Хөөмий

Хөх тэнгэр үүлсээн шилгээж сонссон
Хөх усан урсгалаа саатуулж чагнасан
Хөөмий
Бүүдэн тэнгэрийг цөмлөн шуугих
Бүргэдийн элгэнд тулж эгшиглэх хөөмийг

Салхи
өлөн өвсний үзүүрт тогтож чагнана
Сар
өдрийн нартай ханьсаж чагнана
Ханын толгойд өлгөсөн хуурын чавхдас доргиж
Холын бэрийн нүдэнд зэгсний шүүдэр харваж
Хундагатай сархад гэнэн нүд шиг мэлмэрч сонсоно
Хулангийн унага элстэй хөлсөө чийхруулж чагнана
Тэртээх газрын гүнд үндсэ уйтуулж
Тэнгэр өндөрлөсөн хөөмийг сонссон хүн
Тэлмэн жороо хүлгийнхээ амыг татаад яах юм бэ
Тэшээ цагаан ботгоны аргамжааг тавьсан ч яадаг юм бэ
Тэнүүн талдаа монгол хөөмий сонссоноос хойш би
Тэнгэрийн дагиныг үнсэх юмсан
Тэгээд дурлалдаа шатаж үхэх юмсан

0 comments:

Хайвал олно


Архив