Ж.Болд-Эрдэнэ. Амьдрал чамд би хэтэрхий хайртай байснаас

Амьдрал чамд би хэтэрхий хайртай байснаас
Амсах ёстой жаргалаа цагаас эрт хүртлээ.
Амар амгалан нөгөө ертөнц
Аяар аяархан дуудаад байх боллоо.
Мөнх бусын тухай бүх нууцыг
Юунд чи нууж чадсангүй вэ?
Цэцэг бүгдийн үнэр ялдам дэлбээ
Чиний үзэсгэлэнг мартана гэж санашгүй
Цэн цэнгийн нартай бүлээн бороо
Чиний нулимсыг дахиад хэзээ ч нөхөшгүй
Од одны дууг сонсох дуртай байсан
Олон сайхан охидод чинь би дурласан
Орог саарал үүлэнд ч би хайртай байсан шүү.
Ширхэг өвсөөр чинь ишиг тэжээсэндээ жаргалтай
Шумуул ялаанаас чинь цусаа харамласан л нүгэлтэй
Эцэслэхэд минь өвс ногоо ургана, гэвч
Эхлээд лууль шарилж, хожим нь цэцэг л ургана шүү
Амар амгалам нөгөө ертөнц
Аяар аярхан дуудаад байх боллоо.
Хайрлаж дурлаж явсан бүгдээсээ
Хагацна гэхэд нулимс бүрхээд байна.
0 comments:

Хайвал олно


Архив