Миний зай

Дэлхийгээс булааж төрсөн
Дээлийн энтэй зайг минь
” Үхэл” хэмээх алаггүй үнэн булааж
Үгүйн салхи тэнд дураараа буйлна
Өөд болоход минь та нарт үлдсэн
Өм өмөөр онгойсон сэтгэлийн чин зайг

Унаж чулуужихдаа үлдээсэн
Ухам ухмаар эзгүйрсэн харууслын оронг
Олон олон гэхэд
Одод ни үлдсүн
Хөх тэнгэр нөхөхгуй...
Олон олон гэхэд
Цэцэг нь олдсон
Бор газар нөхөхгуй...
Шоглуулсан сэтгэлийн хагацлыг
Шороо чулуу хоёр нөхөхгуй
Амьдад минь
Миний өмнө алдсан алдаа
Аль байдгаараа
Аашаа эвдэж байсан бухэн
Миний байхгүйн зайд
Миегнэн оршиж
Нууя гэлээ ч дийлдэхгуй
Нулимс тэнд зоргоороо урсана
Үхсэний минь дараах миний зайд
Үгүйлэхийн шаналан гиншин холхино
Тэгэхэд нь тэгэхгүй яв гэсэн
Тэнэг гэмшлийн зайг...
Тэр минь байхдаа гэсэн
Тэнэмэл дуртгалын лайг...
Буруутай зөвтэй миний орон зайг
Бурхан хажуулаад ч нөхөхгүй
0 comments:

Хайвал олно

Loading...

Архив