Сүүлчийн шүлэг

Дэлгэр залуу насыг тань
Хайрлаж явдагтаа сөгдье
Дэндүү гэнэн харцаа
Унагаж явдагтаа сөгдье

Үес аясхан бороон дор
Үгүйлж явдагтаа сөгдье
Үүр шөнийн заагаар
Зүүдэлж сэрдэгтээ сөгдье
Танихгүй юм шиг өнгөрдөгтөө
Нүднээс чинь далд сөгдье
Даанч ажиггүй явдагтаа
Хүнээс нууж сөгдье
Униарт хавраар учрахгүйдээ
Хайраа нууж сөгдье
Удаан битгий зовоогооч гэж
Бурхан тэнгэртээ сөгдье

0 comments:

Хайвал олно


Архив