Ж.Болд-Эрдэнэ. Хорвоод би яах гэж ирлээ дээ...

Хорвоод би яах гэж ирлээ дээ
Хоосорсон тєгєлд минь ямар шувууд сууж
Шидэт лимбээр хэн тэднийг бvжиглvvлж
Сэтгэл зvрхэнд минь хэн тахил єргєх юм

Омогт эзлэгдсэн миний арчаагvй эдлэнд
Орой vдшээр хаа нэгхэн хvмvvс ирэхдээ
Хамгийн сvvлчийн, бvр єєртєє зохиосон vнэнээр
Хар цайнд бvр шавхаж хийсэн халбагахан чихрээр
Энгvй их хvндэтгэл болгон надад ёсорхоод
Эцэс тєгсгєлгvйд аяархан уусан одно
Энд би яах гэж ирлээ дээ
Итгэлийн зулаа жаахан хєдєлгєвєл бєхєєчих гээд
Эзгvйрсэн тєгєлдєє ганц биеэр тарчлах
Эрлэгийн зарлигаар юунд намайг шийитгэв ээ
Энд би яах гэж ирлээ дээ
0 comments:

Хайвал олно


Архив