М.Цэдэндорж Эргэх дөрвөн улирал

Хамаг байгаль сэргэн мандаж
Хаврын дохио ороо юм байлгүй
Хаа ч явсан чамайг гэдэг болчихлоо
Хайрын дохио ирээ юм байлгүй


Зулзаган хөхөө донгодоод байна
Зуны дохио ороо юм байлгүй
Зуун түмээр чамайг мөрөөдөж яваагаа
Зуурхан ч гэсэн хэлж амжаагүй би хөөрхий

Настай буурал аавын минь толгой шиг
Намрын дохио ороо юм байлгүй
Нандин сэтгэлийн үгээ хэллээ ч гэсэн
Намайг гэхгүй бол би янаа

Цайдам дэлхий цагаан нөмрөг хөдрөөд
Цастай өвлийн дохио ороод байна
Цаадах бодлыг минь таадаг ч болоосой чи
Цаглашгүй хүслээ хэзээ яаж хэлье дээ би...
0 comments:

Хайвал олно


Архив