Монголын таван зохиолч БНХАУ-ын зохиолчдын байгууллагын урилгаар Бээжин хот, Юнь-Нань мужаар аялаад ирлээ.
XIII-XVI зууны vеийн дэлхийн тvvхийн ихэнх хэсгийг vндсэндээ Монголын их нvvдлийн тvvх эзэлдэг гэвэл хэн ч маргахгvй биз ээ. Дэлхийд хамгийн олон хvн амтай, асар уудам газар нутгийг эзэлсэн, эртний тvvхт Хятад гvрний хувь заяа ч Монголын их хаадын нvvдлийн тvvхтэй салшгvй холбоотой. Тvvний нэг нь Хубилай цэцэн хааны нvvдэл гэдгийг ертeнцийн чих хэдийнээ сонордсон билээ. Би бээр зохиолч нeхдийнхee хамт Улаанбаатараас хeдлeхийн eмнe эдvгээ Бээжин дэх Монгол улсын Элчин сайдын яаманд ажиллаж буй Я.Ганбаатарын “Моодун шанью” роман, “Юань улсын vеийн Монголчуудын хятадаар бичсэн шvлгийн сонгомол” хэмээх хоёр номыг уншиж дуусаад явсаныг хэлэх vv. Номын талаархи сэтгэгдэл шинэхэн байх vедээ Юнь-Нань мужийг зорилоо. Хубилай хааны зарлигаар Баян жанжин Сvн улсыг дайлсны дараа:
“Хeхeмдeг уулсыг сэлмээр зурахуйяа уул хагарах шиг болмуй
Хeх мeрнee хvлгээн услахуйяа мeрeн ширгэхэд хvрчvхэй
Зуун тvмэн шилдэг цэрэг мeрний eмнeдeд буухуйяа
Жадын vзvvр, зэвсгийн дээр амьд цус бялдсангvй ээ” хэмээх шvлгийг амандаа шивнэж явсан юм.
Юнь-Нань муж. Мужийн нэрийг Хувилай хаан eгсeн гэнэ. Тус муж нь Хятадын баруун eмнeд хэсэгт, уртрагийн 20-25, eргeрeгийн 100-110 градуст оршдог, цаг агаар нь +40-+10С градусын хэлбэлзэлтэй халуун чийглэг уур амьсгалтай газар юм. Юнь-Нань мужийн тeв Кунь Минь хот нь 40 сая хvн амтай. Хотын бэлгэдэл нь барсаас тугалаа харамлаж байгаа vнээний баримал бeгeeд “энэ vнээ мэт эх орноо хамгаална” гэсэн утгатай ажээ. Баримлыг 5000 жилийн тvvхтэй хэмээн нутгийнхан нь ярьцгааж байлаа. Тус муж нь 966 км хилийн зурвасаар Лаос, Вьетнамтай хиллэдэг. Тайландтай Ланчан, Микон мeрнeeр холбогддог энэ мeрний сав нутаг учир Хятадын “Eмнeд Ази руу харсан цонх” хэмээн нэрлэдэг, аялал жуулчлалын 3 гол бvс нутгийн нэг гэж зарлагдсан Зvvн eмнeд Азийн жуулчлалын тeв ажээ. Юнь-Нань сужид нийт 17 хот буй гэнэ.
Монгол vндэстний “Мандуулах” тосгон. Нэгэн eвeрмонгол хvнээс Соёлын хувьсгалын vед Хeх мeрний орчим байсан бидний eвeг дээдсийн vсэрсэн цус, тасарсан мах болох монгол угсаатнууд улаан хамгаалагчдын гарт амь vрэгдэхдээ дуулж бvжиглэсээр хадан хясаан дээрээс хальж байсан тухай сонсож билээ. Тэдний vр удмынхан Кунь Минь хотоос 127 км зайтай Фин Гуан хэмээх нурууны бэлд Чи Лv нуурын хeвeeнд оршдог хотхоны 5 жижиг тосгоны нэгэнд буй ажээ. Тэр тосгоныг “Мандуулах” гэнэ. Монгол тосгон 5600 хvнтэй 97 хувь нь монголчууд. 1253 онд Хубилай хаан Юнь-Нань мужид байсан Да Ли хэмээх вант улсыг эзлэхэд дагаж ирсэн хvмvvсийн “салаа мeчир” ажээ. 750 жил eнгeрeхeд энэ цeeхeн хvн монгол ёс заншлаа чадах ядахаараа хадгалан vлджээ. Малчин байсан тэд амьдралын эрхээр загасчин, тариачин болцгоосон байна. Одоо цагаан загас, цагаан будаа, дуу бvжгээрээ Хятадтай алдартай хvмvvс юм. Тэнд Хубилай хааны орд, хотхон байх бeгeeд энд явж байхдаа “Хубилай хаан 33-38 насандаа мэдлэг нь тvргэн eргeжиж “Кvнзийн сургаалтны их багш” хэмээх цол авч байсан хэмээн сурвалж бичигт тэмдэглэсэн байсныг саналаа.
Хятадууд Хубилайг Хятадад агуу их шинэчлэлт хийж, хeгжлийн суурийг тавьсан их хаан хэмээн хvндэтгэн vздэг билээ. 1950 гаруй оны vед Eвeрмонголд хэвлэгдсэн “Хубилай хааны шинэчлэлт” гэдэг номыг уйгаржин монгол бичгээр уншиж байсансан. Тэр номд: “…зурхайч, тeлeгч, барилгын мэргэжилтнvvд Кайпун Фугийн дэргэдэх бэлчээр дунд орших нуур бол Кайпун Фугийн орд харш барихад нэн тохиромжтой газар. Энд хааны зvvдэнд орсон юмыг хэвээр нь шилжvvлж, зураг тeлeвлeгee хийж болох аж гэж нэгэн дуугаар хэлж байжээ. Гэтэл нуур дээр ордон харш байгуулахад нэн тэргvvнд суурь тавихад бэрхшээл тулгарчээ. Завшаанаар энэ газар тvлш болгодог нэгэн тeрлийн хар чулуу /нvvрс/ байсан тул хvмvvс тvvнийг цуглуулан авч яг мод шатаах мэт тvлж, тоосго хийгээд тvvгээр нуур болон усны эхийг булж, дээрээс нь цагаан тугалга хайлуулан цутгаж бэхжvvлжээ. Суурийг босоо хvн шиг eндeр хийж дараа нь гантиг чулуугаар хэрэм барьж, хятад маягийн ордон харш босгожээ. Хeрсeн дор булагдсан ус нь аяндаа хeрсeн дээр нэвтэрч эцэстээ ундармал булаг болсон аж” гэж бичсэн байж билээ.
Мандуулах тосгоны гол талбайд зургаан метр орчим eндeр хeшee байна. 2003 онд байгуулсан энэ хeшeeн дээр хойд зvг рvv харан янцгааж буй цагаан азаргыг дvрсэлж, доор нь “Монгол хvмvvн Юнь-Наньд суурьшсаны 750 жилийн ойн дурсгал” хэмээх гарчигтай монгол, хятад бичээс байх бeгeeд тvvнд, энд монгол хvн хэрхэн ирсэн, ямар тvvхийг туулсныг бичсэн буй заа. Хажууд нь тэр хeшeeг байгуулахад хандив eргeсeн хvмvvсийн нэрсийг жагсаажээ.
Тосгоныхон биднийг ирнэ хэмээн цай хоол бэлтгэж, анх удаа ар Монголынхон, тэр тусмаа зохиолчид ирлээ хэмээн баярлацгааж, халуун дотноор хvлээж авсан билээ. Тэд монгол хэл бичгээ огт мэдэхгvй. Тэдний охид “Би Монгол хvн”, “Арван тавны сар”, “Зандан хvрэн” зэрэг дууг цангинатал дуулж eглee. Тэнд гэрлээгvй охид сvлжсэн vсээ урдаа зангидаж хоёр шаа руугаа vзvvрийг нь сeeсийлгeдeг, гэрлэсэн нь ар нуруугаа дагуулан унжуулдаг ажээ. Бид тэнд хамтдаа дуулж, “Чингис хаан” архи задалж, Eнeeгийн Ар Монголын амьдралыг харуулсан зургийн цомог, ардын дууны цомог бэлэглэсэнд ихэд бэлэгшээн авсан юм. Мeн биднийг том муутуу цаасан дээр монголоор ерeeлийн vг бичиж гарын vсгээ зурж vлдээхийг хvссэнээр бид уйгаржин монголоор “Аз жаргал хvсье” хэмээн бийрээр бичиж, бvгд гарынхаа vсгийг зурсан сан.
Ши Шуан Бань Наа хот. Кунь Минь хотоос 600 гаад км хол орших дархан цаазтай бvс нутаг. Ширэнгэн ойн 5000 гаруй ургамал, 100 гаруй тeрлийн ховор амьтан бvхий энэ “Ногоон ертeнц нь” нь “амьтан, ургамлын вант улс” хэмээн дэлхийд алдаршсан гэнэ. Ванна жимсний, дал модны, цайны ой, ногоон тэнгис мэт давалгаална.
Хятадууд Ши Шуан Бань Наанийг “Бриланд шиг гоо vзэсгэлэнтэй. Хубилай хааны хаврын хот” гэж нэрлэдэг юм байна. Тэнд дай болон хан, бусад арав гаруй vндэстэн амьдардаг. Тэдний ихэнх нь резиний ургамлын аж ахуй эрхэлдэг. Дай болон хан vндэстнvvд л бичиг vсэгтэй бeгeeд дай, хятад хэмээх хоёр бичигтэй. Бусад vндэстнvvд бичиг vсэггvй аж. Дeрвeн сая орчим хvний 600 мянга нь дай vндэстэн. Дайчууд нь усан дай, богино дай, хуурай дай гэсэн гурван хэсэгт хуваагдана. Аялал жуулчлал нэлээд хeгжсeн газар юм. Тэнд “Зааны парк” хэмээх ширэнгэн ойн дунд байгуулсан байгалийн том парк байх бeгeeд мэдээж жуулчид тасардаггvй нь харагдана. Бvгчим чийглэг уур амьсгалтай, нов ногоон ширэнгэн ойг харахад аймаар ч юм шиг. Паркад баавгай гинжилсэн, аварга могой биеэрээ ороосон, сармагчин хашгируулсан, шувуу мeрeн дээрээ тавьсан нутгийн дайчууд бизнес хийж байна. Сониучхан жуулчид сармагчин тэвэрч, аварга могойгоор биеэ ороож vзэхэд 10 юан, зургаа даруулахад бас арван юан авна. Тэнд орчин vеийн eндeр хурдтай компьютер байрлуулж, дижитал аппаратаар зураг авч, тэр дор нь гаргаж eгнe. Бид саравчин дотор кофе балгаж, зааны тоглолт vзэж суулаа. Заанууд бeмбeг eшиглeж, сууж босон бvжиглэж, бас хvмvvсээс тоглолтынхоо хeлс болох мeнгe, банна жимсийг хошуугаараа сурамгай нь аргагvй авчихна. Vзэгчдийн ард залуухан дай бvсгvйчvvд зогсон ямар нэг юм шулганан асууснаа хариулт хvлээлгvй мeрнeeс эхлэн бариа хийж эхлэнэ. Эхлээд 10 юань гэснээ дараа нь барианыхаа байдлаас шалтгаалан хэд ч болж мэднэ. Тэнд vзvvштэй юмны нэг нь Дай vндэстний усны баяр. Усыг шvтэн бишрэх нь эртний домгоос vvдэлтэй гэнэ. Эрт цагт нэгэн мангас долоон охинтой байсан бeгeeд мангасыг долоон охин нь элбэж цааш нь харуулснаар ард тvмэн баярлаж, охидод аз жаргалын рашаан хvртээж ус цацсан аж. Усны баяр жил бvрийн дeрeвдvгээр сарын 13-15-нд болдог ч зочид жуулчдад зориулан усны баярын тусгай тоглолт хийсэн юм. Тэр тоглолтод дай бvсгvйчvvд vндэснийхээ хувцсыг eмсeн дуулж бvжиглэнэ. Гоёмсог тохоштой заан дээр нэгэн ганган эр сууж усан оргилуурыг тойрч явах бeгeeд бvсгvйчvvд тал тал тийш ус цацаж баярладаг юм байна. Аливаа хvндтэй зочноо усаар мялаан тавтай морилохыг урина.
Бид агаарын дvvжингээр аяллаа. Тэр дvvжин 4 км урт бeгeeд, талдаа 40 минут явах аж. Сармагчин хашгирсан ширэнгэн ой модны зарим нь хэдэн зуун жилийн настай, 40-50 метр орчим eндeр аж. Чухамхvv Хубилай хаан яагаад энэ нутагт шунан дурлаж ирсэнийг байгалийн vзэсгэлэнт тогтоцыг vзэхдээ л ухаарсан билээ. Тиймээс аяллын багийн ахлагч, яруу найрагч М.Саруулдалайн бичсэн доорхи шvлгээр тэмдэглэлээ eндeрлeе.
Ирэхvй
Бvдэг vvрийн гэгээнээр хурдан унаа хeлeглeн
Бань Наа нутгийг зорин эртлэн мордвоо
Тэмvvлэн тэмvvлэн энэ нутгийг зорихын учир
Тэндэхийн байгаль нэн vзэсгэлэнтэй гэнэм
Дай охин ялдам инээмсэглэж, уяхнаар бvжих шиг
Далдуу модод намуухан бeхeлзeх
Энэ л нутгийн ногоолин eнгeнд
Эрхгvй сэтгэл минь татагдан дурлавай
Одохуй
Тэгээд хэдэн vзэмжит eдрийг eнгeрvvлсний хойно
Тэнгэрийн унаа хeлeглeн сайхь нутгийг орхин одвоо
Хоргодон хоргодон Ши Шуан нутагт саатахын учир
Хувилгаадын оронд дассанаас vvдсэн амой
Юань гvрний хаан Хубилайн сэтгэлийг
Юуны учир Ши Шуан Бань Наа татсаны учрыг
Хэдэн зууны дараа хэрмэл нэгэн шvлэгч
Хэрэн бэдэрч eeрийн биеэр мэдэрвээ.
2007.11.03
Ши шуан Бань Наа
Post a Comment