхэн халуун. Тэгснээ сэрлээ. Намайг харж байна. Аав аа, би ирлээ гэтэл над руу мэлийтэл харсан. Таньж байгаа бололтой. Ярьж, хөдөлж чадахгvй юм чинь хөөрхий харж байснаа нvдээр нь дvvрэн нулимс цэлэлзээд, чих рvv нь урсаад орж байна. Толгойг нь тэвэрлээ. Тэгээд өнгөрсөн дөө. Бэр минь Ах аа, аав байхгvй болчихлоо гэхэд би сэрсэн.

Эмнэлгийнхэн цагаан даавуугаар бvтээгээд аваад гарсан. Гудамжинд гараад зөндөө уйлж билээ. Би 51-тэй байсан. Одоо би жинхэнэ бvтэн өнчин vлдлээ. Миний хvv гэж дуудах хvн байхгvй боллоо гэж бодохоор л хоолой зангираад нулимс гараад байх юм билээ дээ. Миний ээж намайг Пvрэвсvрээн гэж ганц дуудаагvй. Миний хvv л гэдэг сэн. Хоёулаа надад халуун толгойгоо тэврvvлж... Би бурхнаас төрөөд бурхныд очсон л гэж өөрийгөө боддог доо. Хөөрхий дөө... миний ижий, аав хоёр...
Read On 0 comments

Хайвал олно