Д.Нацагдорж цаг ямагт сурч боловсрохын төлөө шамдаж,”Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас” эрдмийн дээжийг өвөрлөн ирэхээр Ленинград хотноо
1925-1926 онд цэргийн улс төрийн академид, улмаар 1926-1929 оны хавар хүртэл Берлин, Лейпцигийн их сургуулийн дэргэд өөрийн нь бичсэнээр “хэл бичиг, сонин, сэтгүүл, дорно дахины> буюу ерөнхий сургуулиудаар” суралцан орос зөвлөлтийн болон дэлхийн сонгодог зохиолчид, эрдэмтэн мэргэдийн бүтээлтэй эх хэлээр нь танилцах бололцоотой болж, нүд тайлсан явдал нь ч гэсэн улс орондоо бие сэтгэлээр хүчин зүтгэхэд нь эрч, хүчийг нэмж, уран бүтээлийн өсөлтөд нөлөөлсөн ажээ.
Д.Нацагдорж 1923 онд ЗХУ-д элчингийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ба 1925 онд ЗХУ-ын Ленинград хотод цэргийн улс төрийн академид, эхнэр Пагмадулам нь Дорно дахины хэлний сургуульд тус тус суралцаж байжээ. Удалгүй Д.Нацагдоржийг 1926 оны есдүгээр сарын 11-нд эхнэр Пагмадулам нарын таван хүний хамт Германд явуулж суралцуулах шийдвэр гарч. 1926 оны сүүлчээр Германд очиж Берлин хотын гадаадын иргэдэд герман хэл заадаг Ауслендерийн институтэд 1927 оны зургаадугаар сар хүртэл суралцаад мөн онд Лейпциг хотын их сургуулийн Дорно дахины судлалын ангид Э.Хенишийн удирдлагаар хоёр жил зочин /сонсогч/ -оор суралцахын зэрэгцээ хөлсний багшаар герман хэл заалгаж байсан гэдэг.
Эх сурвалж
http://www.tuv.gov.mn/natsagdorj/Index.html
http://www.tuv.gov.mn/natsagdorj/Sudlal/s-1.html
Д.Цэдэв /Утга зохиол урлаг 1986. №47
http://www.maranata.mn
(c) 2006, Д.ЖИГВААГҮНСЭЛ (c) 2006, Mongol News Media Group Интернэт эх сурвалж: http://www.mongolnews.mn/main.php?Module=Unuudur&option=details&nid=126
Post a Comment