Тунгааж бодоогуй юухамд ч гэсэн
Туйлын д ү гнэлт битгий хий!
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд, сүүлд нь дуугар.
Хүний амьдралд чухаг мөртөө
Хүүхдэд хэлдэггүй сургаал гэж бий.
Хүй е ртөнцөд элбэг мөртөө
Хүүхэнд хэлдэггүй үг гэж бий!
Өнөө үдэш голсон хоол
Өглөө босоход эрдэнэ болдог.
Өсөхийн цагт хайхраагүй янаг
Өтлөхийн үед бурхан гэгддэг.
Зун цагт новш болсон юм
Зудтай өвөл аминд орох ч бий.
Хот газар булаацалддаг зүйл
Холын хөдөөд, хог дээр хэвтэх ч буй.
Хадтай газар хадуур хэрэггүй,
Модтой газар савар хэрэггүй,
Морьтой хүнд б е нзин хэрэггүй,
Мотоциклтой хүнд ташуур хэрэггүй,
Аргалын эвэр тэмээнд хэрэггүй,
Адууны сүүл ямаанд хэрэггүй,
Архины лонх шувуунд хэрэггүй,
Алтан бөгж сармагчинд хэрэггүй.
Бөөгийн хэрэгсэл ламд гай,
Бөхийн зодог эхнэрт лай,
Бурхан тахил чөтгөрт дараа,
Буу саадаг чавганцад төвөг.
Байгаль болоод хүний ёсонд
Байх байр, зохицох зохицол гэж бий.
Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггүй орон зай гэж бий.
Хэн бүхэн, балчир хүүхдийг өхөөрдөвч
Хээр тааралдвал айж зэвүүцнэм зээ.
Хэвтэж байхдаа, амьтны яс сонин ч
Хэл ороод босож ирвэл, аюул гэдэг тэр!
Ууланд байхдаа мод гэдэг үзэсгэлэн ч
Унтаад босоход, гэрт ургасан байвал ямар вэ?
Усанд байхдаа загас гэдэг хөөрхөн ч
Уртын замд шөнө, морьтой загас таарвал ямар вэ?
Оронд тэврэхэд бүсгүй хүн тааламжтай ч
Олны газар тэр шалдан харагдвал ямар вэ
Од мичид, огторгуйдаа чимэг,
Ойчоод ирвэл нь дэлхий юу болох вэ?!
Хөлийн оймсыг гарт өмсгөвөл ямар вэ?
Хөхөөний дуугаар нохой донгодвол ямар вэ?
Хөхний даруулгыг нүдэндээ зүүвэл яах вэ?
Хөрсний анжсаар дээл эсгэвэл яах вэ?
Зохицохгүй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгүй.
Зохицох ёсон гэвч, дотроо бас
Зориуд тааруулсан өөрийн цагтай.
Yлгэрлэвээс, өглөө галлах эхнэр
Yд өнгөрөөж босвол хэрэг юун.
Yе рхэж явсан нөхөр, туслах тусаа
Yхсэн хойно санавал, тус юун.
Yе лзүүр залууд гоёж явсан гоёл
Yсэн бууралтахад инээдэм төдий.
Yймээний жил, түмнийг аварсан зэвсэг
Yе нь өнгөрөхөд түүхийн дурсгал төдий.
Учир иймээс, амьд сэрүүн цагтаа
Урьд хойныг нь бодож юм бүхнээ зохицуул.
Улс амьтны ёс горимыг дагаж
Ул суурьтай, зүйн дотор яв!
Бусдыг хэлэхээсээ өөрийг урьтаж шинж.
Буруу зөвөө, ухаант хүнээс асуу.
Цагийн юмыг цаг алдалгүй хэрэглэ.
Цагаас урьтаж элдэвт битгий сүйд!
1975—8 —26
Р.Чойном "Сүмтэй будрын чулуу" номны 1990, 118-119-р талууд
Post a Comment