Д.Нямсүрэн товч намтар

Дорнын их яруу найрагч Д.Нямсүрэн 1949 онд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын “Хужиртын гол” гэдэг газар төржээ.
Бага, дунд, Багшийн сургууль төгсч, ардын цэргийн албыг хаан Дорнодын Эрээнцавын төмөр замын өртөөнд амьдран бүтээлээ туурвиж байлаа.
Тэрбээр нэгэн цагт хорьдугаар зууны сод билэгт хүү О.Дашбалбарын багш нь байж, хожим нэг өдөр мөнөөх шавь нь Монголын утга зохиолын ижил олон нөхөдтэй нь түүнийг учруулсан юм.
Д.Нямсүрэн он он жил аглаг дайдад сууж олон дэвтэр шүлэг бичиж олон жил дарсан шүлгийнхээ охь дээжийг уншигчиддаа дэлгэн “Сэтгэлийн байгал”, “Хаврын урсгал”, “Миний шүлгийн хүүхнүүд”, “Аглагхан талаасаа” зэрэг номуудаа бичсэн билээ.
Д.Нямсүрэнгийн яруу найраг нь увидаслаг гүн утга, чавхдаслаг уянга, тарнилаг ончтой үгс түүний өөрийнх нь өвөрмөц зан чанар, байгаллаг дотоод сэтгэл, сэрж мэдрэх оюун билгийнх нь долгионлиг, эгэл бус нууцлаг чанартай байдаг
0 comments:

Хайвал олно


Архив