Р.Эмvжин хvvтэй боллоо

(2006-06-29) "Өнөөдөр" сонин

“Өнөөдөр” сонины хэлтсийн эрхлэгч, сэтгvvлч, яруу найрагч Рэнцэндоржийн Энхтуяа буюу Эмvжин өчигдөр бага vдэд Нийслэлийн I амаржих газарт дөрвөн кг хvv төрvvллээ.

Эх, хvv хоёрын бие сайн байгаа бөгөөд Монгол Улсын гавьяат эмч Г.Бvлтэн тvvний хоёр дахь хvvг эх барьж авсан байна. Р.Эмvжингийн ууган хvv Умард-Эрхэс 10 настай, “Далан худалч” хэмээх хип хоп дууг мэргэжлийн дуучдаас дутахгvй дуулдаг гэж найз нөхөд нь тvvнийг vнэлдэг.

“Би охинтой болох болов уу гэж бодож байсан юм. Гэтэл хvvд дуртайг мэдсэн юм шиг дахин хvvтэй боллоо” гэж тэрбээр бидэнд ярьсан юм. Р.Эмvжиндээ баяр хvргэж, эрvvл энхийг хvсье.

0 comments:

Хайвал олно


Архив