Өлөн харцага шиг харцыг чинь танина
Өр зүрхний чинь нууц тайлагдахгүй
Хаврын сарыг би хүлээж тэсэхгүй
Хайртай гэдгээ одоо л хэлнэ
Бугын жимд цасан будрах
Бууралхан өдрүүдэд би дурладаг
Хэний ч өмнө дальдарч үзээгүй
Хилэнт хар нүдийг чинь шүтдэг
Уйтгарлан сууж чамайг мөрөөдөх нь
Угтаа миний жаргал байдаг
Хэнд ч чамайг алдахыг хүсдэггүй
Хэрцгий хайр зүрхэнд минь байдаг
* * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * *
Малгайлах цасан дор нүдийг минь үнсэж
Манант өдөр мэт бүдэгхэн дурсамж үлдээсэн
Дэндүү цайлган инээдэнд чинь гуниг шургах зайгүй
Дэвэргэн залуу насны чинь хатан шаналан юм аа би
Цэлмэг өдрийн наран чамайг аргадаж мандсан ч
Цээжинд чинь хөндүүрхэн зай үлдсээн, тэгэхэд
Хавийн цэцэгсийн өнгө нэлдээ гандаж
Хайрласныхаа төлөө чи шаналалыг таньсан
Сэтгэлийнхээ галыг зүрхэндээ нурамлаж
Сэргэлэн цоглог алхаа чинь намбалаг зөөлөн болсон
Дурлалаар бадрагч нүдний чинь харц тогтож
Дуугүй бодлогошронгуй төрхөнд чинь олон бүсгүй дурласан
Харин хөх тэнгэр минь та л мэднэ
Хайртай байсныг минь бас гэрчилнэ
Чимээгүйхэн зөрж өнгөрөөд санаашран эргэж хардаг
Чиний шаналан надад дурлалаас чинь илүү үнэтэй

Хайрлах минь сэтгэлийн зоргоор
Харамлах минь ч сэтгэлийн зоргоор
Уйлах минь сэтгэлийн зоргоор атал
Учрах минь л хүний эрхэнд...
Аргадах минь сэтгэлийн зоргоор
Амраглах минь ч сэтгэлийн зоргоор
Хүлээх минь сэтгэлийн зоргоор атал
Хүслэн минь л хүний эрхэнд...
Итгэх минь сэтгэлийн зоргоор
Ичих минь ч сэтгэлийн зоргоор
Тайтгарах минь сэтгэлийн зоргоор атал
Тавилан минь л таны эрхэнд...
Post a Comment