Замд гарахдаа бичсэн шvлэг

Аян замд гаруутаа л Чамгvй бол vхлээ гэж
Амрагтаа бичдэг захидлын тоо цөөрлөө
Няцашгvй хайрын андгай байн байн өргөдөг
Нялуун залуу нас vvрийн зvvд шиг өнгөрлөө
Хэрсvv суугаад хоёулаа намба, ухаан суув
Хэн хэндээ зовомхой аав ээж хоёр болов
Замаас ирэхэд гэр минь дулаан байхаас илvv
Зангаараа чи минь мэнд байхаас илvv,
Цайгий минь санаад энэ зутарчихжээ гэж
Царайгий минь хараад андахгvй сэтгэлээс чинь илvv
Цаашлаад ондоо ямар юм одоо надад хэрэгтэй вэ

Санасан бvгдээ бvтээж баяртай ирсэн бай
Саад тохиож замаас барагтай нэг ирсэн ч бай
Сайн л яваад ирсэн хойно боллоо гэж
Санаа амардаг чамдаа би өөрөөсөө илvv хайртай!
Дахиад замд гарахад дээжээ өргөж
Дажгvй ээ хөгшин нь гэж нvдээрээ хэлдэг чи минь
Орон гэрээдээ яар! гэж битгий хэл ээ,
Ор залуугийнх шигээ хоног битгий тоол оо!
Үерийн улаан мөрөн шиг амьдрал гэдгийн дунд
Үйчихэлгvй намайг авч л гарсан хvvхэн
Чамлаж юуханд ч шунаагvй сэтгэлийн Номхон далай
Чам шиг ханиа байхад би өөр хаана удах юм бэ!

2003.1.3


0 comments:

Хайвал олно

Loading...

Архив