Ухаантай байхаас
Тэнэг нь илуу эрх чөлөөтэй
Үнэн байхаас
Худлаа нь илүү үнэтэй
Байгаа бүх юмс
Байраа сольчихсон мэтэд...
Бадаг зүүд шиг
Бүдэг заяа тэмтрэхэд
Урт бодол агшиж
Уйдах юм шиг санагдавч
Өглөөг чөрхлөн авчрах үүрийн туяг санаж
Өөдлөх уруудахын хорвоод би
Өөрийн эрхгуй хоргодно
Ариун тунгалагаас
Бузар булай нь илүү тод өнгөтэй
Амьд явахаас
Үхсэн нь илүү амар амгалан
Буй байгаа юмс
Бууриа сэлгэчихсэн мэтэд...
Мунхаг гашуун бодол
Муруй замаар шогшиход
Уужим санаа огшиж
Уйдах ч юм шиг бодогдовч
Уйлж хоносон тэнгэр өглөө цэлмэдгийг санаж
Уур инээдийн хорвоод
Улам би хоргодно
Өөдтэй гэдэг бүхэн
Өрөөлийн сүүдэрт хиртэж
Өс атаа мөсгүй сэтгэл
Үхэгсдийн элгэн дээр бүжиглэж
Толгой бөгс хоёрын
Тогтолцоо солигдсон мэтэд...
Цухал сэтгэлийн будан
Цусанд булингар унагахад
Ухаан санаа мунхарч
Уйдах ч юм шиг элийрэвч
Сарны наагуур нүүсэн уулс халхалж биш арчиж өнгөрдгийг санаж
Сайнтай муутай хорвоод би үхэн хатан хоргодно
Post a Comment