Б.Ичинхорлоо. Хүсэхийн шүлэг

Арсаж буй гал шиг дэврүүн
Урсаж буй гол шиг ариун
Сэтгэл хүснэм
Сэрж буй одод шиг хөхүүн
Сөрж буй зовлон шиг жихүүн
Итгэл хүснэм


Зуун булгийн ус шиг тунгалаг
Зулзган нялх хус шиг эмзэг
Хайр хүснэм
Улирч тоссон цаг шиг үнэн
Учирч дассан амраг шиг гэнэн
Дуу хүснэм
Өөртэйгээ тэрсэж өмөөрсөн
Үхэл мэт шударга амьдралыг
Орчлон надаас харамлах юм бол
Ондоо юу ч хүсэхгүй
0 comments:

Хайвал олно

Loading...

Архив