Их зохиолчийн тухай академич Ш.Нацагдорж: " Би 1935 онд ШУХ нд 17 настай дагалдан сурагчаар орсон юм. Нацагдорж багш түүхийн тасгийн эрхлэгч байлаа, их Нацагдорж гуай их сайн хүн байсан, Буянчуулган гуайн хүү Лооройсамбуу, АY-ийн яамны сайд Содном, Б.Ринчин гуай нартай их дотно байсан. 1935-1936 онд архинд нилээн орсон байсан учир бараг хүн бүхэн түүнээс хол хөндий байсан боловч Д.Нацагдорж нь ШУХ-ийн хашаанд байсан Нэрэндоной захирагчийнхаар орж гардаг, хоол унд иддэг ., бас Сандаг гэдэг хүнтэй их дотно байсан. Сүүлд кутов Норжмаа гэдэг архи уудаг авгайтай ханилж байх үедээ архинд бүр их орсон доо, .Улсын баярын өмнө Д.Нацагдорж гуайг нас барлаа гээд ШУХ-ийн Амгалан зайсан гуай улаан даавуу цуулаад зогсож байсан. Хэн чухам хаана оршуулсаныг би мэдэхгүй. Харин дараа нь Сандаг гуайтай "Спартак" зочид буудал /энэ нь хуучин "Ард" кино театрийн баруун урд байсан юм. Ш.Н/- д Д.Нацагдоржийн байсан тасалгаанд ороход нэг цэрэг төмөр ор, дээр нь хөх даавуу өнгөтэй гудаснаас өөр юм байгаагүй, Харин тэр орон доор нь жижиг панер модон хайрцагт бүх зохиол бүтээл гар бичмэлүүд нь байсныг бид ШУХ-нд авчирч хүлээлгэн өгсөн , Тэр хайрцаг зохиол бүтээл дотор нь шоронд байхдаа хэд хэдэн чихрийн цаасан дээр бичсэн шүлэг нь байсан юм. Тэр нь одоо олдохгүй болсон гэдэг. Д.Нацагдорж багш бол надад их сайн, сайхан сэтгэлтэй хүн байсан даа " хэмээн харамсан дурсаж байжээ. Мөн Монголын зохиолчдын эвлэлийн 8-р хуралд Д.Цэдэв тавьсан илтгэлдээ: " Д.Нацагдорж. нарын зэрэг олон авъяастаныг ид туурвин бүтээх гал цогтой үед нь хилсээр хавчин хяхаж, шоронд хорьж монголын утга зохиолын хөгжилд нөхөж баршгүй хор хохирол учруулсан билээ." хэмээн тэмдэглэсэн нь юутай үнэн билээ.
Эх сурвалж
http://www.tuv.gov.mn/natsagdorj/Index.html
http://www.tuv.gov.mn/natsagdorj/Sudlal/s-1.html
Д.Цэдэв /Утга зохиол урлаг 1986. №47
http://www.maranata.mn
(c) 2006, Д.ЖИГВААГҮНСЭЛ (c) 2006, Mongol News Media Group Интернэт эх сурвалж: http://www.mongolnews.mn/main.php?Module=Unuudur&option=details&nid=12690
Post a Comment