Showing posts with label Ш.Наранчимэг. Show all posts

Speak, talk, tell, say- ийн ялгаа

12:47 PM
Таны англи хэлний мэдлэгт дөхөм болгох зорилгоор эдгээр ойролцоо утгатай үгсийн ончийг нь олж, хэрхэн хэрэглэх тухай товч тайлбарлая.

TO SPEAK

1. ярих, ярилцах

Did you speak to him this morning?

Өнөө өглөө түүнтэй ярьсан уу?

I saw him, but I didn't speak to him.

Би түүнтэй уулзсан боловч яриагүй.

2. ярих чадвар

My son speaks very quickly.

Манай хүү маш хурдан ярьдаг.

Does your baby speak?

Танай хүүхэд ярьж чадах уу?

Speak louder!

Чанга яриач!

Dogs can't speak.

Нохой ярьж чадахгүй.



3. ямар нэгэн гадаад хэлээр ярих чадварыг тодорхойлоход хэрэглэнэ.

Do you speak English?

Та англиар ярьдаг уу?

What languages do you speak?

Та ямар ямар гадаад хэлээр ярьдаг вэ?

I can speak English and German.

Би англи, германаар ярьж чадна.

How many languages do you speak?

Та хэдэн гадаад хэл мэдэх вэ?

How well does she speak English?

Тэр англиар хэр зэрэг сайн ярьдаг вэ?

I think she speaks English very well.

Миний бодлоор тэр англиар маш сайн ярьдаг.



4. хурал, цуглаан дээр үг хэлэх.

I don't want to speak at the meeting tomorrow.

Маргаашийн хурал дээр би үг хэлмээргүй байна.

Who is going to speak at the meeting?

Хурал дээр хэн үг хэлэх гэж байна?

I want to speak at the meeting.

Хурал дээр би үг хэлмээр байна.



TO TALK ярих, хөөрөх, ярилцах

Тус үйл үгийн үндсэн утга нь speak -тэй адил боловч олон хүнд биш нэг хоёр хүнд хамаардаг. Speak нь албан ёсны үг хэллэгт ордог бол talk нь ярианы хэлэнд илүү хэрэглэгддэг.

They can talk all day

Тэд өдөржингөө ярьж чадна.

He talks a lot of nonsense.

Тэр дандаа дэмий юм ярьж явдаг.

My daughter talks in her sleep.

Охин маань зүүдэндээ ярьдаг.

My son learnt to talk very early.

Хүү маань эрт хэлд орсон.

Ann talks too much.

Анн дэндүү яриа.

Stop talking!

Ярихаа боль!

When Saraa and Tuya start talking it's hard to stop them.

Сараа Туяа хоёр яриа дэлгэвэл тэднийг зогсоох арга байхгүй.

What are you talking about?

Чи юугаа яриад байгаа юм бэ?

Don't be shy, talk to your teacher.

Чи ичиж зоволгүйгээр багштайгаа яриад үз.



TO SAY хэлэх

1. хэлэх, дуугарах

What are you trying to say?

Чи юу хэлэх гээд байна вэ?

What is he saying?

Тэр юу гэж хэлсэн бэ?

Never say "no" to your boss.

Даргадаа "үгүй" гэж хэзээ ч битгий хэлж бай.

I must say that you are wrong.

Чиний буруу гэдгийг би хэлэх ёстой.

Say something.

Дуугараач.

Don't say anything.

Дуугүй бай.

Please say each word clearly and loudly.

Үг бүрийг тод чангаар хэлнэ үү.



2. Хэн нэгэн хүний хэлсэн үгийг шууд дамжуулахад хэрэглэнэ.

My friend says that he likes Washington DC.

Найз маань Вашингтон хотод дуртай гэнэ.

He said goodbye to me.

Тэр надад баяртай гэж хэлсэн.

Don't forget to say "Thank you".

"Баярлалаа" гэж хэлэхээ битгий мартаарай.

Say "yes".

"Тийм" гэж хэлдээ.

"Look at me," she said.

Над руу хараач гэж тэр эмэгтэй хэлэв.

Are you coming? - It's hard to say.

Чи ирэх үү? Хэлэхэд хэцүү л байна.

I want to hear this word from you, say it.

Чамаас тэр үгийг сонсмоор байна, хэлээд өгөөч.



TO TELL

1. хэлэх, өгүүлэх, мэдээлэх

Tell me where you live.

Чи хаана амьдардагаа хэл.

She doesn't want to tell me the story of her life.

Тэр амьдралынхаа тухай надад ярихыг хүсэхгүй байна.

Don't tell your sister about me.

Эгчдээ миний тухай битгий хэлээрэй.

You promised not to tell.

Чи хэлэхгүй гэж амласан шүү дээ.

Teach the child to tell time.

Хүүхдэд цаг зааж өг.

Can you tell me the time, please?

Цаг хэд болж байгааг хэлж өгнө үү?

Tell us a story, please.

Бидэнд түүх ярьж өгөөч.

I can tell you what Mary said.

Мэригийн юу хэлснийг би танд хэлж чадна.

What is she telling you?

Тэр чамд юу гэж хэлээд байна?



2. Say шууд үгэнд ордог бол tell нь хөндлөнгийн үгэнд хэрэглэгддэг.

Harry said, "Open the door." Харри:" Хаалгаа нээ" гэж хэлэв.

Harry told me to open the door. Харри надад хаалгаа нээ гэж хэлсэн.

She said that. Тэр тэгэж хэлсэн.

She told me about it. Тэр надад үүний тухай хэлсэн.

What did she say? Тэр юу гэж хэлсэн бэ?

What did she tell you? Тэр чамд юу гэж хэлсэн бэ?

She said that to me. Тэр надад үүнийг хэлсэн.

Tell, say хоёр үйл үгийн ялгаа нь юунд байна вэ гэхэд tell нь ардаа хэн гэдгийг тодотгож өгдөг бол say нь араасаа төлөөний үг авч явдаггүй.



Tell whom? Хэнд хэлэх вэ?

Say what? Юу хэлэх вэ?

I can't say for sure. Би яасан ч хэлж чадахгүй.

I can't tell you for sure. Би чамд яагаад ч хэлж чадахгүй.

He said "I can't tell you." Би чамд хэлж чадахгүй гэж тэр хэлэв.

Anar said something. Анар нэг юм хэлсэн.

Anar said something to me. Анар надад нэг юм хэлсэн.

Anar told me something. Анар надад нэг юм хэлсэн.

tell -тэй хэрэглэгддэг үг хэллэг

tо tell the truth үнэнийг хэлэх

tо tell a lie - худлаа хэлэх

tо tell a joke - онигоо ярих

to tell the difference ялгааг олж хэлэх

Do as you are told. Хэлсэнийг хий.

Time will tell. Цаг хугацаа харуулна

I told you so! Би чамд хэлсэн шүү дээ!

Don't tell on your sister! - Эгчийгээ битгий ховлоод бай!

When in doubt, tell the truth. (Mark Twain). - Эргэлзэж байгаа бол үнэнийг хэл. /Марк Твейн/

Даяармонгол болон Орлоо цахим хуудсын уншигчдын хүсэлтийн дагуу "хэлэх, ярих" гэсэн утгатай англи хэлний speak, talk, say, tell гэх дөрвөн үйл үгийн ялгааг энэ удаад авч үзлээ.

Ш.Наранчимэг
Read On 0 comments

Англи хэлний ойролцоо утгатай үгсийг хэрэглэх нь

1:54 PM
Ойролцоо утгатай үгс нь хоорондоо тэс өөр дуудлагатай үгс байдаг боловч бүгд нэг л утга илэрхийлдэг. Хэдийгээр нэг утга илэрхийлнэ гэх боловч яг бүрэн тохирдоггүй тул тэдгээр үгсийг хэл шинжлэлд ойролцоо утгатай үгс гэж нэрлэдэг.
Англи хэлний ойроолцоо утгатай үгсийг хэрхэн зөв хэрэглэж сурахыг хэсэг үйл үгс дээр авч үзье, тухайлбал: look, see, watch буюу listen, hear.
Эхний гурван үгсийг монголоор "харах", "үзэх" гэж орчуулдаг. Бид монголоор ярихдаа тус хоёр үйл үгийг хооронд нь салгаж хэрэглэдэг билээ. Түүний адил See, look, watch нь тус тусдаа хэрэглэгдэх өөрийн гэсэн онцлогтой. Аливаа юмыг яаж харж буйгаас шалтгаалан англи хэлэнд эдгээр гурван үгсийг өөр өөр нөхцөлд хэрэглэдэг.
1. See
See -Таны нүдэнд харагдсан бүхнийг энэ үгээр илэрхийлж болно.
2. Look
Look, see хоёр нь ямар ялгаатай вэ гэхэд See нь аливаа юмыг онцолж хараaгүй нөхцөлд хэрэглэгддэг. look нь анхаарлаа зориуд хандуулж харсан нөхцөлд хэрэглэгдэнэ.
3. Watch
Ямар нэгэн зүйлийг тодорхой хугацаагаар анхааран харж байгааг илэрхийлэхэд тус үгийг хэрэглэдэг.

When I went into the kitchen, I could see our cat. Би гал тогоонд орж ирээд муураа харлаа.
Juju couldn't see me, because she was looking at her empty food bowl. When I called her, she looked at me. Жужу хоолныхоо хоосон таваг руу харж байсан тул намайг харахгүй байлаа. Харин түүнийг дуудахад тэр над руу харав.
Juju was watching me when I walked to the corner of the kitchen to get her some food. She was hungry.
Түүнд хоол өгөх гээд гал тогооны буланд очиход Жужу над руу харж байлаа. Тэр өлсгөлөн байв.


Нүдээ нээгээд хархад танд юу үзэгдэж байна тэр бүгдийг see үйл үгээр илэрхийлж болдог бол look нь анхаарлаа хандуулж онцолж харсан нөхцөлд хэрэглэгдэнэ. Анхаарлаа хандуулан хэсэг хугацаагаар харахыг watch үйл үгээр илэрхийлнэ.
I can't see you. Би чамайг харахгүй байна.
Look at me! Над руу хараач!
Did you watch TV all day? Чи өдөржингөө зурагт үзсэн үү?


Англи хэлний listen, hear "сонсох" үйл үгс нь мөн хоёр өөр нөхцөлд хэрэглэгддэг.

Honey, did you hear what she said?
No, sorry, I wasn't listening. What did she say?
Хонгор минь, түүний юу хэлснийг сонсов уу?
Үгүй, сонсоогүй. Тэр юу гэж хэлсэн бэ?
Be quiet! I'm listening to the weather report.
Чимээгүй бай! Би цаг агаарын мэдээ сонсч байна.
Listen to me!
Намайг сонс!
Last night I heard someone laughing at my door.
Хэн нэгэн хүн манай хаалган дээр инээхийг урд шөнө би сонссон.

Дээрхи жишээн дээр listen нь анхаарлаа хандуулан, чих тавин сонсоход хэрэглэгддэг бол hear нь чихэнд аяндаа сонсогдоод байгаа зүйлс дээр хэрэглэгддэг байна.
Ойролцоо утгатай үгсийг та хэрэглэж сурвал үг яриа тань илүү сонирхолтой болохоос гадна англиар зөв ярьж сурахад тань тус нэмэр болно.


Read On 1 comments

Англи хэлний угтвар үгс болох PREPOSITIONS

1:51 PM
Монгол хэлэнд угтвар үг гэж байдаггүй тул англи хэлний угтвар үгсийг орхих буюу буруу газар хэрэглэх явдал эхлэн суралцаж байх үед цөөнгүй тохиолддог.

Англи хэлэнд at, in, on, about, for, of, from, to, over, with, across, after, before гэх мэт үгсийг Prepositions гэнэ. Үүнийг монгол руу орчуулвал "ямар нэгэн юмны өмнө" гэсэн утгатай учраас эдгээр үгсийг хэл зүйд угтвар үг гэдэг. Англи хэлний угтвар үгс нь цаг болон хүйсээр өөрчлөгддөггүй тул байгаа хэвээрээ хэрэглэгдэнэ.

Угтвар үгсийг утгаар нь цаг хугацаа,байршил, зүг чиглэл, учир шалтгаан заасан гэж дөрвөн хэсэгт хуваадаг.

Цаг хугацаа заасан угтвар үгст at, in, on, since, till, until, before, after, within, during, for ордог:

аt угтвар үг нь цаг, минут хэлэхэд ордог

Our lessons begin at nine. Манай хичээл 9 цагт эхэлдэг.
in нь цаг хугацаа, өдөр хоног болон он заахад хэрэглэгддэг.

Dad was born in 1956. Аав маань 1956 онд төрсөн.

He will come in an hour. Тэр хагас цагийн дараа ирнэ.

on нь өдөр хоног заахад ордог.

He will go there on Sunday. Тэр бүтэн сайнд явна.

The academic year begins on the first of September.

Хичээлийн жил 9 сарын 1-нд эхлэнэ.

Зүг чиглэл, хөдөлгөөн заасан угтвар үгс: to, into, from, out of, through, towards, down, off, up, throughout...

We'll go to the bank. Бид банк руу явна.

May I come into your room? Өрөөнд чинь орж болох уу?

I am going from my lessons. Би хичээлээсээ явж байна.

He got out of the bus. Тэр автобуснаас буув.

We'll better go through the forest. Бид ойгоор явах нь дээр.

Байршил заасан угтвар үгс: in, on, behind, over, under, in front of, by, at, against, above, around, along, about, across, among, below, near, upon...

My book is on the table. Ном минь ширээн дээр байна.

Dad is behind Ann. Аав Анны ард байна.

There is a tree in front of the window. Цонхны өмнө мод байна.

Mary is sitting by the window. Мэри цонхны хажууд сууж байна.

There is a chair at the door. Сандал хаалганы дэргэд байна.

She is at the meeting. Тэр эмэгтэй хуралтай байна.

I sat beside him. Би түүний дэргэд суув.

Учир шалтгаан заасан угтвар үгс: since, as, because of

Since the lesson is over... Хичээл дууссан учир...

As it is interesting Сонирхолтой учраас...

Because of the bad weather Цаг агаар муудсанаас болж...



Англи хэлний угтвар үгс нь бүтцийн хувьд ганц үгээс гадна хэд хэдэн үгээс бүрддэг.

according to this book энэ номын дагуу

instead of him түүний оронд

on behalf of my son хүүгийнхээ өмнөөс

in accordance with ёсоор, дагуу

in aid of the Red Cross Улаан загалмайн тусламжтайгаар

in front of the window цонхны өмнө

with respect to the law хуулийн дагуу

thanks to ачаар

I've finished my book thanks to you. Таны ачаар номоо дуусгалаа.

because of -аас болж

We did not go because of you. Бид чамаас болж явсангүй.



Нэр үг болон төлөөний үгийн өмнө орсон угтвар үгсийг монгол руу дагавар болон дайвар үгээр орчуулдагийг for угтвар үгийн жишээн дээр авч үзье.



Rob has brought a book for you. Роб чамд ном авчирлаа.

Leo has been here for two weeks. Лео энд 2 долоо хоногийн турш байж байна.

Did they pay you for the work? Ажлын чинь хөлсийг чамд төлсөн үү?

They went out for a walk. Тэд явган алхахаар гарсан.

There is a man waiting for you. Таныг нэг эрэгтэй хүн хүлээж байна.




Англи хэлний угтвар үг нь үйл үгтэй хэрэглэгдэхээрээ үндсэн үгийнхээ утгыг өөрчилдөг.

to be made of юугаар хийгдсэн

to be made in хаана хийгдсэн



This shirt is made of cotton. Энэ бол хөвөн даавуун цамц.

Үгчилбэл: энэ цамц бол хийсэн хөвөн даавууны

This shirt is made in Italy. Энэ цамц Итали улсад үйлдвэрлэгдсэн.

Үгчилбэл: энэ цамц бол хийсэн Италид

to be sick өвчтэй байх

to be sick of залхах

I'm sick today. Өнөөдөр би өвчтэй байна.

I'm sick of you. Би чамаас залхаж байна.



to tell хэлэх

to tell on ховлох



Tell me your name, please. Нэрээ хэлнэ үү.

I will not tell on you. Би чамайг ховлохгүй


to look харах, үзэх гэдэг үгийн ард дараахи угтвар үгс орсоноор үгийн утга яаж өөрчлөгдөж байгааг анхаарна уу.

look at харах

look for хайх

look after асрах

look back эргэж харах

look back on дурсан санах



Look at me! Над руу хар.

What are you looking for? Чи юу хайгаад байна вэ?

I can look after my little sister. Би бяцхан дүүгээ асарч чадна.

Don't look back! Эргэж бүү хараарай!

We've looked back on our golden years. Бид алтан үеэ дурсан саналаа.




Англи хэлэнд түгээмэл хэрэглэгддэг угтвар үгс нь олон утгатай байдаг тул орчуулахад нилээд төвөгтэй байдгийг go on дээр жишээ болгон авч үзье.

What's GOING ON?

Юу болоод байна?



Most of my salary GOES ON my rent.

Цалингий минь ихэнх нь байрны түрээсэнд явчихдаг.



He WENT ON and ON talking and I was so bored.

Тэр яриад л байсан болохоор аймаар залхуутай байлаа.



He's always GOING ON ABOUT his kids.

Тэр дандаа хүүхдүүдийнхээ тухай л яриад байдаг.



The alarm GOES ON when you close the door.

Чамайг хаалга хаахаар түгшүүрийн дохио ажилладаг.



This work surely will GO ON.

Тус ажил нь цаашид үргэлжлэх нь дамжиггүй.

Дээрхи жишээнүүдээс GO "явах" гэдэг үгийн үндсэн утга хэрхэн өөрчлөгдснийг харж болно.



Англи хэлний асуух өгүүлбэрийг угтвар үгээр дуусгадаг.

Where are you from? Та хаанаас ирсэн бэ?

What are you afraid of? Та юунаас айгаад байна вэ?

Whom are you waiting for? Та хэнийг хүлээж байна вэ?

Who did you give the book to? Та хэнд тэр ном өгсөн бэ?

Who is Ann talking to? Анн хэнтэй ярьж байна вэ?

Who are you looking at? Та хэн рүү харж байна вэ?

What bus will you go by? Ямар автобусаар явах вэ?



Англи хэлний зарим угтвар үгс адил утгатай боловч хэрэглэх нөхцөл нь өөр байдаг.

Look out! Болгоомжтой бай!

look out for you санаа зовох, сэтгэл тавих /амьгүй юман дээр хэрэглэнэ/

look out after you санаа зовох, сэтгэл зовних, /хүн дээр хэрэглэх/

The Government will look out for you. Засгийн газар таныг анхаарч үзнэ.

Does your husband look out after you? Нөхөр чинь чамайг халамжилдаг уу?

between хооронд, дунд /хоёр юм болон хүний дунд/

among хооронд, дунд /олны дотор/

It is between you and me. Бид хоёрын л дунд шүү.

She is among the children. Тэр хүүхдүүдийн дунд байна.




Англиар талархаж баярласнаа for угтвар үг хэрэглэж илэрхийлдэг.

Thank you for calling. Утсаар ярьсанд баярлалаа.

Thank you for helping me. Тусалсанд баярлалаа.

Thank you for coming. Ирсэнд баярлалаа.

Thank you for teaching English. Англи хэл заасанд баярлалаа.

Англи хэлэнд 120 гаруй угтвар үгс байдгаас өдөр тутмын ярианы хэлэнд түгээмэл хэрэглэгддэгээс нь товч танилцууллаа.

Ш.Наранчимэг
Read On 4 comments

Англи хэлний нэгэн өвөрмөц хэллэгийн тухай

1:49 PM
Англи хэл эхлэн суралцаж байхад өвөрмөц үг хэллэгийг ойлгоход төвөгтэй байдаг. Өвөрмөц хэллэг нь гагцхүү тухайн үндэстнийхээ хэлэнд байдаг тул өөр хэл рүү орчуулахад тухайн орны соёл, заншлаас мэдэх шаардлагатай болдог.
Өөр хэлэнд хэд хэдэн үгээр гаргах санааг ганц хоёрхон үгээр хураагаад хэлдэг тул эдгээр үг хэллэгийг өвөрмөц хэллэг гэж хэл зүйд нэрлэдэг.

Өвөрмөц хэллэгийг үгчилж орчуулахад тус өвөрмөц хэллэгийн утга гарахгүйгээс гадна утгын алдаа гарах аюул байдаг. Тухайлбал, англи хэлний Watch your back гэсэн өвөрмөц хэллэгийг авч үзье. Үүнийг үгчилж орчуулвал "харах өөрийн нуруу" болно. Ингэж үгчилж орчуулахад монгол хүний санаанд буухгүй. Иймд өвөрмөц хэллэгийг утгачилж орчуулдаг.
Тус үг хэллэгийг орчуулваас:

1.нуруундаа анхаарал тавь.
2.Болгоомжтой бай!
гэсэн хоёр өөр санааг илэрхийлнэ.
Doctor: We should all watch our back. Back pain is one of the biggest health problems people experience in life. Watch your back.
Leo: Watch your back. This phrase means be careful of your back as in our body part.
Эмч: Бид нуруугаа анхаарч байх ёстой. Хүний амьдралд тохиолдох эрүүл мэндийн хамгийн чухал асуудал бол нурууны өвчин мөн. Нуруугаа өвдөхөөс хамгаалж бай.
Лео: Нуруугаа өвдөхөөс хамгаалж бай. Биенийхээ нэг хэсэг болох нуруугаа анхаарч бай
гэсэн утгыг энэ үг хэллэг илэрхийлж байна.

Дээрхи жишээ нь "нуруугаа өвдөхөөс хамгаалж бай" гэсэн шууд утгыг илэрхийлж байгаа бол дараах жишээ нь "Болгоомжтой бай" гэсэн санааг илэрхийлсэн өвөрмөц хэллэг болно.
Maggie: You should keep all your notes from the meeting with your boss.
Saraa: Why?
Maggie: I mean someone might say something you didn't tell. So you need to watch your back.
Saraa: Yeah, you're right.
Магги: Даргатайгаа уулзсан бүх баримт бичгээ хадгалж байх хэрэгтэй юм шүү.
Сараа: Яагаад тэр билээ?

Магги: Хэн нэгэн хүн чиний хэлээгүй юмыг хэлсэн гэж магадгүй гэсэн үг л дээ. Иймд болгоомжтой байх хэрэгтэй.
Сараа: Тэр ч тийм шүү. Чиний зөв өө.

Teacher: Today we are going to look at the phrase that you might not find in your dictionary. Today's phrase is Watch your back.
Onon: Watch your back. What does it mean?
Teacher: It means to be careful, to alert of someone or something that might hurt you.
Onon: I see, watch your back.

Teacher: Yes, it is usually a warning to others.
Багш: Өнөөдөр бид толь бичигт тэр бүр байдаггүй үг хэллэг үзэх гэж байна. Өнөөдрийн өвөрмөц үг хэллэг нь watch your back.
Онон: Watch your back гэдэг нь юу гэсэн үг хэллэг вэ?

Багш: Энэ нь болгоомжтой бай гэсэн утгатай бөгөөд хэн нэгнээс аль эсвэл ямар нэгэн юмнаас гай зовлон учрах гэж байна гэдгийг сэрэмжлүүлэхэд хэрэглэгддэг өвөрмөц үг хэллэг.
Онон: Ойлголоо. Болгоомжтой бай! гэсэн үг юм байна.
Лео: Тийм ээ, энэ нь ерөнхийдөө бусдад анхааруулсан дохио юм.
Болгоомжтой бай! гэсэн утгыг дараах үг хэллэгээр мөн илэрхийлдэг.
Look out! Анхааралтай бай!

Watch out! Сэрэмжтэй бай!

Be careful! Хянамгай бай!

Ш.Наранчимэг
Read On 0 comments

Англи хэлний хэлц үгсээс

1:46 PM
Хэлц үгс нь аливаа улс үндэстний хэл соёлын бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд ярианы хэлэнд байнга хэрэглэгдэж байдгаараа тухайн ард түмнийхээ сэтгэл зүрхэнд хоногшсон байдаг.
Хэлц үгс нь оновчтой мэргэн санаа агуулж байдаг тул утгачилж орчуулдаг.

promise the moon
хэлсэн үгэндээ хүрэхгүй
үгчилбэл: сар амлах

Here's a riddle: what does a politician have in common with a young man in love?
Answer: they are both likely to promise the moon.
Оньсого: улс төрч, дурласан залуу хоёр юугаараа төстэй вэ?
Хариулт: тэд хоюулаа нар сарыг аваад өгнө гэж бэлэн амладаг.

wind someone up
хэн нэгээр дамшиглах, тоглох
Ann: My goodness, there's a huge black insect on your head. It has two pairs of eyes.
Dari: How horrible! Please get it off me! Quickly!
Ann: Don't worry, I'm winding you up. There's nothing there at all.

Анн: Бурхан минь, толгой дээр чинь дөрвөн нүдтэй нэг аймаар том хар хорхой явж байна.
Дарь: Хүүе, ямар аймаар юм бэ? Аваад хаяадахаач! Хурдлаач ээ!
Анн: Зүгээр ээ, зүгээр! Чамаар дамшигласан юм. Толгой дээр чинь юу ч алга.

from China to Peru
дэлхий даяар, хаа сайгүй
үгчилбэл: Хятадаас Перу улс хүртэл
The Dalai Lama’s teaching is known from China to Peru.

Далай ламын сургаалийг дэлхий даяараа мэднэ.
Products made in China can be found from China to Peru.
Хятадад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн хаа сайгүй байдаг.

Hard-boiled
яхир, муухай ааштай
үгчилбэл: хатуу чанагдсан
"What's wrong with Zula? When she's happy she's so nice, but when she's angry she's really hard-boiled!"
Зулаа одоо яагаад байгаа юм бэ? Тэр баяр баясгалантай байхдаа хачин сайхан ааштай атлаа уурлахаараа ямар муухай яхир болдог юм бэ!

Never ask a hard-boiled person for help. He'd probably refuse you.
Яхир хүнээс хэзээ ч тусламж бүү гуй. Тэр тэртээ тэргүй татгалзана.

Laugh up one's sleeve
хүний мууд дурлах
үгчилбэл: ханцуй өөдөө инээх.
"I could sense that Ben was laughing up his sleeve at me when I didn't pass my exam,” Bob said.
Намайг шалгалтаа өгч чадаагүйд Бэн баярлаад байгааг би мэдрээд байна гэж Боб хэлэв.

a pretty penny
үнэтэй, маш их мөнгө
үгчилбэл: хөөрхөн нэгтийн мөнгө

Ann has a new car. She must be earning a pretty penny.
Анн шинэ машинтай болсон. Тэр лав маш их мөнгө авдаг байх

A pretty penny is one of the prettiest idioms in English. Because it means lots and lots of money! A pretty penny гэдэг нь маш их мөнгө гэсэн утгатай учир англи хэлний хамгийн гое хэлц үгсийн нэг болно.

Hands off!
Бүү хүр!Савраа тат!

"Those are my books. Hands off!" Tuul shouted.

Миний номонд битгий хүрээд бай гэж Туул хашгирав.

You would probably never say “Hands off!” to your boss, I am sure you wouldn't hesitate shouting it to me.

Чи дарга руугаа “Савраа тат!” гэж хэзээ ч хэлэхгүй байх харин над руу ингэж хашгирана гэдэгт эргэлзэхгүй байна.

mend a broken heart
хэн нэгний сэтгэлийг тайвшруулах
үгчилбэл: хагарсан зүрхийг засах

When Ron's girlfriend moved away he was left with a broken heart. He felt sad and unhappy. Eventually he met Ann who helped mend his broken heart.
Найз охин нь Роныг орхиод явсны дараа тэр сэтгэлээр нилээд унасан. Нэг хэсэг гунигтай, аз жаргалгүй явж байгаад Аннтай танилцахад, хямарсан сэтгэлийг нь тэр тайвшруулж өгсөн.

“You've mended my broken heart." Ron smiled.
Зүрхний минь шархыг чи л эдгээлээ гээд Рон инээмсэглэв.

In a tight squeeze
санхүүгийн хүнд байдалд орох
үгчилбэл: чанга базалтанд

"I'm in a tight squeeze trying to do two jobs," Tuul complained.
Хоёр ажил хийхгүй бол санхүүгийн хүнд байдалд ороод байна гэж Туул гомдоллов.
"The reason I'm doing two jobs at the same time is because I'm in a tight squeeze trying to pay all my bills and help my daughter who is a student," Tуул said.
Бүх төлбөрөө төлөх дээр нь оюутан болсон охиндоо туслах гээд санхүүгийн бэрхшээлтэй байгаа тул хоёр ажил нэгэн зэрэг хийх болоод байна гэж Туул хэлэв.

The ball is in your court.
чиний ээлж
үгчилбэл: бөмбөг чиний талбайд
I called him and left a message, so now the ball is in his court. I’ll see if he calls me back.
Түүн рүү утасдаад би мэссэж үлдээсэн болохоор одоо түүний ярих ээлж. Над руу эргэж утасдах эсэхийг нь харъя.

Marry money
баян хүнтэй суух
үгчилбэл: мөнгөтэй гэрлэх

Thanks to Anand, Sara will never have to wonder how to pay her bills. Anand is a very rich man so she is about to marry money.
Сараа одоо Анандын ачаар төлбөрөө төлөх гэж цаашид санаа зовохгүй боллоо. Тэр маш баян хүнтэй гэрлэх гэж байна.

No spring chicken
настай эмэгтэй
үгчилбэл:хаврын дэгдээхэй биш
"What? Wear a bikini to the beach? You must be joking. I'm no spring chicken, you know," she laughed.
Юу гэнэ ээ? Далай дээр бикини /усны хувцас/ өмс гэнэ үү? Чи тоглож байгаа байлгүй. Би чинь залуу биш шүү дээ гээд тэр хөхрөв.
Туршлагагүй, залуу хүнийг spring chicken гэж нэрлэдэг.

a burning question
сонирхол татсан чухал зүйл
үгчилбэл: шатаж буй асуулт

The burning question is this: where were you tonight?
Өнөө орой хаана байсан бэ гэдэг чинь чухал байна.

The burning question is who will win the beauty contest?
Сайхан бүсгүйгээр хэн тодрох вэ гэдэг нь хамгийн их сонирхол татсан зүйл болоод байна.

Ш.Наранчимэг
Read On 1 comments

Мөнгөтэй холбоотой англи хэлний этгээд үг хэллэгээс

1:45 PM
Аливаа хэлний хар ярианы хэлэнд хэлц үг, цээртэй үг хэллэг, этгээд буюу бүдүүлэг үг хэллэг байдаг. Эдгээр үг хэллэг нь тухайн хэлнийхээ хэл зүйн дүрэмд захирагддаггүй бөгөөд бичгийн хэлэнд хэрэглэгддэггүй тул толь бичигт тайлбар нь тэр бүр байдаггүй.
Англи хэлний хар ярианы хэлэнд түгээмэл хэрэглэгддэг мөнгөтэй холбоотой үг хэллэгээс авч үзье.



Мөнгөтэй хүний тухай

She's loaded.
Тэр эмэгтэй маш их мөнгөтэй.

He’s stinking rich.
Тэр мөнгөөр бялхаж байна.

My neighbor has struck it rich.
Манай хөрш гэнэт баяжчихсан.

Мөнгөтэй байх үеэ америкчууд иймэрхүү маягаар хэлдэг бол хоосорсон үедээ:

I can't afford it!
Би үүнийг авч дийлэхгүй.

Then John was broke but now I’m broke.
Тэр үед Жон модоо барьсан бол одоо би хоосроод байна.

I don’t have a penny to my name.
Надад сохор зоос ч алга.

don't have two pennies to rub together.
Цалин юунд ч хүрэлцэхгүй байна.
үгчилбэл: хооронд нь үрэх хоёр мөнгө надад алга.

They get paid peanuts.
Тэд маш бага цалинтай.
үгчилбэл: тэд самраар цалинждаг.

The business went bust.
Бизнес нь дампуурчихсан.
He lost his job.
Тэр ажилгүй болсон.

Last bill completely cleaned me out.
Сүүлийн төлбөр намайг хоосруулчихлаа.

I blew my salary on a new hi-fi.
Цалингаа шинэ камерт үрчихлээ.
Харамч хүний тухай.

He never buys a round.
Тэр хэзээ ч, хэнийг ч даадаггүй.

He's really tight /cheap/.
Тэр аймаар нарийн.

She is stingy.
Тэр ёстой нарийндаа хатсан амьтан.

Bob is so greedy, he never gets enough.
Боб хэзээ ч ханана цадна гэж байдаггүй муухай шуналтай эр.

Үнэ өртөгний тухай.


That house's worth a fortune.
Бүх хөрөнгөөрөө энэ байшинг авна.

It costs an arm and a leg!
Маш үнэтэй юм аа!

He can make money but can’t keep it.
Тэр мөнгө олдог ч түүнийгээ үрчихдэг.

It cost me a pretty penny to fix the car.
Машинаа засуулах гэж их мөнгө зарцуулсан.

I'm saving my money. It's going to cost me a pretty penny to go to Mongolia.
Монгол руу явахад их зардал гарах учир би мөнгөө хэмнэж байгаа.

Rosslyn дахь нэгэн жижиг дэлгүүрийг манай залуучууд “шулаачийн дэлгүүр” гэж этгээд үгээр нэрлэдэг юм билээ. Түүнийг нь англи руу этгээд үгээр илэрхийлвэл:
That store is a real rip-off!
луйврын дэлгүүр болох байх.
Энэхүү хичээлээрээ та бүхнийг этгээд болон бүдүүлэг үг хэллэг бүү хэрэглэж яваасай гэж бичлээ. Харин хүүхэд залуучуудын үг хэллэгт болон киноны баатруудын үг ярианд маш элбэг тохиолддог учир утга санаагий нь ойлгож аваасай гэх үүднээс бичлээ.
Ш.Наранчимэг
Read On 0 comments

Англиар ярихдаа гаргадаг бидний алдаанаас

1:44 PM
Англи хэл эхлэн сурч байхдаа бид монголоороо сэтгэж англи өгүүлбэр зохиодог тул хэл зүйн алдаанаас гадна найруулга зүй болон логик алдаа нилээд гаргадаг. Тэр бүхний нийтлэг жишээнүүдээс иш татаж энд гаргахдаа эхний өгүүлбэр нь монгол сэтгэхүйгээр бидний хэлсэн зүйлийг америк хүн яаж илэрхийлдэгийг хоёрдахь өгүүлбэрт харьцуулан тавив.

Нар зүүн зүгээс гардаг.
Буруу: The sun rises from the East.
Зөв: The sun rises in the East.

Бид далай руу явсан.
Буруу: We went to the ocean.
We went to the beach.

Энэ миний өрөөний түлхүүр.
Буруу: This is the key of my room.
This is the key to my room.

Энэ салатыг хэн хийсэн бэ?
Буруу: Who cooked this salad?
Who made this salad?

Танай машин зайтай юу?
Буруу: Is there any place for me in your car?
Is there any room for me in the car?

Би завтай.
Буруу: I have a free time.
I am free. I’m not busy.

Та надад үүнийг уншаад өгөхгүй юу? Бололгүй яахав.
Буруу: Would you mind reading it for me? Yes, certainly.
Would you mind reading it for me? Of course not. Not at all.

Бид маргааш сонсголын шалгалттай.
Буруу: We'll have a hearing test tomorrow.
We'll have a listening test tomorrow.

Надаас ялгаатай нь тэр англиар чөлөөтэй ярьдаг.
Буруу: Different from me, she is good in English.
Unlike me, she is proficient in English.

Ихэнх америкчууд том хамартай.
Буруу: Most Americans have big noses.
Most Americans have long noses.

Энэ хоосон сандал уу?
Буруу: Is this chair empty?
Is this seat taken?

Тэр надад найрсаг хандсан.
Буруу: He treated me very friendly.
He treated me in a friendly way

Энэ бол дэлхийн хамгийн том их дэлгүүр.
Буруу: This is the biggest department store of the world.
This is the largest department store in the world.

Тэр сайжирсан.
Буруу: He becomes better.
He got better.

Танд амралтаа ав гэж зөвлөх байна.
Буруу: I recommend you to take a vacation.
I recommend that you take a vacation.

Би ногоон өнгөнд дуртай.
Буруу: I like green color.
I like green.

Хүүхдэд үүнийг ойлгох хэцүү.
Буруу: Little children are difficult to understand that.
It is difficult for children to understand that.

Зүлгэн дээр бүү гишгэ.
Буруу: Don't step on the grass.
Keep off the grass.

Би сард хоёр удаа цалин авдаг.
Буруу: I get my salary twice a month.
I get paid twice a month.

Судсыг чинь барьж үзье.
Буруу: Let me examine your pulse.
Let me feel your pulse.

Би түүнийг хараад танина.
Буруу: I know his face.
I know him by sight.

Би түрүүвчээ гэртээ мартжээ.
Буруу: I forgot wallet at home.
I left my wallet in the house.

Аравдугаар хуудсаас эхлэе.
Буруу: Let's begin from page 10.
Let's begin at (on) page 10.

Би Европ руу явмаар байсан боловч үнэтэй болохоор нь болисон.
Буруу: I wanted to go to Europe, but it was too expensive so I gave up to go.
I wanted to go to Europe, but it was too expensive so I gave up the idea.

Би гэртээ харьж явна.
Буруу: I am going my home.
I am going home.

Түүний халуун буурсан.
Буруу: His temperature went down.
His temperature came down.

Мөнгөтэй бол надад өгөөч.
Буруу: Please give me money, if you have.
Please give me money, if you have any.

Тэр уншиж, бичиж чадахгүй.
Буруу: He cannot read and write.
He cannot read or write.

Чи хэдэн хийл вэ?
Буруу: How heavy are you?
How much do you weight?

Маргааш гэртээ байх уу?
Буруу: Are you home tomorrow?
Are you at home tomorrow?

Тэр ямархуу эмэгтэй вэ?
Буруу: How does she look like?
What does she look like?

Би үүнийг ийм аргаар хийсэн.
Буруу: This is the way how I did it.
This is how I did it. or This is the way I did it.

Миний тэвчээр барагдлаа.
Буруу: There is a limit in my patience.
There is a limit to my patience.

Танайх байшиндаа галын даатгалтай юу?
Буруу: Did you have fire insurance for your house?
Is your house insured against fire?

Тэр тэргүүн байр эзэлжээ.
Буруу: She wins first prize.
She took first prize.

Галт тэрэг ойролцоогоор нэг цаг хоцорч байв.
Буруу: The train was late about an hour.
The train was about an hour late.

Би англи хэлнийхээ хичээлд 10 минут хоцорсон.
Буруу: I was ten minutes late for the English lesson.
I was ten minutes late for my English class.

Тэр амьдралынхаа төлөө тэмцэж байна.
Буруу: He is fighting for his life.
He is fighting for his bread.

Чи яагаад тэгэж хэлсэн бэ?
Буруу: Why do you say like that?
Why do you say that?

Надад амьдрах гэр орон байхгүй.
Буруу: I have no house to live.
I have no house to live in.

Наад халтар царайгаа толинд хараач!
Буруу: What a dirty face! Look at the mirror.
What a dirty face! Look in the mirror

Тэр дээд амжилт тогтоолоо.
Буруу: He made a world record.
He set a world record.

Тэд миний санааг ойлгохгүй байна.
Буруу: They don't understand my mind.
They don't understand what I was thinking.

Та энд алджээ.
Буруу: This is where you mistake.
This is where you are mistaken.

Сэтгэл санаа минь өөдрөг байна.
Буруу: I felt good mood.
I am in a good mood.

Надад дахиад хоёр цаг өгөөч.
Буруу: Please allow me more two hours.
Please allow me two more hours.

Цаг зогсчихжээ.
Буруу: My watch doesn’t work.
My watch isn't running

Энд нэг аятайхан гутал байна.
Буруу: There are nice shoes.
Here is a nice pair of shoes.

Чимээгүй бай.
Don't be noisy.
Be quiet.

Өнөөдөр халуун өдөр байна.
Today is hot.
It's hot today.

Би хоёр жилийн англи хэлний курст явах гэж байна.
Буруу: I am going to go for two-year English class.
I am going to take a two-year course in English.

Обама Харвардын их сургуулийн оюутан байсан.
Буруу: Obama was a student of Harvard University.
Obama was a student at Harvard University.

Тэр түрүүчийнхээ эхнэрийн нэг хүүхэдтэй байсан.
Буруу: He had a child of his ex wife.
He had a child by his former wife.

Би үүнийг сониноос олж харсан.
Буруу: I saw it on the newspapers.
I read (saw) it in the newspapers.

Анн худалч, чи ч бас худалч.
Буруу: Ann is a liar and you too.
Ann is a liar, and you are too.

20-р хуудсыг нээгээрэй.
Буруу: Open page 20 of your books.
Open your books to page 20.

Гэрээ замбраагүй болгож битгий орхиорой.
Буруу: Don't make the house out of order.
Don't leave the house in a mess.

Энэ зөөлөн мах.
Буруу: This steak is soft.
This steak is tender.

Тэр намайг чангаар цохисон.
Буруу: He hit me strongly.
He hit me hard.

Миний цалин амьдралд хүрэлцэхгүй байна.
Буруу: My salary is not enough for my life.
My pay is not enough to live on.

Манай ээж өтгөн цай уух дуртай.
Буруу: My mother likes to drink thick tea.
My mother likes her tea strong.

Аав өнөөдөр үдээс хойш гэртээ байна.
Буруу: My father will be home today afternoon.
My father will be at home this afternoon.

Ээлжээ хүлээнэ үү?
Буруу: Wait for your turn, please.
Wait your turn, please.

Битгий их оройтоорой.
За, тэгнэ.
Буруу: Don't be too late.
Yes, I don’t.
Don’t be too late.
All right. I won’t.

Чи яагаад жолооны үнэмлэх авахгүй байгаа юм бэ?
Буруу: Why don't you take a driving license?
Why don't you get a driving license?

Ш.Наранчимэг

Read On 0 comments

Англи хэлний эсрэг утгатай үгс

1:42 PM
Англи хэл нь 400 000 гаруй үгтэй гэж тооцогддог бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар ойролцоогоор 500-аад орчим үг цээжилсэн байхад өдөр тутмын сонин хэвлэлийг уншиж чадахаас гадна 2000 гаруй үг мэдэж байхад англиар ямар ч салбарт чөлөөтэй ярих боломжтой гэнэ. Ер нь ямар нэгэн гадаад хэл сурахад олон үг цээжлэхдээ биш сурсан үгээ ямар ч нөхцөлд хэрэглэж чаддаг байх нь амжилтын үндэс гэж үздэг.


Энэ удаад англи хэлний эсрэг утгатай үгсийг та бүхэндээ толилуулж байна. Эсрэг утгатай үгсийг тогтооход хялбар байдаг ч дараах аргыг эхлэн суралцаж байх үедээ оролдвол үгсийн сангаа баяжуулахад тань өгөөжтэй байх болов уу.

This towel is wet. Please give me a dry one.
Энэ алчуур нойтон байна. Надад хуурайг өгөөч.

I love my new car, I sold my old one.
Би шинэ машиндаа дуртай харин хуучнаа зарчихсан.

One of his friends is very rich, but he used to be poor.
Түүний найзуудын нэг нь маш баян гэвч тэр ядуу байсан юм.

Is it the right answer? No, it’s wrong.
Энэ зөв хариулт уу? Үгүй, буруу байна.

Do you feel better now? No, it’s worse.
Бие чинь сайжирч байна уу? Үгүй, тааруухан байна.

Don’t ask about him, just answer the questions.
Түүний тухай битгий асуугаад бай харин асуултанд хариул.

All are good lasses but where come the bad wives?
Алаагүй байхад үнэг сайхан, аваагүй байхад авгай сайхан.

Better an egg today than a hen tomorrow.
Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр.

The knife isn't sharp, I mean blunt.
Энэ хутга чинь хурц биш харин мохоо байна гэж хэлэх гэсэн юм.

Adjectives Тэмдэг нэр
Asleep – Awake
Унтаж буй- сэрүүн
Huge – Tiny
Асар том- бяцхан
Beautiful – Ugly
Хөөрхөн- аймаар муухай
Hungry – Full
өлсгөлөн- цатгалан
Best – Worst
Шилдэг- адгийн муу
Intelligent – Stupid
Ухаантай -тэнэг
Big – Little
Том -жижиг
Interesting – Boring
Сонирхолтой-уйтгартай
Black – White
Хар- цагаан
Kind – Cruel
Зөөлөн- харгис

Brave – Cowardly
Зоригтой- хулчгар
Left – Right
Зүүн- баруун
Bright – Dim
Сэргэлэн- мулгуу
Long – Short
Урт-богино
Cheap – Expensive
Хямд- үнэтэй
Loud – Quiet
Чанга- чимээгүй
Clean – Dirty
Цэвэр- бохир
Naked – Dressed
Нүцгэн- хувцастай
Clever – Dumb
Ухаалаг- дүйнгэ
Near – Far
Ойр- хол
Dead – Alive
Үхсэн- амьд
Negative – Positive
Сөрөг- эерэг
Different – Same
Ялгаатай- ижил
New – Old
Шинэ- хуучин
Drunk – Sober
Сохтуу- эрүүл
Nice – Nasty
Сайхан- муухай
Empty – Full
Хоосон- дүүрэн
Polite – Rude
Боловсон-бүдүүлэг
Even – Odd
Тэгш- сондгой
Previous – Next
өмнөх- дараагийн
Exact – Approximate
Яг- ойролцоо
Quiet – Noisy
Чимээгүй- шуугиантай
Fast - Slow
Хурдан- удаан
Real – Fake
Жинхэнэ- хуурамч
Fat – Thin
Тарган- туранхай
Rich – Poor
Баян- ядуу
First – Last
Эхний- сүүлийн
Right – Wrong
Зөв- буруу
Foreign – Domestic
Гадаад- дотоод
Safe – Dangerous
Аюулгүй- аюултай
Fresh – Rotten
Шинэ- ялзарсан
Sharp – Blunt
Хурц- мохоо
Good – Bad
Сайн- муу
Simple – Complicated
Энгийн- ээдрээтэй
Guilty – Innocent
Гэмтэй- гэмгүй
Stubborn – Agreeable
Зөрүүд- нийцтэй
Hot – Cold
Халуун- хүйтэн
Strong – Weak
Хүчтэй- сул
Hard –Soft
Хатуу- зөөлөн
Thick – Thin
Зузаан- нимгэн
Hard – Easy
Хүнд, хэцүү- амархан
Small – Large
Жижиг- том
Hardworking – Lazy
Ажилсаг- залхуу
True – False
Үнэн -худал
Heavy – Light
Хүнд- хөнгөн
Warm – Cool
Дулаан- сэрүүн
Generous – Greedy
өгөөмөр- харамч
Wet – Dry
Нойтон- хуурай
High – Low
өндөр- нам
Wide – Narrow
өргөн- нарийн

Verbs Үйл үгс
Nouns Нэр үгс

Add – Subtract
Нэмэх- хасах
Absence – Presence
Эзгүй байх- оролцох
Argue – Agree
Маргах- зөвшөөрөх
Arrive – Depart
Ирэх- буцах
Ask – Answer
Асуух- хариулах
Beginning – End
Эхлэл- төгсгөл
Begin – Finish
Эхлэх- дуусах
Birth – Death
Төрөх- үхэх
Bend – Straighten
Мурийлгах- тэгш болгох
Bliss – Misery
Жаргал-зовлон
Borrow – Return
Зээлэх- буцааж өгөх
Center – Periphery
Төв- зах хязгаар
Build – Destroy
Байгуулах-устгах
Child – Adult
Хүүхэд- том хүн
Break – Repair
Эвдэх- засах
Complaint – Praise
Гомдол- магтаал
Buy – Sell
Худалдаж авах- зарах
Copy – Original
Хуулбар- жинхэнэ эх
Care – Ignore
Анхаарал тавих- үл тоомсорлох
Delight – Disgust
Баяр хөөр- жигшил зэвүүцэл
Catch – Let go
Барьж авах- явуулах
Flood – Drought
Үер- ган гачиг

Change – Stability
өөрчлөлт- тогтвортой байдал
Freedom – Slavery
Эрх чөлөө- боолчлол
Come – Go
Ирэх- явах
Friend – Enemy
Найз- дайсан
Confuse – Clarify
Будлих- ойлгомжтой болгох
Front – Back
өмнө- хойно
Continue – Interrupt
Үргэлжлүүлэх- /яриа/ таслах
Future – Past
Ирээдүй- өнгөрсөн
Connect – Tear
Нийлүүлэх- урж тасдах
Guest – Host
Зочин- гэрийн эзэн
Collect – Scatter
Хураах- тарааж хаях
Glory – Disgrace
Бахархал- гутамшиг
Decide – Hesitate
Шийдэх- эргэлзэх
Health – Disease
Эрүүл мэнд- өвчин зовлон
Divide – Multiply
Хуваах- үржүүлэх
Hell – Paradise
Там - диваажин
Enjoy – Suffer
Баяр баясгалан- зовлон
Hope – Despair
Найдвар – цөхрөл
Enter – Exit
Орох- гарах
Honesty – Cheating
Шудрага явдал- мэхлэх
Fill – Empty
Дүүрэн- хоосон
Joy – Grief
Баяр баясгалан- уй гашуу
Find – Lose
Олох- хаях
Lie – Truth
Худал – үнэн
Float – Sink
Хөвөх- живэх
Light – Darkness
Гэрэл- харанхуй
Fly – Crawl
Нисэх- мөлхөх
Marriage – Divorce
Гэрлэлт-салалт
Give – Take
өгөх -авах
Pride – Shame
Бахархал- шившиг
Love – Hate
Хайр- үзэн ядалт
Reward – Punishment
Шагнал - шийтгэл
Open – Close
Нээх - хаах
Success – Failure
Амжилт- уналт
Permit – Forbid
Зөвшөөрөх- хориглох
Top – Bottom
Оргил- ёроол
Remember – Forget
Санах- мартах
Wisdom – Foolishness
Эрдэм мэдлэг- мунхаглал
Win – Loose
Ялах- ялагдах
War – Peace
Дайн энх

Английн нэрт зохиолч Чарлз Диккенс англи хэлний эсрэг утгатай үгсийг зохиол бүтээлдээ хэрхэн хэрэглэж байсныг Францын хувьсгалын тухай өгүүлсэн “Хоёр хотын тууж” зохиолоос нь жишээ татлаа.
It was the best of times, it was the worst of times; it was the age of wisdom, it was the age of foolishness; it was the spring of hope, it was the winter of despair... (Ch. Dickens. A Tale of Two Cities).

Ш.Наранчимэг /Arlington/

Read On 0 comments

Англи хэлний Do, Make хоёрыг ялгах нь

1:40 PM
Англи хэлийг эхлэн сурч байгаа үед Do, Make гэсэн ижил утгатай хоёр үгсийг зөрүүлж хэрэглэх явдал элбэг гардаг. Эдгээр хоёр үйл үгс нь монгол хэлэнд хоюулаа хийх гэсэн утгатай боловч хэрэглэх нөхцөл нь англи хэлэнд өөр өөр байдгийг дараах жишээн дээр үзүүлье.


Have you made lunch yet, darling?
Хонгор минь, / үдийн/ хоолоо хийчихсэн үү?
The restaurant did a good lunch.
Рестораны хоол амттай байсан.
Хэрвээ ямар нэгэн хоолны газар байнга амттай хоол хийдэг бол Do –г хэрэглэнэ. Хоол хийхийг урлаг болон бүтээлч үйл ажиллагаа гэж үздэг учраас өөрөө хоол хийж байгаа үед Make – г хэрэглэдэг.
doing time
цаг нөхцөөх /шоронд орсон хүн дээр хэрэглэдэг/
making time
цаг, зав гаргах
Teachers make homework, but students do homework.
Багш нар гэрийн даалгавар зохиодог бол оюутнууд гэрийн даалгавраа хийдэг.

Англи хэлний Do-г хэрэглэх нь.

1.Дахин дахин байнга давтагдаж байдаг үйлдэл дээр хэрэглэнэ.
Do exercises.
Дасгал хий.
Do it again.
Дахиад хий.
Do it over.
Үүнийг дуустал хий.
Do the laundry.
Хувцасаа угаа.
Do the dishes.
Аяга шанагаа угаа.
Do your homework.
Гэрийн даалгавраа хий.
Do your hair.
Үсээ засуул.
Do your nails.
Хумсаа ав.
I have done it again.
Би дахиад л үүнийг хийчихлээ.
If you have repeated a stupid mistake you can say “I have done it again”.
Хэрэв чи тэнэг алдаагаа дахин давтсан бол “I have done it again” гэж хэлж болно.

2.Ажлын хариуцлага болон үүргийн тухай ярихад Do хэрэглэгддэг.
Do your work.
Ажлаа хий.
Do your best.
Чадлынхаа хирээр зүтгэ.
You can do well.
Та үүнийг сайн хийж чадна.
Don’t do the wrong thing!
Буруу юм бүү хий.
Do something.
Арга хэмжээ ав, ямар нэгэн юм хий.
What do you do?
Та юу хийдэг вэ?

3.Өгүүлбэрт үйл үгийн өмнө орохдоо үндсэн үйл үгийн утгыг тодруулж, хүч оруулж өгдөг.

I do believe we’ve met somewhere before.
Бид хаа нэгэн газар урьд өмнө тааралдаж байсан гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байна.
I do think Chinese is a difficult language to learn.
Хятад хэл сурахад хэцүү гэдгийг би сайн мэдэж байна.
I do hope that this explanation has been useful to you.
Энэ тайлбар нь чамд тус нэмэр болсон гэдэгт найдаж байна.
We do hope Debra will be happier in her new house.
Дебра шинэ байрандаа илүү аз жаргалтай байна гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.

4.Эсрэг тэсрэг байдлыг харуулахад do –г мөн үйл үгийн өмнө хэрэглэдэг.
The office staff said that my fax was late, but I did send it on time.
Хэдийгээр би цаг тухайд нь факсаа явуулсан боловч манай офисийнхан оройтож ирсэн гэв.
Saihan is so naughty at home, but his teacher says that he does study hard at school.
Сайхнаа гэртээ маш дэггүй боловч багш нь түүнийг хичээлдээ сайн гэж үнэлдэг.
DO үйл үгтэй хэрэглэгддэг зарим үгсийг дор сийрүүлье.
do favors
тус хүргэ
do it yourself
үүнийг өөрөө хий
do it over again
дуустал нь дахиад хий
the day is done
ажил дууслаа
do well
сайн хий
do your duty
үүргээ биелүүл
don’t do any harm битгий гай тарь

If you do harm to a person you hurt him.
Хэрвээ чи хэн нэгэн хүнд хор хүргэвэл түүнд зовлон учрана.
He does more harm than good.
Тэр эр тус болохоосоо илүү гай болдог.

Англи хэлний MAKE үйл үгийг хэрэглэх нь
1.Ямар нэгэн бүтээлч үйл ажиллагааг тодорхойлоход хэрэглэнэ.
It’s not easy to make money. Мөнгө олох амар биш ээ.
You know movies make money.
Киногоор мөнгө олдог гэдгийг та мэднэ.

Англи хэлэнд мөнгө олохыг бүтээлч үйл ажиллагаа гэж үздэг учраас “do money” гэж хэлдэггүй.
Making breakfast or dinner doesn’t bother me much.
Өглөөний цай бэлдэх болон оройн хоол хийхэд надад нэг их төвөг учирдаггүй.

2. Ямар нэгэн сонголт хийх боломжтой нөхцөлд make хэрэглэгдэнэ.
We make decisions.
Бид шийдвэр гаргадаг.
Do they make plans every year?
Тэд жил бүр төлөвлөгөө гаргадаг уу
They will make friends soon.
Тэд удахгүй шинэ найз нөхөдтэй болно.
Don’t be afraid of making mistakes.
Алдаа гаргахаас бүү ай.
If you make a mistake you do something wrong.
Хэрэв та алдаа гаргасан бол ямар нэгэн юм буруу хийжээ.
If you make the choice you select the best one.
Сонголт хийсэн нөхцөлд хамгийн сайныг шилж авдаг.

3. Бусдаар үйлдүүлэх хэвийг make –ээр илэрхийлдэг.
Who makes you happy?
Таныг хэн баярлуулдаг вэ?
Don’t make Saraa angry.
Сарааг битгий уурлуулаарай.
He made me cry.
Тэр намайг уйлуулсан.
We can’t make everyone happy.
Бид хүн бүрийг аз жаргалтай байлгаж чадахгүй.
Ann made me laugh.
Анн миний инээд хүргэсэн.
You can easily make someone angry if you don’t do the right thing.
Хэрвээ чи буруу юм хийвэл хэн нэгэн хүнийг амархан уурлуулж болно.
It makes me feel like a nonperson, kind of.
Энэ нь намайг хүний тооноос хассан юм шиг санагдуулж байна.
It will make you think twice about him.
Энэ нь чамайг түүний тухай дахин дахин бодоход хүргэнэ.
Your emails make me feel good.
Явуулсан захианууд тань сэтгэлийг минь сэргээж өгдөг.
Make үйл үгтэй хэрэглэгддэг зарим үгс.
make a contract
гэрээ хэлэлцээр хийх
make a mess
хог тарих
make a phone call
утсаар ярих
make a profit
ашиг гаргах
make a promise
амлах
make a bed
ор засах
make a noise
дуу чимээ гаргах
make an error
алдаа гаргах
make love
загас наадуулах
make war
дайн хийх
make a fuss
хэл ам хийх
make a complete fool of -self
тэнэгээ гайхуулах
make it easy
туслах
Make нь UP угтвар авахдаа хэд хэдэн утга илэрхийлдэг, тухайлбал:
make up
нүүр амаа будах; бүрдүүлэх
make up a story
санаанаасаа зохиож ярих
make up your mind
шийдэх
Women make up 40 percent Chile’s 6 million workers.
Чили улсын 6 сая ажилчдын 40 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг.
She likes to buy very expensive makeup.
Тэр маш үнэтэй оо ингэсэг авах дуртай.
We’ve made it up.
Бид хэл амаа олсон.
Өдөр тутмын ярианы хэлэнд make sure гэдэг үг хэллэг өргөн хэрэглэгддэг. Тус үг хэллэгийг монголоор хэлэх оновчтой үг байхгүй тул орчуулахад нилээд төвөгтэй байдаг. Өгүүлбэрт ямар утга илэрхийлж буйгаас нь хамаараад итгэлтэй байх, шалгах, бүү мартаарай, баттай болгох, магадлах, олж мэдэх гэх мэтээр монгол руу орчуулж болдог.
Make sure –г ихэвчлэн хэн нэгэн хүн бусдад ямар нэгэн юм сануулахад хэрэглэдэг.
Make sure nobody in the class is sick.
Ангид өвчтэй хүүхэд байхгүй гэдгийг шалгаарай.
Make sure the numbers matches.
Дугаарууд нь таарч байгаа эсэхийг сайн шалгаарай.
Make sure you call Bat.
Бат руу заавал утасдаарай.
Make sure he comes.
Түүнийг заавал ирүүлээрэй.
Did you make sure he is at home?
Түүнийг гэртээ байгаа эсэхийг лавтай мэдсэн үү?
Let’s make sure Tuul wins.
Туулыг заавал ялуулая.
Make -тэй жишээ татая.
There is nothing worse than making a mistake in public.
Олны өмнө алдаа гаргах шиг муухай юм байхгүй.
That doesn’t make any sense.
Үүнд ямар ч утга учир алга.
Bold makes a complete fool of himself when he goes out.
Болд гадагшаа гарахаараа л мангартаад эхэлдэг юм.
You’ll make a fuss about something if you are dissatisfied with a situation.
Нөхцөл байдалдаа сэтгэл ханамжгүй байвал та ямар нэгэн юмаар хэл ам хийнэ.
So it makes sense to stay here.
Иймд энд үлдэх нь утга учиртай юм аа.
To be honest I didn’t make it easy for my boss.
Үнэнийг хэлэхэд би даргадаа туслаагүй.
I made my apologies.
Би уучлалт гуйсан.
Ш.Наранчимэг

Read On 1 comments

АНГЛИ ХЭЛ СУРАХААСАА БҮҮ ШАНТАР

1:39 PM
DON'T GIVE UP!
Англи хэлний нэг үйл үг олон утга илэрхийлдэгийг бидний сайн мэдэх give гэдэг үйл үгэн дээр жишээ авч тайлбарлая. Тус үйл үгийн үндсэн гол утга нь өгөх болно.

Your secretary gave us this letter.
Танай нарийн бичгийн дарга бидэнд энэ захиаг өгсөн.

I would give anything to get there.
Тэнд очихын тулд би юугаа ч өгөхөд бэлэн.

He gave his life for his country.
Тэр хүн эх орныхоо төлөө амь насаа өгсөн.

Our teacher doesn’t give a lot of homework.
Манай багш гэрийн даалгавар ихээр өгдөггүй.

A funny thing happens when our manager’s wife gives orders and command.
Менежерийн авгай тушаал заавар өгөхөд ямар нэгэн хөгийн юм болдог.

to give нь бэлэглэх гэдэг утга мөн агуулдаг.

What did he give you for your birthday?
Төрсөн өдөрт чинь тэр чамд юу бэлэглэсэн бэ?

This picture was given to me by my grandparents.
Эмээ өвөө маань энэ зургийг надад бэлэглэсэн юм.

They give generously to charities.
Тэд хүмүүнлэгийн тусламжийг сэтгэл харамгүй өгдөг.

Англи хэлний үйл үгс угтвар үгстэй хэрэглэгдэхийг phrasal verbs гэж нэрлэдэг .Нэг нийлэмж үг нь хэд хэдэн утга илэрхийлж болдогийг дараах жишээнээс харж болно.

to give away -1.тарааж өгөх; 2.нууц задруулах

Не gave away all his money to the friends.
Тэр бүх мөнгөө найзууддаа тарааж өгсөн.

Don't give away state secrets.
Улсын нууцыг битгий задруул.

to give in to - бууж өгөх

We gave in to despair.
Бид цөхрөнгөө барж байна.

I gave in to you.
Би чамд бууж өглөө.

Each side in the dispute should give in some points.
Маргааны үед хоер тал зарим нэгэн зүйл дээр харилцан буулт хийх хэрэгтэй.

to give back -буцааж өгөх

I'll give your book back tomorrow.
Номыг чинь маргааш буцааж өгнө.

She will not give you back your money.
Тэр эмэгтэй мөнгийг чинь буцааж өгөхгүй.

Хамгийн олон утга илэрхийлдэг нийлэмж үг нь to give up юм.

to give up

1.бууж өгөх
2.татгалзах,хаях
3.болих, шантрах

I tried hard, but I had to give up to her.
Би бүхий л чадлаараа оролдсон гэвч түүнийг дийлээгүй.

Не gave himself up to the police.
Тэр цагдаад өөрөө бууж өгсөн.

My friend gave up studying because of his illness.
Найз маань өвчнөөсөө болж сургуулиа орхисон.

You have to give up smoking.
Та тамхиа хаях хэрэгтэй.

I've given up the idea.
Би бодлоо өөрчилсөн.

Give up your seat to the old person.
Настай хүнд сандал тавьж өг.

Don't give up so soon, try again.
Ийм хурдан бүү шантар, дахиад оролдоод үз.

Англи хэлний give-and-take болон give or take гэсэн адил төстэй хоер нийлэмж үг нь тэс хоер өөр утга илэрхийлдэгийг тогтоож авах хэрэгтэй.

give-and-take харилцан буулт хийх

We can solve this problem if there is a little give-and-take on both sides.
Бид хоер талаасаа харилцан буулт хийвэл асуудлыг шийдэж болно.

give or take нааш цаашаа, нэмэх хасах

It will take two hours, give or take ten minutes.
Энэ нь тав арван минутын наантай цаантайгаар хоер цаг орчим болох байх.

Хар ярианы хэлэнд түгээмэл хэрэглэгддэг нэгэн бүдүүлэг үг хэллэгт give мөн ордог.

I don't give а damn!
Надад падгүй.

Damn гэдэг нь монголоор хараах, хараал гэсэн үг бөгөөд сүүлд орсон n үсгийг хэлдэггүй.
“Надад хамаагүй”, “Надад падгүй.” гэсэн санааг англиар I don't саге! гэж хэлэх нь элбэг байдаг.

to give - нь үндсэн утгаасаа гадна дараах олон утгыг илэрхийлдэг.

Give me а call.
Над руу утасдаарай.

Professor Sodnom gave us а lecture.
Профессор Содном бидэнд лекц уншив.

They gave а party yesterday.
Өчигдөр тэд үдэшлэг зохиов.

Bat, give your sister a kiss!
Батаа, дүүгээ үнсээрэй!

Your son gave us а lot of trouble.
Танай хүү бидэнд бөөн төвөг учруулж байна.

Does this clock give the right time?
Энэ цаг зөв явж байна уу?

The vodka gave me a headache.
Энэ архинаас болж толгой өвдөж байна.

Give your mother my regards!
Миний өмнөөс ээждээ мэнд хүргээрэй!

Ann gives all her time to her work.
Анн бүхийл цагаа ажилдаа зориулдаг.

The snow gave.
Цас хайлав.

You have to give your full attention to this problem.
Та энэ асуудалд бүхий л анхаарлаа хандуулан ёстой.

The whip gave but didn't break.
Ташуур мурийсан боловч хугарсангүй.

This mattress doesn't give much.
Энэ матраас дэндүү хатуу юм.

I know how to give massage.
Массаж яаж хийхийг би мэднэ.

John always gives her a lift.
Жон түүнийг дандаа машинаараа хүргэж өгдөг.

Linda always gives a great smile.
Линда дандаа сайхан инээмсэглэдэг.

Your words give us some hope.
Таны хэлсэн үг бидэнд найдвар төрүүлж байна.

Хэл сурах хүсэл сонирхол тань байсан цагт нэг үгийн олон салаа утгаас шантралгүй оролдвол англи хэлийг сурч болно.

Ш.Наранчимэг /Арлингтон/

Read On 0 comments

Англи хэлний used to, to be used to –гийн ялгаа

1:29 PM
2008 оны 10 сарын 24
Аливаа гадаад хэлийг эхлэн суралцаж байгаа хүн юуны түрүүнд ойр зуурын хэдэн үг хэллэгтэй болсондоо урамшин үг тогтоож эхэлдэг. Үгсийн сангаа баяжуулах нь чухал боловч цээжилж авсан хэдэн үгээ хооронд нь зөв холбож, ярьж, бичиж сурахад хэлзүйн дүрмийг давхар үзэж байх нь тустай байдаг. Энэ удаад англи хэлний used to, to be used to -г хэрхэн зөв хэрэглэж сурахыг дараах жишээн дээр тайлбарлая.

I used to be a teacher. Би багш байсан.
I’m used to the teacher. Би багшдаа дассан

When I lived in America, I used to drink Coca Cola. Now I’m in Mongolia and I’m used to airag.
Би Америкт байхдаа Кока кола уудаг байсан. Харин одоо Монголд айраг ууж сурсан.

Англи хэлний used to -г ямар нэгэн юм дахин давтагдаж үргэлжлэхгүй бөгөөд түүх болоод өнгөрсөнийг илэрхийлэхэд хэрэглэдэг.
>Otgoo used to be a pilot.
Отгоо нисэгч байсан.

Tuya used to have long hair.
Туяа урт үстэй байсан.

I used to drive to work but now I take the bus.
Би ажилруугаа машинаараа явдаг байсан харин одоо автобусаар явж байгаа.

I used to smoke a packet a day, but I stopped.
Би өдөрт бүтэн хайрцаг татдаг байлаа гэвч одоо больсон.

to be used to нь хэн нэгэн хүнд эсвэл ямар нэгэн юманд дассан гэдгийг илэрхийлэхэд хэрэглэгддэг.
I’m used to Otgoo and Tuya.
Би Отгоо Туяа хоёрт дассан.

Robert is used to drinking airag .
Роберт айраг ууж сурсан

I’m used to all the noise now.
Эндхийн чимээ шуугианд би одоо дассан.

Ямар нэгэн үйлд сурч, дасч, хэвшиж байгааг мөн to be used to -ээр илэрхийлдэг.
I’m used to living on my own.
Би ганцаараа амьдарч сурсан.

As a father I’m used to cleaning up the mess my children make.
Аав хүний хувьд хүүхдүүдийнхээ тарьсан хогийг цэвэрлэж заншсан.

I used to live in the countryside, but now I’m used to living in the city.
Би хөдөө суудаг байсан харин одоо хотод амьдарч сурч байна.

Boldoo has started working nights. So he’s getting used to sleeping during the day.
Болдоо шөнө ажиллаж эхлэсэн тул өдөр унтаж сурч байна.

used to –гийн үгүйсгэсэн хэлбэр нь didn’t use to, never used to, used not to –гээр илэрдэг.
I didn’t use to like him but now I do.
Би түүнд дургүй байсан харин одоо бол зүгээрээ.

Saran didn’t use to travel abroad a lot in her job.
Саран гадаад руу ажлаар нэг их явдаггүй байсан.

I never used to smoke, but now I smoke too much.
Би хэзээ ч тамхи татдаггүй байсан гэвч одоо хэтэрхий их татдаг болсон.

I used not to buy really expensive make-up.
Би дэндүү үнэтэй гоо сайхны бараа авдаггүй байсан.

used to, to be used to хоерыг өнгөц харахад ижил мэт боловч өөр өөр утгыг илэрхийлдэгийг дээрх жишээнүүд харуулж байна.

Ш.Наранчимэг /Arlington, VA/

Read On 0 comments

Хайвал олно