Р.Чойном Сургааль шүлэг - 3

Булаг усны цутгалан сөргөж ордог жамгүй,
Буунаас гарсан сум сөөргөө ирдэг замгүй,
Булт олны ёсыг ганц бие зогсоохгүй,
Буруу зөв хоёрыг нэгэн дор шийдэхгүй.
Бузрын нүх уруу өөрийгөө өөрөө түлхэх хэрэггүй,
Буян завшаан хоёроос мэдсээр зугтах хэрэггүй!

Алт алт гэвч алт хэвээрээ ургадаггүй,
Арслан, заан гэвч хүчтэн хэвээр төрдөггүй,
Амьд байгалийн хуулийг хүний хүү тэрсэхгүй,
Алс одоо хоёрыг ганцхан орой шийдэхгүй,
Алдаа ослоос айж биеэ тамлах хэрэггүй,
Алдсан хойноо харин түүнээ давтах хэрэггүй.
Би л айдаггүй хүн гэж сармагчин мэт загнасаар
Бие амьдрал хоёроо дэмий сүйтгээд ч яахав.
Алдаж буруутах вий гэж юм бүхнээс айсаар
Ахиж олдохгүй насаа аргамжиж хүлээд ч яахав
Наргих ёстой газраа наргисан шиг нарги!
Найман настай балчир шиг бодох юмгүй жарга!
Сэргэх ёстой газраа сэргэсэн шиг сэргэ!
Сэхээ муутай юмсыг ниргэсэн шиг ниргэ!
Хүсэл бүтээл хоёртоо эзэн нь болж сур!
Хүн урьд нь бүтээснийг заавал давуулахыг зорь!
Мэдлэг бүхнээс амсаж, мэдэхийн дайтай мэд.
Мэдсэн хүний дэргэд ч мэргэдийн дайтай зэрэгц!
Өөрөө тамхи татдаг бол бусдаас битгий гал гуй!
Өрөөл чинь хэрэв гуйвал ялихгүй битгий харамла!
Өвөр түрий хоосон бол шалигийн зүйлс бүү шохоорх!
Өр зээл ихтэй бол нэгэн газар бүү суу!
Архинд хэрвээ дуртай бол уухын эрдмийг бас сур!
Амьтан бүхний түрүүнд унахын эрдмийг бүү үзүүл!
Аяган дахиа хоословч л лонхон дахиа хоослолгүй
Ахиад маргааш өглөө нь дотор засахаа бод!
Эхнэрт хэрэв дуртай бол энхрийлэхийн эрдмийг сур!
Эрэгчин адгуустай адилхан зайдагнахаа бүү яар!
Энэ шөнө өнгөрөвч өртөнцийн маргааш олон,
Эргээд хэзээ ч магадгүй уулзана гэдгээ бод!
Ав! гэсний нь зоргоор хүнээс юм авахдаа чи
Авдар савыг иь хоослоод бүгдийг нь авахгүйн учир
Аль! гэсний нь зоргоор хүнд юмаа өгөхдөө чи
Ар талд нь бас өөрт үлдээхээн бод!
Өөрийн нутагт явахдаа хүний хүнийг хайрла!
Хүний газар явахдаа нутгийн нэрийг хайрла!
Эцэг нь үгүй хүүхэд эхээс төрөх ёсон байвч
Нутаг нь үгүй хүн хорвоод байдаг учиргүй!
Өөрөө цадах тусмаа өлөн хүнийг өрөвд!
Өлсөх цагтаа харин цатгаланд бүү хонзогно!
Өнгөтэй хувцас өмсөөд тостоос холуур яв!
Өөрөө тостой бол харин өнгөтөөс бүү дөл!
Нэг идэх хоол бол хугас өдрийн хань,
Нэг өмсөх хувцас бол хагас жилийн хань,
Нэг олдох нэр бол хамаг насны хань
Нэр үлдэж, бие үхдэгийг бүү март!
1975— 8—18
Р.Чойном "Сүмтэй будрын чулуу" номны 1990, 129-131-р талууд



1 comments:

Как говорилось на Seexi.net У меня не было отца, живу с мамой 22 года. Правда, был отчим, но недолго (мне было лет 4-6). Я его называла папой без задач, но потом они с мамой разошлись (он пил). Один раз он стоял с ножом, я и мой брат (его сын) сильно испугались. Но я про это уже, в общем-то забыла. Но даже в садике, когда была влблена в мальчика, боялась с ним заговорить. Наверно, део не в отце... Не знаю. Ещё в нвчальной школе я много читала, даже журналы, вот помню историю про малолетнюю девочку-проститутку. Ещё в другой газете (типа спид инфо или же что там было) рассматривала картинки голых женщин. Блин, может, я начиталась любого, где мужчина выступал как убийца, маньяк, насильник, в следствии этого их боюсь? К слову, мне по вечерам как раз страшно ходить по улицам.
Но не в этом дело. Как в мужчинахперестать видеть источник опасности? Я реально их боюсь. У меня какоё-то сдвиг. Смотрю на мужчину и не вижу в нем просто человека, а вижу самца, что ли. Как будто он только и мечтает меня тр**нуть. Понимаю, бред, как избавиться от этих мыслей???????? И говорить я с ними не могу. Только в случае в случае если я не воспринимаю их как вероятных ухажеров, то нет задач. А с более-менее симпатичным - всё, ступор...((( Кстати, у меня еще есть дядя, так его я также буквально каждый день стеснялась..


Хайвал олно

Loading...

Архив