Аргадаж ирээгүй анхны хайр минь надад хатуурхаж
Арван найман насыг минь гэнэн, тэнэг гэж чамлачихаад
Хүлээтэй орчлонгийн нугачаан дунд толгой эргэтэл зэмлээд
Хүрдэт амьдралын харгуйгаар эргэж чиг харалгүй буцав
Зүүдэн бор хоногуудад хааяа нэгхэн учиръяа гэтэл
Зүс буруулсан тохиолд сэтгэл холбироод тогтсонгүй
Азын ч гэгээгүй тавиланг аргадаж нэгэн дуулъя гэтэл
Амрагийн чиг дуунд цөхөрсөн хоолой аргаад хүрсэнгүй
Өөжин алаг хорвоод чамаас өөрийг хайрлая гэтэл
Өр зүрхэнд минь багтаах зай байсангүй
Дэгэн догон сэтгэлээ шүлгээр тайтгаруулж амраая гэтэл
Дэвтрийн гунигт хуудсанд нулимс нүүгээд болсонгүй
Гуйж ирээгүй анхны хайр минь надад хатуурхаж
Гуниг уйтгар нэвчүүлж нүдний сормуус норгочихоод
Мөрөөдөлдөө шатаж ургуулсан гэрэлт навсын дундуур
Мөрөө үлдээх гэж мэрийхдээ шалба туучаад одов
Post a Comment