Намрын дуун

Цармын цэцэг миний адил гуниглана
Цантай өвлийн дохио ойрхон байна
Ирэх хавар л дэндүү хол бодогдоно
Ижийдээ үнсүүлээд мордоё доо, тэнгэр өршөө

Холын зам саравчилж
Хоёр нүдээ чилээх вий
Хонгор ижийдээ үр нь
Хойтон хавар ирнэ
Алсын зам тосож
Аясын салхинд жиндэх вий
Амраг ижийдээ үр нь
Арван тавдаар очно
Хөдөөгийн салхи задгайхан байдаг даа
Хөлөө л сайн хучиж байгаарай
Ижий минь наддаа ганцхан шүү
Эрхэм биеэ л бодож яваарай
Үгийн сайхан цээжинд багтдаг ч
Өлгийн бүүвэйнд багадна гэнэлээ
Сайхан ижийгээ хүү нь аргадавч
Санаа нь дандаа ууланд гэнэлээ
Холын зам саравчилж
Хоёр нүдээ чилээх вий
Хонгор ижийдээ үр нь
Хойтон хавар ирнэ
Алсын зам тосож
Аясын салхинд жиндэх вий
Амраг ижийдээ үр нь
Арван тавдаар очно
Цармын цэцэг миний адил гуниглана
Цантай өвлийн дохио ойрхон байна
Ирэх хавар л дэндүү хол бодогдоно
Ижийдээ үнсүүлээд мордоёо доо, тэнгэр өршөө

0 comments:

Хайвал олно


Архив