Ариухан бороон дуслуудад шингээн шивнэсэн хайрын минь үг
Арай ч газар унаж хөрсөнд нэвчилгүй
Алдрай түүний дээрээс асгаран асгарч
Алаг зүрхний цохилох бүрт хүргээч
Болорхон борооны эзэн хурмаст тэнгэр үүл минь ээ
Балтадсан хайрын минь үгийг
Зөвхөн түүн дээр зөвхөн л түүний дээрээс
Унах усан ширхэгүүддээ хэлмэрчлэн шингээгээд хүргээч
Эрчлэн хуйлрах салхитай хийсгэсэн сэтгэлийн минь үг
Энгийн нэг хад чулуунд цохигдон гээгдэлгүй
Энгүй түүнийг довтлон салхилж
Эгэл сэтгэл нь донслох бүрт хүргээч
Post a Comment