Хөх торгон цамц

Хөх торгон цамцыг тандаа гэж оёогүй
Хөөрхөн харагдах гэж нууцхан боловч гоёогүй
Үдшийн саран хиртэхэд арааас тань би зовоогүй
Үүрийн цолмон бүдгэрэхэд зүүдэнд та үлдээгүй

Цаг ирлээ ч дэргэд тань сэтгэл тогтохгүй
Цайлган энхэр нас зөрүүд тавиланг уучлахгүй
Ямархан эрхэм шүлэг тандаа зориулж бичсэнийг
Ялдамхан оддын дор надаас бусад нь мэдэхгүй
Зэрэглээн цэнхэр алчуурыг тандаа гэж оёхгүй
Жижигхэн хонгор биш дээ, түүгээр та гоёхгүй
Мартахын хэмээр улирдаг он цагт хууртахгүй
Магадын залуу насыг тань үхэн үхтэлээ мартахгүй

0 comments:

Хайвал олно


Архив