Өнөөдөр ажлыхантайгаа үдийн цайгаараа хар ярианд хэрэглэгддэг, шууд үгчилж орчуулж болдоггүй хэллэгийн тухай ярьж сууснаас санаа авч нэг ийм булан нээхээр шийдлээ.
Хүнд хэрэг болох биз гэж найдна.
Өчигдөр ажил тарахын тэнд хамт ажилладаг залуу хувцаслаж дуусаад:
- ОК, I am folding for today гэсэн юм.
Энэ нь өнөөдрийн ажлаа дуусаад харилаа гэсэн утгаар хэлсэн аж. Яг үгчлээд би өнөөдөртөө эвхлээ гэвэл утгагүй байгаа биз. Миний бодлоор хөзөр тоглодог хүмүүсээс гарсан хэллэг болов уу? Покер тоглож байгаа хүмүүс тоглоомоос гарахдаа "I am folding" гэж хэлж байхыг киноноос харж байсан санагдана.
Post a Comment