Нэргүй шад - 4

Амьдрал туршийн диваажин минь монголд байдаг
Амин насны хайр минь чамдаа байдаг
Хэзээний л сурсан зангаараа гэнэтхэн гуньдаг
Хэврэг биеийн минь төгсгөлийг үхэл отдог
Энэ цэнхэр тэнгэр амраг сэтгэлд дурладаг


Эвий жаахан хүүхдийн зулайг үнэрлэж тайтгардаг
Шөнө дөлөөр гэнэтхэн сэрээд монголоо бодож зовдог
Шүүдэрт өвснөө өвдөг сөхрөн унамаар болдог
Аясхан цэнхэр нутагтаа ижий минь намайгаа хүлээдэг
Амьдрал надад сэтгэлийн зоргоор л санагддаг
Отгон найранд аав минь Ар хөвчийг дуулдаг
Ондоо юуг хүсэх вэ, жаргалтай л суудаг
Яг л чиний адилаар сэмхэн уйтгарладаг
Ялгаагүй гашуун нулимсаар асгаруулан уйлдаг
Буцах хунгийн дууг дотроо өрөвддөг
Бусдаас огт өөрөөр амьдардаг

0 comments:

Хайвал олно


Архив