Р.Чойном Эхнэр

Сар шинийн єглєє айлын бvсгvй
Шар дурдан бvсээ алдалж байгаад ороов
Шанх тавьсан vсээ илбэж байгаад тольдов
Шавхийсэн нуруугаа хотойж байгаад эргэв

Дєрвєн босоо нугалаастай хvрэн торгон дээлийн
Дєлєлзєхєєр нь vзэгдэх аржгар хурган дотор
Хажуу талдаа товчтой шєвгєрдvvхэн хром
Хазгайдуухан тавьсан хар минжин малгай

Єндєрдvvхэн нуруунд нь зохино гэдэг нь ванлий
Єчигдєрхєн энэ хvн ямаршуухан байлаа
Єрх гэрийн ёроол дахь нэргvй нэгэн зарцаас
Єнєєх харцуултай чацуухан иргэн болоод гарав

Зочилж ирсэн айлдаа дуу шуутай угтуулж
Зоог єрсєн ширээнээ суу суу гэж уриуллаа
Ихэнх єдрийг дуусан эр хvнээс дутсангvй
Инээж наргив гэнэ. Хундага єргєв гэнэ

Эр нєхрийн хаанчлалт нэгэн хэмийн тэврэлт
Энгэр хормой нь салбарсан тостой дан тэрлэг
Эрх нь дэндсэн хvvхдvvдтэйгээ хашхичиж байдаг хэрvvл

Єргєєд даагдаж єгдєггvй усны том хувин
Єчнєєн шvvрдээд хэвээрээ хог шороотой шал
Єдєржин дуусдаггvй ажил єнєєх хєє тортог

Ард нь холоо хоцорч нуруу нь тэнийх шиг болов
Ахиад тийшээ очихгvй эрх олсон шиг санав
Наран тонгойх vед айлын бvсгvй харив
Нарийн ширийн гоёлоо авдарт эвхэж хийв

Хvрэн торгоны оронд халтар тэрлэг нємєрч
Хvйтэн хар зуухны аман дээр нь бєртєгнєв
Даарч зутарсан багачуул нь уйлан шуугьж бvслэв
Далан задгай ажил гэрт гадаагvй угтав
Даян дээрхийн єндрєєс далайн ёроолд унав
Дараах цагаан сар хvртэл 365 хоног.

Р.Чойном Бvcгvй таньд

Бvсгvй та намайг
Бvтэлгvй эр гэж бvv бод
Буурал болсон надад
Буруу санасны хэрэггvй.
Би, муу там хийхгvй,
Битгий та цэрвээд бай!

Заяа нь би таныг
Заамдаж аваад зодчихгvй.
Наашаа ойртлоо гээд
Гоё хувцсыг чинь урчихгvй,
Налаад суулаа гээд
Гоолиг биеийг чинь идчихгvй
Нэгэн биед чинь ч гэсэн
Нэр тєрд чинь ч гэсэн
Ямар ч гэм хийхгvй
Яалаа гэж дээ, энэ чинь!

Гэхдээ би, амьдралаас
Гээгдэж vлдсэн хvн биш
Хvний ёсыг ёслохгvй
Хvйтэн сэтгэлтэн биш.
Хувьсгалт засгаас ч нуухгvй
Хувийн цэнгэлийн хєнжлийг
Хучлага олдохгvй бол, тантай
Хувааж нємрєхєд бэлэн!
Тоостод тєрсєн хvний vр
Тойрохгvй дайрдаг жамтай
Тансаг тэр цэнгэлийг
Тантай хуваахад бэлэн
Таалан хvртэх хорвоогийн хишгийг
Та хvлээж авах ёстой
Би ч єгєх ёстой
Битгий та гайх
Эх болсон байгалиас
Эр, эм хvйстэнд єгсєн
Yvрэг энэ байна
Yгvй гэх газаргvй
Эмэгтэй таныг харин
Дуртай ч гэсэн дургvй юм шиг бай! гэж
Эр хvн намайг
Дуугvй ч гэсэн дуугарч хэв эй гэж
Бурхан багшаас
Буулгасан зарлиг
Заавал биелvvлэх
Захирамж бий
Нарийн учир ийм хойно
Намайг битгий зэмлэ
Нас биеийнхээ бийд
Наашаа ойртож суу.
Та бид хоёрын хийх
Тааламжит энэ ажил
Хэнд ч хэрэггvй сэн бол
Хэрхэн би дурлах вэ
Эрэгтэй эмэгтэй хоёрын
Эд мєрийн баримт
Амьд гэрч нь болсон
Анхны нь хvvхэд гармагц
Засаг тєр биднийг
Зад шийтгэх ёстой
Yзэл сурталд таарахгvй гэж
Yлдэн хеех ёстой
Харин тэгтэл, шийтгэдэггvй
Халамжилж тосож авдаг
Олон хvvхэд гаргах тусам
Одонгоор хvртэл шагнадаг.
Насаараа шvлэг бичээд бид
Найрагчийн одон аваагvй байхад
Алдарт эхийн одонтой
Авгай хvvхнvvд тоймгvй

Учир иймээс энэ
Уран шvлгээс ч илvv
Улсад хэрэгтэй ажил юм
Уучлаарай, та

Эцсийн эцэст
Эрхэм танд зориулж

Надаас ємнє хэлсэн
Нацагдоржийн гэрээс бий!
Чандалж захисан гэрээсийг чинь
Чадалтай дээрээ биелvvлье!

1979-III-21

Р.Чойном Сvмтэй будрын чулуу, 1990 он, 238-240-р тал

0 comments:

Хайвал олно


Архив