Дэлгэсэн тэрлэг шиг монгол нутгийн
Гундсан шаргал сэжүүрээн
Хошуулдсан хоргой шиг гучин гурван говийн
Худаг бараадсан өвгөдөөн
Мартахын учиргүйд өрөвдөхдеө
Шүлэг бичиж суунаа
Миний өгүүлэх буруу юм бол
Шүүхэд очиход бэлээн
Ижийгээн дагаад аргалд явдаг байсан
Ижилгүй ганцхан тоонот минь говь
Ишиг хөөцөлдөж хөлд орохдоо
Инээж тулсан ширдэг минь тал
Халтар чийгэнд зоо тэнийх
Хагсаа нимгэн морьтой нутаг
Хагасхан өдөр бороо шиврэхэд
Хашгирч ургадаг таанатай нутаг аа!
Бүтэн орныхоо сэмрээгүй хаяаг
Амьтай байлгах гэсэндээ захалж нутагласан
Бүлээн зулайтай эх нутгаа
Айлтай байлгаач гэхдээ хаяалж холдсон
Өртөө өртөө гэрүүд нь гүүргийн дуугаараа мэдэлцсэн
Өдөр өдөртөө хааяа гучин усан дээрээ уулздаг
Овоотын заставаас наахна хонь нь бэлчиж идээшилсэн
Орон улсын минь тоонотой сахиул, говийн ганц айл аа!
Холдлоо холдлоо гэхэд
Хондноосоо холдож чадаагүй
Хот ганц орохдоо
Хоёр хоногоос хэтрээгүй
Адуу эзэн хоёулаа шандандаа эргэсэн говийнхныг
Ардын дууны бадаг шиг мартчихсан юм биш биз дээ!
Хураа тэнгэрт
Хувь заяагаа еөртөө даатгасан говьчууд минь
Хорин нэгэн оныхоос арай наахнуур амьдарч байна
Дэрс дэрсэнд унасан
Тэнгэрийн шаргал дүлий шиг
Дэл дэлээ бараадсан
Тэд минь одоо яаж л явна даа
Араг түшиж үр терүүлсэн
Амраг хүүхнүүд ховоо татсаар л
Атан тэмээндээ ачаа дүүрч
Адуу уургалж, эмнэг сургасаар л
Үр нь хөлсөхөд бэлчээр дээрээ
Үдэш орой зэлэн дээрээ
Ингэ хөөслөхөд үнсэн дээрээ
Илүү гэртээ идээн дзэрээ
Намрын дунд сарын арван долооны ганцхан өдрийн амралттай ч
Нар дальдчуулсан говьдоо
Наслахдаа тэд бухимдаагүй явна даа
Ангасан хүнд Лусын хааных-говийн ганц айл
Алсаас харахад үлгэрийн төгсгөл холын цэгээн сувд
Хур гуйсан залбиралд нь
Бороо асгуулж гийгуүлдэггүй юмаа гэхэд
Хувь тэнцүү төрийн хишгээсээ
Бүтэн атгаад өгчих юмсан даа
Ширэнгэ ойгоор тайтгаруулж
Ширгэ зүлэг хөглөрүүлдэггүй юмаа гэхэд
Ширхэг лаа бөхөхөд нь
Дэн тэмтрүүлж сөхчүүлэхгүй юмсан даа
Адуус нь хүртэл
Улаан номонд дархлагдсан говийн минь
Айл нь чухам яахаараа
Улаанбаатараасаа мартагддаг байна аа
Үлэг гүрвэлийн өндөг шиг
Эртний түүхэнд үнэтэй хэдий ч
Үдийн наранд цахилсан ганц гэр минь
Эзнийхээ сэтгэлд түүнээс ч үнэтэй
Post a Comment