Нэгэн болжмор
Нисэж ирээд
Цонхны тавцан дээр
Цомцойн суулаа
Дахиад нэг нь
Дагаж ирээд
Далиа сэгсчин
Зэрэгцэн буулаа
Хоёр хөөрхөн
Жижигхэн амьтад
Хослон ижилсээд
Эрхэлж гарлаа
Бөөвгөр жаахан
Бөмбөг шиг биесээ
Бүлээцүүлзх мэт
Бөөцийлөн байлаа
Араас нь миний
Харсаар суугааг
Амраг хоёр
Анзаарах шинжгүй
Ганцаардалд автсан
Надад тэд нар
Гайхуулаад байх шиг
Хачин санагдав "-
Өчүүхэн жижигхэн
Шувууд хүртэл
Өөрийг минь ингэтэл
Даажигнах ч гэж дээ..."
...-Арай томхон
Өөр шувууны
Ангаахайнаас ч жижигхэн
Болжморууд минь ээ
Амрагаа санан
Гансарсан намайг
Атаархуулж битгий
Тарчилган зовоо...!
Орчлон дээр би
Ганцаараа биш ээ
Одоохондоо л
Ганцаардаж суугаа юм
Амраг хань минь
Алсад байгаа
Алдрайхан намайгаа
Санаж л байгаа
Хонгор тэр минь
Холоос ирэхэд
Хоёулаа болоод
Би ч бас жаргана аа...
2003.06.15
Post a Comment