Ш.Гүрбазар Өөрөөдөөн эргэсэн нүүдэл

Би ямар
Дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Дээлтэй цахиур шиг явлаа гээд
Галын хиртэй дүрэлзэх биш
Санахын зайд гэрэлтэн
Салахын эгшинд унтаръя байз
Сархадын дайтай агсарч
Согтохын хэртэй дүрэлзье байз
Би ямар
Сарны гүнжтэй нөхчиж
Нарны орчипоор туучих биш
Сансрын салхийг зайдалж
Насны хөлөөреө дургих биш
Намайг дагаад өтлөх юм даа
Ханиан жаахан аргадъя байз
Нутгаа танихгүй өвгөрчих вий
Харцаан жаахан дэлгэе байз
Би ямар
Эргэлээ эргэлээ гээд
Ээжээсээ дахиад төрөх биш
Энэрлээ энэрлээ гээд
Энэ хорвоог уяхан болгох биш дээ
Би ямар
Үнэн худлын ард
Сүүлчийн цэгийн нь хатгах биш
Үүлтэй нартай хорвоод
Сүүдрээн адлаж чадах биш дээ
Ачтны мөртэй монголдоон
Амгайн чимээ шиг ойрхон явъя байз
Амьдралын жамтай насандаа
Амьсгалахын зайтай үнэн явъя байз


0 comments:

Хайвал олно


Архив