О.Дашбалбар. Нэргүй шад - 1

Энхрий амраг минь намайгаа хүлээж
Энэ орчлонд төрөлгүй удаан оршжээ
Эх захгүй орон зайд хөвсөөр явж
Эрэн эрсээр бие биенээ олжээ, бид!
Эртэдсэн ч үгүй, оройтсон ч үгүй цагаа олж
Энэ дэлхий дээр хувь заяаны тойрогт нийлжээ


Яльгүй зөрсөн бол азын од хэлтийж
Янаг сэтгэл минь хумхийн тоос болох байжээ
Тэнгэрийн охины эрдэнийн гоёл шиг
Хөх ододтой удаан ханьсаж, чамайг эрсэн!
Тэндхийн гэрэл шуурга, цагийн дараалал
Хөөрхөн чамайг минь надаас нууж зовоосон!
Салхи, далай хоёр надтай цуг чамайг эрж
Сая сая жил өнгөрчээ, энэ орчлонд иртэл!
Сайхь хорвоогоос чамайг олмогц баярлаж
Сансрын зайд биесийг бүрэлдүүлэхээр яарлаа!
Энэ хорвоогоос буцаж, орчлонд нийлэх хүртэл
Эгэл биеэ нэг болгон чамтай цуг ертөнц бүтээнэ
Эцэс төгсгөлгүй мөнхийн аянд мордохын өмнө
Энхрий минь чи надтай сүлэлдэн орчлон болно

0 comments:

Хайвал олно

Loading...

Архив