Есєн эрдэнийн орон

Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ
Элгэн уулсын нь оргил мєнгєн эрдэнэ
Илчийн улаан гал нь шvрэн эрдэнэ
Ээжийн цагаан сvv нь сувд эрдэнэ
Энгvй єргєн тал нь оюу эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ
Энх vvрийн туяа нь зэс эрдэнэ
Эрхэт ардын нь эв ган эрдэнэ
Эх орон минь есєн эрдэнэ

Эргэх их дэлхийн уул усанд тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгvй єргєн талын шимт хєрсєнд тєлжиж
Эрдэнийн тvрvv сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын удам залгасан бvл
Энхрий хос амрагийн дурсгалын бєгж нь алтан билээ
Энэрэлт тєрийн далбаанд эгнэгт єнгєлєг гялалзсан
Эрдэнийн соёмбо vсэг
Элэгдэшгvй алтан билээ
Авралын гэгээн нар нь алтан
Ачит тєрийн сvлд нь алтан
Арвайн тvмэн тvрvv нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан
Миний эх орон алтан эрдэнийн билээ

Саваа дvvрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал
Сартай шєнєєр ажихад мєнгєн хээтэй байв
Саалийнхаа дээжийг єргєж, аянд хvvгээ vдсэн
Санаа нь сvv эхийн, цацлын халбага мєнгєн байв
Саатаж алсад суугаад аавдаа очиж золговол
Санасан эцгийн зэхсэн эмээл мєнгєн байв
Эцгийн зэхсэн эмээл нь мєнгєн
Ээжийн цацлын халбага нь мєнгєн
Сар наадсан ус нь мєнгєн
Сархад мэлтэлзсэн хундага нь мєнгєн
Миний эх орон мєнгєн эрдэнийн билээ

Улсынхаа заяаг тvшиж хувьсгалч ах нарын
Уухайлан мандуулсан туг шvр адил улаан билээ
Уламж эртнээс дээдэлсэн монгол хvний голомт
Угалз дєлт гал минь шvр адил улаан билээ
Удмаас буян тєгс єргєє цагаан гэрийн минь
Унь тооны бvхлээрээ шvр адил туяаран билээ
Уул усны савд уран бие найгуулсан
Удвал цэцгийн дэлбээ шvр адил дєлтєн билээ
Хурын улаан цэцэг нь шvрэн
Хувьсгалын улаан туг нь шvрэн
Хурц улаан гал нь шvрэн
Хорол улаан тооно нь шvрэн
Миний эх орон шvр эрдэнийн билээ

Єргєн талын элгэнд чандманаланхан буусан
Єргєє гэрvvд минь танан єнгєєр цавцайна
Єчнєєн vеийг элээсэн хангайн буурал уулсын
Євгєн цаст оргил танан єнгєєр цагаарна
Єлзийт ерєєл билэгдэж, єнєр буурал эхийн
Єргєсєн сvvний дусал танан єнгєєр цацарна
Єнєєдрийн сайхан vеийн бат цагаан харшууд
Євлєж хойчдоо vлдээх тана эрдэнэ байна
Хайрын цагаан сvv нь танан
Ханат цагаан гэр нь танан
Хангайн цагаан оргил нь танан
Хашийн цагаан орд нь танан
Миний эх орон танан эрдэнийн билээ

Yvлгvй шєнийн тэнгэрт сvvн заадас татуулж
Євч тvгсэн одод сувд адил гялалзана
Yелээ татсан талын энгээр тархан бэлчсэн
Yржилт хонин сvрэг минь сувдранхан налайна
Yнэрт тансаг євсний ширхэг тоолон буусан
Yvрийн ариун шvvдэр сувдан далай байна
Yр буяны > саальчин монгол хvvхний
Yсний гоёхон даруулга сувдан хээтэй байна
Хєх тэнгэрийн нь одод сувдан
Хєдєє талын нь сvрэг сувдан
Энх vрийн нь шvvдэр сувдан
Эгэл саальчны гоёл нь сувдан
Миний эх орон сувд эрдэнийн билээ

Эр биеийн хийморь сэргэж vvрийн талд давхивал
Энгvй тэнгэр зvvнээсээ зэсийн єнгєєр хаяарлаа
Ээлт сvргээ хурааж vдшийн хотонд ирвэл
Энэтээх vvлсийн хормой зэс эмжээр татлаа
Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал
Идээ сєгнєсєн хувин зэс бvстэй байлаа
Энхийн их ордны ган нуруу холбож
Эвийн гагнуур тавивал зэсийн єнгєєр цацарлаа
Саалийн хувингийн бvс нь зэс
Сайн гагнуурын оч нь зэс
Онгон vvрийн туяа нь зэс
Оройн vvлсийн хаяа нь зэс
Миний эх орон зэс эрдэнийн билээ

Ухаан санаа цэлмэх уулсынхаа хярд гарвал
Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв
Уудам талдаа ирээд дєрєє мултлан буувал
Урьхан намрын ганга нь оюу ногоон байв
Уран бидэр татах нуураа хєвєєлєн алхвал
Усны цээлд замаг нь оюу ногоон байв
Унаган хvлгээ хантайрч эмээлийн дєрєє авбал
Угалз ширээлсэн гєлєм нь оюу ногоон байв
Усны зєєлєн замаг нь оюу
Угалз ширээлсэн гєлєм нь оюу
Урьхан намрын ганга нь оюу
Уулсын сайхан гацуур нь оюу
Миний эх орон оюу эрдэнийн билээ

Хvv миний заяанд эхийн сvv шиг ариухан
Хvслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм
Хvлэг морин гvйх хаврын налгар єдєр
Хvрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
Хvйтэн євлийг халсан дулаан цагийн билэгдэл
Хvvшид ургасан яргуй номин цэнхэр юм
Хvний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
Хvндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин
Илбийн цэнхэр зэрэглээ нь номин
Эхний цэнхэр цэцэг нь номин
Энхийн цэнхэр хадаг нь номин
Миний эх орон номин эрдэнийн билээ

Эрмэг хvлэг морь минь хазаар даран хатирахад
Эгшиг татах амгай зуузай нь ган билээ
Илч гэрэл єртєєлсєн аварга их алхаа
Эрчмийн баганад бэхэлсэн зузаан утас ган билээ
Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
Эр цэргийн зэвсэг эмтэршгvй илд нь ган билээ
Эрхэм алдраа бадруулсан єнєр єєдрєг тvмэн
Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ
Уран хазаарын амгай нь ган
Урсгалт гэрлийн утас нь ган
Эр цэргийн зэвсэг нь ган
Эрхэт ардын эв нь ган
Миний эх орон ган эрдэнийн билээ

Мэргэд цэцэлсэн далай хєлгєн их судрыг
Миний ард тvмэн есєн эрдэнээр бичдэг билээ
Мєнх бусыг дагасан ачит буурлаа хvндэлж
Миний ард тvмэн есєн эрдэнэ дэвсдэг билээ
Мєхєлгvй эрдэнийн дээж есєн эрдэм тєгс
Миний ард тvмэн улсаа бадруулж яваа билээ
Мєрєєдєл хvслийн дээд эв хамтад хvрч
Миний ард тvмний есєн хvсэл бvрдэх билээ.

1971 он

Монголын уран зохиолын дээжис 2-р боть

0 comments:

Хайвал олно


Архив